KARAOKE 1

Ганбилэг, Батжа 2 хүсэл мөрөөдлөө даган өөрсдийн гэсэн бизнесээ эхлүүлэхээр Гончигоос караоке худалдан авсан боловч луйвардуулсан байна. Караокены жинхэнэ эзэн болох Хатнаа бизнест унаж босож явсан хүний хувьд тэр хоёрыг дэмжиж караокегоо түрээслүүлэхээр болно. Хатнаагийн залуучуудад итгэх итгэл Ганбилэгийн мөрөөдөлдөө хүрэх гэсэн зориг зүрх хүсэл тэмүүлэл дээр бий болсон энэхүү Караокены ажилчид болох бүтэлгүй үйлдэл их хийдэг ч найздаа туслах гэсэн сайхан сэтгэлт Батжа, ажилдаа гаргууд сэргэлэн цовоо хааяа сэргэлэн зан нь дэндчихдэг Саруул, Үнэнч шудрага аливаа зүйлийг ёс номоор нь хийдэг Дөлгөөн, Адтай бүх зүйлийг эерэг талаас нь хардаг бүсгүйчүүдийн төлөөлөл Намуунаа, Амьдралаа өөрийн гараар босгох хүсэл тэмүүлэлтэй Анхилуун гэх залуучуудын гэнэн томоогүй, бүтэлгүй, Караокегоо авч үлдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй тэмцэж байгаа хөгжилтэй бөгөөд сургамжтай үйл явдал.