Z.OE 41 Please come back
Гэртээ хүүхдээ харан гэрийн ажилд дарагдсан нийтлэлч эмэгтэйн сэтгэл санааг засаж стресс бухимдлыг нь тайлахын тулд Z.OE41 зүүдний төхөөрөмжийг бэлэглэнэ. Төхөөрөмжөөр зүүдэлсэн зүүд нь бүсгүйд таалагдаж сэтгэл санаанд нь нөлөөлж уур бухимдал нь аз жаргалаар солигдох хэдий ч, золгүй байдлаар тэд ганц хүүгээ алдана. Хүүгээ алдсан эх хүн төхөөрөмжөөр дамжуулан хүүтэйгээ уулзсанаар бодит амьдралаас уйдаж эхэлнэ.Төстэй кино
Энэ жилийн хамгийн ТОМ, хамгийн ХОРЧИН шоу
Niks Vreemds Aan буюу Nothing Strange About It нь Swingers нэрт алдартай киноны дахин хийсэн хувилбар юм. Suus өөрийн нөхөр Mat-д хайртай хэдий ч тэдний гэрлэлтийн гал халуун цог унтраад нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Хүсэл шуналаа дахин бадраахын тулд бүсгүй өөрсдийгөө хамтран групп секс хийдэг хүмүүсийн сайтад бүртгүүлж орхино.
Асуудалтай өсвөр насны охин Shall We Play? нэртэй тоглоом татаж авна. Тэрээр өнгөрснөөсөө ангижрах гэсэн боловч өөрийн мэдэлгүй тоглоомонд донтож орхино.
Төрсөн гэр болох Исландыг орхиж Калифорни явахаар зэхэх 17 настай охин Sigga-гийн тухай өгүүлнэ.
ЗХУ-н дэслэгч Германы цэргүүдэд олзлогдсоноор түүнийг танк эсэргүүцэгч зэвсгийг турших амьд бай болгохоор төлөвлөөд байлаа. Гэвч тэр бууж өгөлгүй, хамт олзлогдсон нөхөдтэйгөө нэгдэж, Германчуудын туршилтыг өөрсдийнх нь эсрэг ашиглах төлөвлөгөө боловсруулна. Энэхүү амь өрссөн төлөвлөгөөний тухай Дэлхийн 2-р дайны үеийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.
Настая Королева бол сургуулийнхаа охидуудаас #1-т жагсдаг үзэсгэлэнтэй уран гулгагч юм. Тэрээр үргэлж олон хүний анхаарлын төвд байсаар дассан байлаа. Сошиал хаягийнх нь дагагчдын тоо нь ч үүнийг улам батлах мэт санагдаж байв. Гэвч нэгэн удаа Лео гэх залуу сургуульд нь шилжиж ирснээр түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөх нь тэр. Учир нь Лео царайлаг, ухаалаг хэдий ч Настяд огтхон ч анхаарал хандуулахгүй байгаа нь Настяд таалагдахгүй байлаа.
Пальма бол онгоцны нислэгийн талбайд орхигдсон хоточ нохой. Харин Коля бол ээж нь өөд болсноос хойш аавтайгаа амьдрах болсон есөн настай хүү. Колягийн аав нь онгоцны нисгэгч тул тэрээр өдөр бүр онгоцны буудал дээр ганцаараа үлддэг байлаа. Энэ үедээ Коля өдөр бүр эзнээ хүлээх Пальматай уулзсанаар тэдний сэтгэл уярам нөхөрлөлийн түүх эхэлнэ.
Шинэ нэмэгдсэн
Нийгмийн байдал, хүмүүсийн амьдралын хэв маяг, нисгэгч хүний үүрэг хариуцлага эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллах эмэгтэй нисгэгчийн эр зориг авхаалжтай байдал тусна. Залуусын өөр хоорондын ажил албаны санамсаргүй харилцаа хайр сэтгэлийн ээдрээрүү хөтлөх ба хүнлэг чанарыг өгүүлэх