Дурлалын гэмт хэрэг
Дурлалын гэмт хэрэг: Чулуун бол уул уурхайн бизнес эрхэлдэг, ганц бие, хэтэрхий баян залуу. Нэг удаа өөрийн байнга ордог кафенд Уранбилэгтэй санамсаргүй тааралдан галзууртлаа дурлана. Чулуун сэтгэл зүрхэндээ 'тэр зөвхөн минийх л байх ёстой' гэж амлана. Харамсалтай нь бүсгүй хайртай залуутай байх бөгөөд тэр нь Төгсөө, зураач мэргэжилтэй. Чулуун багын найз Баяртай тааралдсанаар тэд Чулууны гэрт очин ууцгаана. Баяр согтуудаа Чулуунд хэнд ч хэлэх ёсгүй өөрийнхөө Тагнуулын газрын №029 төслийн тухай ам алдана. Тэр төсөл нь хүний ой санамжийг санаатайгаар арчих бэлдмэлийг бүтээх явдал байсан бөгөөд Чулуунд төсөл амжилттай дууссан тухай бардамнана. Чулуун бүрэн итгээгүй боловч Баярыг согтоод унасаны дараа цүнхийг нь үзэхэд төслийн тайлан дээж бэлдмэлүүд гарч ирнэ. Эргэлзэх ямар ч боломжгүй нотлох баримтууд. Энэ үед Чулууны толгойд адын бодол орж ирнэ. Тэрээр тэрхүү №029 бэлдмэлээс хоёр тунг авна.Шинэ нэмэгдсэн
Амьдралын сайнтай муутай олон хатуу бэрхийг багаасаа туулсан ч дотроо хүн чанараа алдаагүй тэр л нэгэн хүний бага наснаас өдийг хүртэлх амьдралын сэтгэл уярам түүхийг өгүүлнэ. Осоржамаа, амьдрал бол...
Нэгэн залуу хайр дурлалынхаа төлөө өглөө бүр хийдэг дадал зуршил болсон гэнэтийнхээ бэлгийг хайртай охиндоо барьснаар киноны үйл явдал эхлэх ба үүнээс үүдэж өөр хайр дурлалтай учирна. Энэ хайр дурлалыг нь хоёр найз нь эсэргүүцэж киноны үйл явдлыг өрнүүлж асуудлыг улам хурцдуулна
Азаа найз залуу Болороогоосоо салаад удаагүй боловч найз залуу нь бууж өгөхийг хүсээгүй бөгөөд түүнд дарамт болно. Азаа найзынхаа төрсөн өдрөөр найз залуудаа хууртаж, түүнээс салхаар шийдээд буй Гарьдтай танилцана. Тэдний хооронд өрнөх сонирхолтой харилцаа адал явдлыг уг киноноос хүлээн авч үзнэ үү.