“Кастер” хэмээх хочит ноён Баянаа бол Монголын нэгэн тэрбумтан. Амь насанд аюултай хүнд өвчин туссан тэрээр өв хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлэх тухай бодолд дарагдах болно. Залуу насандаа алдаж онож явсан тэрээр гурван өөр эхийн, гурван өөр хүүхэдтэй. Гэвч тэрээр гурван хүүхдээ одоо хаана байдгийг ч мэдэхгүй, хэнийх нь ээжтэй амьдралаа холбож байсангүй. Тийм учраас өөрийн үнэнч туслах болох Чулуунаад гурван хүүхдээ олж авчрах хүндхэн даалгаврыг өгнө. Харин Чулуунаа энэ даалгаврыг биелүүлж чадах болов уу?

Six маркет нэртэй нэгэн supermarket дэлгүүрт шинэ ажилтан Итгэл ажилд орно. Түүний шинээр орсон дэлгүүрт хачирхалтай нэгэн Фракц байдгийг олж мэднэ. Бүгд тус тусийн хийдэг ажлаа Итгэлээс нуух боловч тэрээр тэрхүү фракцийн нэг гишүүн болох Халиунаад сэтгэл алдарч тэдний нэг болно. Тухайн фракцийн шинэ гишүүн болон Итгэл цаашид яах бол ...

Нас биед хүрсэн гурван залуу өөр өөрсдийн асуудлаа намжтал эцгийндээ бүгэхээр очно. Гэвч тэдний эцэг залуухан амрагтай болсон байлаа. Үе мултарсан эмэгтэйг өөрсдийн эцэгт хань болохгүйг нотлох гэж гурван хүү үхэн хатан зүтгэнэ. Өөрсдийн амьдралаа зохицуулж эс чадах хөвгүүд, эцгийнхээ амьдралд хэт өнгөлзсөөр Цасан хүнийг дуудна.

Монгол улс #Covid19 тойрсон үйл явдлаас сэдэвлэн бүтээв.

Гуч гарсан гурван найзын түүхийг хөгжилтэй байдлаар харуулсан ситком цуврал

“Наадам бусниулагч”Сумын цагдаа эхнэрээ хотоос авчирч тусдаа амьдрахдаа цагдаагын хэлтсийнхээ нэг буланд толгой хорогдно.Наадмын өглөө цагдаагын хэлтэс дээр янз бүрийн үйл явдал өрнөх бөгөөд хадам ээжийгээ алдсан гэх хүргэний гомдол хамгын ноцтой нь байлаа...Үнэндээ хадам ээж өөрөө алга болсон уу эсвэл түүнийг төөрүүлэх ажиллагаа байв уу ..?

Уг цуврал нь өнгөрсөэн үеийн сонирхолтой түүхүүдийг өнөөдрийн амьдралын инээдмийг, маргаашийн гайхширмаар уран байдлаар харуулсан инээдмийн олон талст контент юм.

Уг цуврал нь өнгөрсөэн үеийн сонирхолтой түүхүүдийг өнөөдрийн амьдралын инээдмийг, маргаашийн гайхширмаар уран байдлаар харуулсан инээдмийн олон талст контент юм.

Хуримын дээр халдлага болжээ…Дан бүсгүйчүүдийн дайралт…Галаа бол царайлаг бас өв тэгш залуу…Түүний аавын бие муудан даруйхан эхнэртэй болохыг шаардана.Тэр эхнэрийн эрэлд гарахдаа олон бүсгүйтэй учирна. Харин эхнэр нь хэн бол?Маш сурамгай найралтууд бас эмэгтэйчүүдийг толгойг эргүүлэх аргууд нь бүсгүйчүүдэд хэрхэн нөлөөлөх бол…Элэг хөшмөөр үйл явдал эргээд ямар аймшгийг дуудах бол…Тэр хэнтэй нь гэрлэж аавыгаа баярлуулах вэ? Дурлалт залуу…Дурлал үүсгэгч болох уу Дурлал сүйтгэгч болох уу..?

