Хар бороо

Гэр бүлээ тэжээж, мөнгөний төлөө хар ажил хийхээр явдаг бүлэг хүмүүс байхад, Солонгос мөрөөдөл тээн, ирээдүйнхээ сайн сайхны төлөө хөгжингүй улсыг зорьдог хэсэг ч бий. Тэдний нэг нь Солонгосын томоохон их сургуулийн докторантад суралцаж байгаа Чингүүн юм. Түүний ур чадварыг сайшаасан багш нь нэгэн корпорацийн ерөнхийлөгчид Чингүүнийг ажилд авахыг санал болгоно. Компанийн ерөнхийлөгч, модель бүсгүй хоёрын амрагийн харилцааг олон нийтээс нуун зохицуулж, ажилдаа идэвх санаачилгатай байснаар Чингүүнийг Хүнсний салбарын захирал хүртэлх албан тушаалд дэвшүүлнэ. Гэхдээ түүний хариуцсан салбарын зарим дэлгүүр асар амжилттай байгааг гайхаж мөрдсөнөөр томоохон бүлэглэлийн гэмт хэрэгтэй орооцолдоно. Чингүүний Солонгос мөрөөдөл биелж, амжилттай бизнесмэн болж чадах эсэх нь зөвхөн түүний сонголтоос хамаарна.