Muse

01цаг 27мин 16+ ,
Чадварлаг зураач залууд бүтээлээ туурвихад нь урлагийн онгод нь дутаад байлаа. Яг энэ үедээ тэрээр нэгэн үл мэдэгдэх бүсгүйтэй уулзсанаар тус бүсгүйд дурлаж, бүсгүйг өөрийнхөө урлагийн охин тэнгэр болгоно. Гэвч бүсгүйтэй учирснаас хойш түүний эргэн тойронд аймшигт үйл явдлууд тохиолдож эхлэх бөгөөд төд удалгүй зураач залуу өнөөх бүсгүй нь Leannán Sí хэмээх эртний домогт гардаг үхлийн сүнс байсныг олж мэдэх ажээ. Ийнхүү түүнд сүнсийг хөөн зайлуулах, эсвэл бүх зүйлсийг энэ хэвээр нь үлдээх гэсэн сонголт тулгарна. Зураач залуу сүнсийг хөөн зайлуулах болов уу?