Монгол Тайландын хамтарсан Элэг нэгтэн МУСК нь Монгол хүн Монгол хүнээ хайрлахын тухай өгүүлнэ. Сара хэмээх Монгол бүсгүй тайланд нөхөртэйгээ Тайландад амьдарна. Нөхрийнхөө ажиллуулдаг Ариун холбоо хэмээх хүмүүнлэгийн байгууллагын шугамаар өнчин, ядуу эмэгтэйчүүдийг гадаадад гарч сурч боловсроход нь тусладаг гэж итгэдэг байлаа. Гэвч Монголд тэлсэн хүний наймааны олон улсын сүлжээний золиос болж байгаа гэдгээ олж мэднэ. Бүсгүй хүний чадал мөхөсдөх хэдий ч элэг нэгтнээ гэсэн сэтгэлээр цуцалгүй тэмцэнэ.

Амьдрал киноноос эхтэй юм бол яагаад амьдрал дээр кино шиг үйл явдал болдоггүй юм болоо..? Багаасаа кинонд дурлаж өөрийнхөө амьдралыг киногоор төсөөлдөг Жарантав энэ асуултыг үргэлж өөртөө тавьдаг нэгэн. Аав ээжийгээ болон эргэн тойрны бүх зүйлсийг киноны үйл явдалтай зүйрлүүлэн харах дуртай Жарантавд сонирхолтой зүйлс тохиолдож өгөхгүй л байна. Түүнд хамгийн сүүлд тохиолдсон нэгэн ичмээр явдал нь аавынх нь танилцуулж өгсөн нэгэн чинээлэг айлын охин өөрөөр нь аймшигтайгаар тохуу хийсэн явдал юм. Ийнхүү кино сонирхолтойгоор цааш үргэлжилнэ.

13-р зууны үед Гуулин буюу Солонгос улсад хатан болж очиж буй Их Монгол улсын хатан Но Гү хэмээх гүнж эх нутгаа санан бэтгэрч эзэн хаанаасаа оргож босоход хүрдэг. Тэгээд оргож явахдаа усанд живж амь эрсдэнэ. Үхэхдээ 'Би гэртээ харимаар байна' гэх ганцхан өгүүлбэр хэлсэнээр өнөө цагийн үйл явдал өрнөнө. Номингэрэл бүсгүй солонгос руу ажиллах гэж яваад хүний наймаанд өртөн яхир ааштай солонгос авгайн гэрт хоригддог. Тэрбээр ийнхүү хоригдож байхдаа гэрийн эзэгтэйн хийсэн аймшигт гэмт хэргийг илрүүлснээр үйл явдал сонирхолтойгоор өрнөдөг. Энэхүү кинонд Энэтхэг, Италийн уран бүтээлчидтэй хамтарч ажилласан төдийгүй Солонгосын жүжигчдийг уг кинонд тоглуулсан нь Монголын үзэгчдэд шинэ содон зүйл болсон.

Киноны гол дүрд Т.Эрдэнэбаяр буюу олны мэддэгээр Дэндэв, Гавьяат жүжигчин Н.Дагийранз, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, “DOZ entertainment”-ийн жүжигчин А.Мөнгөнзул, УДЭТ-ын залуу жүжигчин П.Баттөр, жүжигчин Клаффк, С.Уудам зэрэг нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллажээ. Кинонд чадварлаг мэргэжлийн уран бүтээлчдээс гадна бүх Хятадыг уяраасан "Авъяаслаг Хятадууд-2011" шоуны гуравдугаар байрын шагналт С.Уудам хүү тоглосон. Харин тус киноны зураглаачаар Б.Отгонзориг, хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат, зөвлөхөөр герман найруулагч Вейт зэрэг уран бүтээлчид хамтран ажилласан байна.

Амьдрах тасалбар' киног Монголд хар тамхины хэрэглээ маш хурдацтай хөгжиж байгаа энэ үед иргэдэд бодит байдлыг дэлгэн харуулах зорилгоор хийсэн кино билээ.Уг киног Хууль зүйн яам, Нийслэлийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн яам, Мансуурлын эсрэг үндэсний төвтэй хамтран судалгаа хийсний үндсэн дээр бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд нуугдмал байгаа хар тамхины төрлийн бодисын хор уршиг, түүнийг дагасан олон ээдрээт явдлаар өрнөдөг. Хар тамхитай холбоотой асуудлыг хөндөж байгаа учир насанд хүрэгчдэд буюу 16-аас дээш насныханд зориулжээ. Киноны нэрийг яруу найрагч Галсансүхийн мөнгөнд зориулан бичсэн шүлгээс санаа авч өгчээ.

