Гэмт хэрэгтэй тэмцэх тусгай тасгийхан

Цагдаа нарын илрүүлж чадаагүй хүний найтааны хэргийг өөрсдийн хүчээр илрүүлэх зорилготойгоор байгуулагдсан "Тусгай тасгийхан" насанд хүрээгүй охидыг дарамталж байсан бүлгийг илрүүлнэ. Тэдний илрүүлэх дараагийн хэрэг нь сошиол ертөнцийн хэлхээ холбоог ашиглан залуусыг өөрсдийн мэдэлд хөлсгүй ажиллулан дарамталдаг үндэстэн дамнасан асар том бүлэглэл болжээ. Түүнийг хэрхэн илрүүлж ямар бэрхшээлийг даван туулахыг харуулах сонирхолтой бүтээл юм. Энэ орчлонгийн эрээн бараан дунд төөрч, өөрийг нь гэх ганц ч хүнгүй гэж бодож яваа өсвөр насны охид хөвгүүдэд амьдралын сайн сайхныг болон тэдний төлөө гэх сэтгэлтэй олон хүн байдгийг ойлгуулахыг зорьсон нь энэ бүтээлийн бас нэгэн өнцөг болов уу?