The Client
Гэрлэсэн хосууд зугаалж байх үед эхнэр Жон-а ор сураггүй алга болсноор нөхөр нь түүний аллагын хэрэгт буруутгагдан баривчлагджээ. Тэрээр өөрийгөө гэм буруугүй гэсэн ч, хэрэгт цогцос нь олдоогүй ч хэргийн бүх сэжүүр түүн рүү чиглэж байлаа. Ийнхүү өөрийгөө гэм буруугүйг батлахын тулд Кан өмгөөлөгчийг хөлсөлснөөр тэдний амь өрссөн түүх эхэлнэ.Төстэй кино
Тэ-хүн бол Филиппинд мангоны үйлдвэр ажиллуулдаг нэгэн. Харин Сү-жин бол жирийн нэг оффисийн ажилтан бүсгүй. Нэгэн удаа Сү-жин найз Жи-ён-той хамт Филиппин рүү аялахаар болжээ. Аяллынхаа үеэр Сү-жин Тэ-хүнтэй учирч дурлана. Гэвч түүний найз Жи-ён ч гэсэн Тэ-хүнд дурласнаар тэдний хөгжилтэй, романтик хайрын адал явдал эхэлнэ.
Төрсөн гэр болох Исландыг орхиж Калифорни явахаар зэхэх 17 настай охин Sigga-гийн тухай өгүүлнэ.
ЗХУ-н дэслэгч Германы цэргүүдэд олзлогдсоноор түүнийг танк эсэргүүцэгч зэвсгийг турших амьд бай болгохоор төлөвлөөд байлаа. Гэвч тэр бууж өгөлгүй, хамт олзлогдсон нөхөдтэйгөө нэгдэж, Германчуудын туршилтыг өөрсдийнх нь эсрэг ашиглах төлөвлөгөө боловсруулна. Энэхүү амь өрссөн төлөвлөгөөний тухай Дэлхийн 2-р дайны үеийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.
Настая Королева бол сургуулийнхаа охидуудаас #1-т жагсдаг үзэсгэлэнтэй уран гулгагч юм. Тэрээр үргэлж олон хүний анхаарлын төвд байсаар дассан байлаа. Сошиал хаягийнх нь дагагчдын тоо нь ч үүнийг улам батлах мэт санагдаж байв. Гэвч нэгэн удаа Лео гэх залуу сургуульд нь шилжиж ирснээр түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөх нь тэр. Учир нь Лео царайлаг, ухаалаг хэдий ч Настяд огтхон ч анхаарал хандуулахгүй байгаа нь Настяд таалагдахгүй байлаа.
Пальма бол онгоцны нислэгийн талбайд орхигдсон хоточ нохой. Харин Коля бол ээж нь өөд болсноос хойш аавтайгаа амьдрах болсон есөн настай хүү. Колягийн аав нь онгоцны нисгэгч тул тэрээр өдөр бүр онгоцны буудал дээр ганцаараа үлддэг байлаа. Энэ үедээ Коля өдөр бүр эзнээ хүлээх Пальматай уулзсанаар тэдний сэтгэл уярам нөхөрлөлийн түүх эхэлнэ.
Авьяаслаг боксчин Тарас спортоороо карьераа өсгөж, амжилт өөд тэмүүлэхийг хүсдэг. Гэвч ээжийнх нь эмчилгээний төлбөр яаралтай хэрэг болсноор Тарас карьераа орхин гудамжны тулаануудад орохоор шийдэж, Скульскийн гэмт бүлэглэлийнхэнтэй тэмцэх хэрэгтэй болно. Түүний өмнө ялаад ээжийгээ аврах эсвэл ялагдаад бүхнээ алдах гэсэн сонголт л байв...
Сун-хва гүнж гэрлэх насанд хүрсэн тул түүнийг уламжлалын дагуу зурхайн төөргөөр зохицох нэгэнтэй гэрлүүлэхээр төлөвлөж байлаа. Гэвч чин сэтгэлийн хайранд итгэдэг гүнж өөрийнхөө огт харж байгаагүй хүнтэй ердөө нэг зурхайгаас болж гэрлэхийг хүссэнгүй. Ийнхүү тэрээр хайраа олохын тулд төрийн их зурхайчийн хамт Хань-яныг тойрон аялахаар шийднэ.
Нэгэн тосгонд залуу бүсгүйчүүд нууцлагдмал байдлаар алга болсон хэрэг ар араасаа гарсаар байв. Ийнхүү домогт чөтгөрийн ангууч Пу Сонг Лин хэргийн учрыг тайлахаар тус тосгонд иржээ. Гэвч түүний замд хүчирхэг чөтгөрүүд саад болсноор түүний хөгтэй, аюултай адал явдал эхэлнэ.
Шинэ нэмэгдсэн
Нийгмийн байдал, хүмүүсийн амьдралын хэв маяг, нисгэгч хүний үүрэг хариуцлага эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллах эмэгтэй нисгэгчийн эр зориг авхаалжтай байдал тусна. Залуусын өөр хоорондын ажил албаны санамсаргүй харилцаа хайр сэтгэлийн ээдрээрүү хөтлөх ба хүнлэг чанарыг өгүүлэх