Сонгодог хөгжим эгшиглэж, алга ташилт нижигнэсэн театрын их танхимд үзэгч олон цугларсан байлаа. Гэнэт тус танхим халдлагад өртөж, цугларсан олныг барьцаанд авна. Эхэндээ халдагчдын зорилго тодорхой бус байсан ч, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдний зорилго ил гарч эхлэх ба үзэгчдийн дунд нуугдах бас нэгэн нууц ч ил гарч ирнэ. Тэр нууц нь юу байсан бэ?

Солонгосын хойгт муу ёрын чөтгөр заналхийлж, маш олон хүмүүст хор хөнөөл учруулж байлаа. Тэрхүү муу ёрын сүнсийг дарахаар Ватиканаас нэгэн ламтан ирсэн ч, муу ёрын чөтгөрийн хүч илт давамгай байв. Энэ л үед мэргэжлийн холимог тулааны тамирчин залуу тус ламтанд тусалж эхэлснээр, муу ёрын чөтгөрийн эсрэг хүчтэй тэмцэж эхэлнэ. Тэд муу ёрын сүнсийг зайлуулж чадах болов уу?

Скот, Эмили хоёрт өвөө нь шидэт ертөнцийн тухай багад нь ярьж өгдөг байв. Гэвч тэд өсөж томрохын хэрээр үлгэрт итгэхээ больж эхэлж байлаа. Нэгэн удаа тэд Руфус нэрт нэгэн үлгэрийн амьтныг Скотын гэрээс олсноор өвөөгийнх нь ярьж өгдөг байсан түүхүүд бүгд үнэн гэдэгт итгэж эхэлнэ. Руфусын амьдардаг шидэт ертөнцийг аврах аялалд гархад бэлэн үү?

ЗХУ, 1941 оны 11-р сар. Улаан армийн 316-р дивизийн 28 цэрэг Генерал Иван Панфиловоор удирдуулан эх нутаг, Москва хотынхоо төлөө тэмцэж байлаа. Тэд хэдий зэр зэвсэг муутай байсан ч дайсны танкуудын эсрэг маш эрэлхэгээр тулалдаж, маш олон хоногийн турш хотоо хамгаалж чадсаар байв. Эх орныхоо төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэсэн тэр л эрэлхэг хөвгүүдийн урам зориг, эрч хүч, хайр дурлалын тухай энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

1941 оны 10-р сар. Мянга мянган фашистууд Москвад хүрэхийн тулд Калининградыг эзлэхээр дайрч байлаа. Тухайн үед хоёр мянга хүрэхгүй иргэд тус хотыг хамгаалж байсан ба сүүлчийн мөчөө хүртэл бууж өгөлгүй тэмцэж байсан юм. Гэвч яг энэ үеэр дайсны тагнуулуудын асуудал хөндөгдөх бөгөөд тухайн үед хотыг захирч байсан хошууч Павел Сысоев өөрөө хүртэл тагнуул хэмээн сэжиглэгдэхэд хүрнэ. Жинхэнэ тагнуул хэн байсан бэ?

Жан-сү бол томоохон хуулийн компанийн хуульч боловч хөгжлийн бэрхшээлтэй гээсээ болж бусдын асаргаанд байх шаардлагатай байдаг нэгэн. Харин Юн-ги бол бүтэлгүй, дээрмийн бүлэглэлийн гишүүн. Нэгэн санамсаргүй тохиолоор Юн-ги Жан-сүг асрах ажилд томилогдоно. Гэвч тэрээр Жан-сү эдгэршгүй өвчнөөр шаналж байсныг нь мэдсэнгүй. Ийнхүү Жан-сү Юн-гигээс өөрийнх нь хүслийн жагсаалтыг биелүүлэхэд туслахыг хүссэнээр тэдний хөгжилтэй адал явдал эхэлнэ.

Домогт өгүүлснээр "тэнгэрийн илд" нь эзэмшигчдээ хэнд ч дийлдэшгүй асар их хүчийг өгдөг ажээ. Энэхүү домгийг сонссон Бохан хаан илдний хүчийг хорон муу санаандаа ашиглахаар , тус илдний эрэлд гарав. Гэвч түүний эсрэг тэмцхээр улаан үст баатар бүсгүй Нарико замд нь саад болно. Тэнгэрийн илд хэний гарт орох бол?

Нийт 987 с 25 -48 харуулж байна