Ji Eun-Soo нөхрөө алсан хэргээр шоронд орно. Тэрээр суллагдсаныхаа дараа охиноо өөр дээрээ авахыг хүссэн ч охиныг аль хэдийн Kang Ji-Min гэх сэтгүүлч үрчлэн авсан байсан тул боломжгүй байлаа. Ийнхүү Ji Eun-Soo охинтойгоо хамт амьдрахын тулд Kang Ji-Min-д ойртон, түүнтэй гэрлэн охиныхоо хойд ээж нь болно. Хэрэв охин нь үнэнийг мэдвэл түүнийг уучлах болов уу?

ХХ зуунд амьдарч байсан АНУ-ын зохиолч Ч.Буковскигийн амьдралд үндэслэн бүтээсэн кино. Түүний 1940-өөд онд өнгөрүүлсэн өдрүүдийг энэ цаг үед авч ирсэн онцлогтой.

Архичин хүнийг том компаний захирал болгон өөрчилж реалити шоу хийнэ...

Уйтгартай амьдардаг хэдэн эрчүүд Шанхайн дууч эмсийн хүрээлэнд очиж сэтгэлийн таашаал эдлүүлэгч хүүхнүүдтэй зугаацана. Дууч эмсийн далд мөрөөдөл юу байх вэ?

Алексей бол чадварлаг программист. Тэрээр өөрийнхөө мөрөөдөлдөө хөтлөгдөн Москвад ирж, "Спираль" хэмээх элит клубын гишүүн болно. Тус клубын гишүүн болсноос хойш Алексей өөрийгөө дэлхийн хамгийн азтай хүн шиг мэдэрч байлаа. Гэвч түүний аз удаан үргэлжилсэнгүй. Алексейг клубын нууцлагдмал гишүүд банкны дээрмийн хэрэгт буруутгаснаар түүний адармаатай адал явдал эхэлнэ. Тэрээр өөрийгөө аюулаас мултлан гаргаж чадах болов уу?

Леа бол 25 настай, Нью Йорк хотод амьдардаг бүсгүй. Тэрээр хөдөлмөрч, эелдэг нэгэн байлаа. Гэвч тэрээр үргэлж өөрийгөө “хүн алж байна” хэмээн хар дарж зүүдэлдэг ажээ. Леаг сэрэх бүрт тэрхүү хар дарсан зүүд нь улам биеллээ олж байгаа мэт санагдаж байлаа. Ийнхүү тэрээр зүүднийхээ учрыг хайж эхлэх бөгөөд бүх учиг түүний бага байх үед болсон үйл явдалтай холбогдож байгааг олж мэднэ. Леаг бага байхад юу тохиолдсон бол? Тэрээр өөрийн хар дарсан зүүднээсээ сэрж чадах болов уу?

Ын Ши-Ён Цагдаагийн Ерөнхий газрын эрэн сурвалжлах тасгийн газраас тушаал бууран дүүргийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр хуваарилагдана. Тэрээр эхэндээ дургүй байсан ч, тус тасгийн дарга Со Мин-Жэтэй хамтран Чон Жэ-Чол гэх уралдааны машины нисгэгчийн хэргийг мөрдөж эхэлснээр өөрийнхөө төсөөлөө ч үгүй томоохон хэргийг илрүүлнэ. Тэд хамтдаа хэргийнхээ эцсийг үзэж чадах болов уу?

Зодог тайлсан мэргэжлийн боксчин өөрийн гэр бүлээ орхиж яваад удаж байлаа. Гэвч нэгэн өдөр тэрээр том хүү нь дээрмийн бүлгийнхний гарт амиа алдсан гэдэг мэдээг хүлээж авна. Ийнхүү хүүгийнхээ үхлээс томоохон сургамж авсан тэрээр гэр бүлийнхээ үлдсэн гишүүдийг хамгаалахаар тулааны талбарт эргэн гарахаар болно.

Нэгэн залуу хуурамч үл хөдлөх хөрөнгө зуучлагчийн компаниараа дамжуулж хүмүүсийг амжилттай луйварддаг байлаа. Гэвч нэгэн удаа түүний хохирогчдын нэг нь бага багаар өшөөгөө авахаар гэрт нь нуугдчих нь тэр. Залуу эхэндээ мэдэхгүй ч, яваандаа гэрт нь аливаа зүйлс нэг л биш байгааг анзаарч эхэлснээр гэрт нь өөр хэн нэгэн хамт амьдарч байгааг олж мэднэ. Тэрээр гэрт нь нуугдсан залууг олж чадах болов уу?

