My Secret Partner
Нэгэн үе нэртэй зохиолч гэгдэж, нэр алдраа мандуулж явсан ч сүүлийн 7 жил бүтэлгүйхэн амьдарч яваа зохиолч Жүньсог нөхдийнхөө зөвлөснөөр хайр дурлалын бал бурамыг шинээр амталж, онгодоо сэргээхээр шийднэ. Гэхдээ хамгийн ойр байснаар нь үе мултарсан дүү шавьдаа хандрахад шавь нь ч өөрт нь талтай болж бүх тохироо бүрдлээ. Хачирхалтай нь дээрх зөвлөгөө ч байгаа онож, Жүньсогийн зохиол бичих онгод үерийн ус адил цутган орж ирснээр сэтгэл санаа ч өөдрөг, амьдрал нь ч утга учиртай болж ирнэ. Гэвч түр зуурынх гэж бие биенээ хуурсан энэ нууцхан дурлал цаашид ямар тавилантай төгсөх бол гэдгийг киноноос үргэлжлүүлэн хүлээн аваарай.Шинэ нэмэгдсэн
Амьдралын сайнтай муутай олон хатуу бэрхийг багаасаа туулсан ч дотроо хүн чанараа алдаагүй тэр л нэгэн хүний бага наснаас өдийг хүртэлх амьдралын сэтгэл уярам түүхийг өгүүлнэ. Осоржамаа, амьдрал бол...
Нэгэн залуу хайр дурлалынхаа төлөө өглөө бүр хийдэг дадал зуршил болсон гэнэтийнхээ бэлгийг хайртай охиндоо барьснаар киноны үйл явдал эхлэх ба үүнээс үүдэж өөр хайр дурлалтай учирна. Энэ хайр дурлалыг нь хоёр найз нь эсэргүүцэж киноны үйл явдлыг өрнүүлж асуудлыг улам хурцдуулна
Азаа найз залуу Болороогоосоо салаад удаагүй боловч найз залуу нь бууж өгөхийг хүсээгүй бөгөөд түүнд дарамт болно. Азаа найзынхаа төрсөн өдрөөр найз залуудаа хууртаж, түүнээс салхаар шийдээд буй Гарьдтай танилцана. Тэдний хооронд өрнөх сонирхолтой харилцаа адал явдлыг уг киноноос хүлээн авч үзнэ үү.