Нола аавтайгаа хамт үргэлж л Америкийн өнцөг булан бүр рүү аялж явдаг байлаа. Түүний хувьд аяны зам гэр нь мэт байдаг байв. Нэгэн удаа тэрээр аавтайгаа санал зөрөлдөж, тус тусын амьдралыг хөөхөөр болов. Ийнхүү Нола өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй ээжтэйгээ уулзахаар НьюМехико мужийн Альбукеркег зорино. Замдаа тэрээр олон шинэ хүмүүстэй учран, амьдралын шинэ зорилгуудаа ч олж эхэлнэ. Энэхүү урт замын төгсгөлд түүнийг юу хүлээж байгаа бол?

Бэртсэн хүүгээ эмчлүүлхээр эмнэлэгт ирсэн залуу 5 настай хүүгээ өөрийнх нь биш болохыг эмчээс мэднэ. Амьдралаа бүтэн авч үлдэх үү эсвэл сүйрүүлэх үү? Өөртөө гурван сонголтыг тулгана залуу ямар сонголт хийх бол?

Та бүхэн багадаа "Мафи" хэмээх тоглоомыг тоглож л байсан биз дээ? Тэгвэл тэрхүү тоглоомыг илүү бодитойгоор тоглох боломжтой болвол яах вэ? Нийт 12 оролцогч маш өндөр шагналын төлөө "Мафи" тоглоомонд оролцох хэрэгтэй болно. Гэвч тэдний төсөөлж байсан тоглоом илүү бодитой, илүү аюултай байна гэдгийг хэн нь ч мэдсэнгүй. Тоглогчдод ердөө хоёрхон зам байсан нь ялагдаад үхэх эсвэл хожоод баяжих.

Хэдэн найз зугаацахаар шийдэж, айлгах үйлчилгээ дуудахаар болно. Гэвч хэрэг явдал буруугаар эргэснээр тэдний амь нас аюулд учирна. Тэд амьд үлдэж чадах болов уу?

Томоохон бизнес эрхлэгчид байгаль орчинд ноцтой хохирол учруулж байгаагаа хээл хахууль, хууль бус аргаар нуун дарагдуулж байлаа. Гэвч дэлхийн шилдэг хакеруудын нэг Жэйк Де Лонг болон түүний хамтрагч Валери нар санамсаргүй энэхүү нууцыг олоод мэдчих нь тэр. Ийнхүү гэм нүглийг нь илчлэхийн тулд Жэйк тэдгээр бизнес эрхлэгчдийг хулгайлах амь өрссөн төлөвлөгөө боловсруулна. Тэдний төлөвлөгөө амжилттай болж чадах болов уу?

Байрны ах Гинжээ хэрэгт холбогдон шоронд орсон цагаас хойш 4А байрны дүү нар нь байрны ах болох нэр хүндийн төлөөх тэмцэл эхэлж, тэдний маргаан хүндэрсээр нэгэнт зогсохгүйд хүрнэ.

Киноны гол дүр Баттүвшин, түүний найзууд болох Эба Баска нар бол хөгжилтэй залуус. Харин тэднийг нэг л өдөр дурлалын салхи нөмрөн авна. Дурлал гэдэг тийм ч амархан тоглоом биш болохоор залуусын амьдрал нэг л мэдэхэд орвонгоороо эргэж тэд бусдын өмнө буруутан болж хувирна. Баттүвшин болон түүний найзууд энэ ойлгомжгүй байдлаас гарахын тулд хэрхэн тэмцэж буйг хөгжилтэйгээр харуулна. Киноны үйл явдал эхнээсээ дуусан дуустал ээдрээтэй бөгөөд эмгэнэлтэй бас хөгжилтэй адал явдлаар дүүрэн үргэлжлэх болно.

Инээдэм цаг хугацааг үл хамааран хаана ч оршиж байдаг. Та энэ цаг үед ч 6 өөр өнгө, цаг хугацаагаар аялж, хөгжилтэй үйл явдлууд дунд сонирхолтой хормыг өнгөрөөгөөрэй. Инээдэм үргэлжилсээр...

Ээжтэйгээ амьдардаг 2 охины амьжиргааг залгуулдаг түцийг хурааснаар хамтдаа тэмцэж эхэлнэ...

Өсвөр насныхны хувьд ахлах сургууль гэдэг амьдралынх нь том эргэлт. Дунд сургуулиас ахлах сургууль руу шилжин ороход тэднийг юу хүлээж байгааг мэдэхгүй. Тэднийг нөхөрлөл, хайр дурлал, хоорондын зөрчил, аав ээжийн эсэргүүцэл тойрч гарахгүй. Үхэл ч үл салгах нөхөрлөлийг Үг төдийхнөөр нурааж болдог...

Нийт 987 с 265 -288 харуулж байна