Солонгосын төв банкны мөнгөний бодлогын менежер Ши Хюн үндэсний хэмжээний санхүүгийн томоохон хямрал болохыг урьдчилан тооцоолж, захиралдаа мэдэгдэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлт гаргана. Захирал нь энэ тооцооллыг нууж Ши Хюныг хэцүү байдалд оруулна...

Хар тамхитай тэмцэх албаныхан нууц ажиглалт хийхийн тулд шарсан тахианы газар ажиллуулж эхэлнэ. Гэтэл тэдний энэхүү өнгөлөн далдлалт болгож эхлүүлсэн бизнес нь санаанд оромгүй амжилт олсноор хүн болгон тэдний газрыг мэддэг болох нь тэр...

Тэ-сон тулааны урлагийн мэргэжлийн тамирчин болохыг мөрөөддөг харин түүний ах Тэ-ги ямар ч хүсэл мөрөөдөлгүй нэгэн. Тэд санамсаргүй асуудалд орсноор Солонгосоос зугтан Тайландад Walking Street-д ажилладаг Женнатай танилцана. Ийнхүү тэдний адармаатай, аюултай харилцааны эхлэл тавигдана.

Бразилийн Зэвсэгт хүчний тусгайлан бэлтгэгдсэн цэрэг хууль бус ажиллагаанаас болж гэмтэл аван, ажлаасаа гарчээ. Ийнхүү тэрээр өөрийгөө “awakener” хэмээн нэрлэж, хууль бус үйл ажиллагаануудтай тэмцэх харанхуйн баатар болохоор шийднэ.

Кэсси элит сургуульд тэнцэж орсондоо маш баяртай байлаа. Гэвч санамсаргүй тус байрны даргын нууцыг олж мэдэх бөгөөд тэрхүү нууцаас болж үхэж ч магадгүй болох нь тэр...

Эгч дүүс аавыгаа өөд болсноос хойш харилцаа нь өдөр ирэх тусам муу болж байгааг анзааран ээж нь хүүхдүүдээ дагуулан нуурын эрэг дээрх байшинд ирж амрахаар шийдэх ба тэнд гэр бүлийнх нь харилцаа арай дээр болно гэж найдаж байлаа. Гэвч тэрхүү байшинд тэднийг ямар аюул хүлээж байсныг хэн нь ч мэдсэнгүй.

1970 онд Америк тивд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал маш их байх үед Канадын бяцхан индиан хүү Саул өөрийнхөө Хоккейн авьяасаа нээн илрүүлснээр, олон бэрхшээлүүдийг туулж, амжилт өөд тэмүүлнэ. Мөрөөдлийнхөө төлөө тэмцэж буй хүн бүрт урам өгөх түүхийг алдарт хоккейчин Саулын бодит түүхээс сэдэвлэсэн энэхүү бүтээлээс хүлээн авч үзээрэй.

Авилгал, хээл хахуульд идэгдсэн Ромын удирдагч Тибериус торгоны замыг өөрийн гарт оруулахыг зорино. Түүний энэ үйлдлийг эсэргүүцсэн Хятадын жанжин Хуо Ан Ромын цэргийн томоохон жанжин болох Люциустай хамтрах ажээ. Торгоны замын төлөөх амь өрссөн тэмцлийн тухай зөвхөн энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Эмийн үйлдвэрийн эзэн шинээр гаргасан вирусийг тараахаар төлөвлөж байлаа. Гэвч тус вирусийн судалгааг хийж байсан эрдэмтэн түүний замд саад болж, эрдэмтнийг устгаж, ерөндгийг зөвхөн өөрийн болгохыг оролдоно. Яг энэ үед сэргэлэн бяцхан Ака хүү, аавынхаа зохиосон ерөндгийг аван зугтсанаар түүний аюул сөрсөн адал явдал эхэлнэ.

Хэ-ин бол үзэсгэлэнтэй ухаалаг бүсгүй. Харин И-дун бол царайлаг хэдий ч хүүхэмсэг залуу. Тэд гэрлээд удаж байгаа боловч И-дун өөрийн хүүхэмсэг зангаа орхиж чадахгүй байсан тул Хэ-ин тул түүнээс өшөөгөө авахаар шийднэ. Ийнхүү тэрээр өөрийгөө Ү-дунь хэмээн нэрлэж, Чусоны хамгийн алдартай дууч бүсгүй болно.

Удахгүй гэрлэх гэж буй сүйт залуу Жи-хүн хуримын тал дээрээ тоомжиргүй хандаад зогсохгүй, сүүлийн үед алдартай болоод байгаа эмэгтэй зохиолчтой нэр холбогдоод байлаа. Сүйт бүсгүй нь санамсаргүй уг зохиолчтой холбогдсоноор тэдний харилцаа дотно болох тусам хуучны нууцлаг дурсамжууд нь сэргэж эхэлнэ.

Амьдралдаа алдсан Отгонбаяр ээжтэйгээ уулзаж, сүүлчийн захиасыг нь ч сонсож чадаагүйдээ харамсах ба санаандгүй байдлаар цаг хугацааны огтлолцлоор өнгөрсөн цаг хугацаа руу холбогдож ээжтэйгээ утсаар ярих болно. Энэхүү богино хэмжээний кино нь эх, үрийн нандин холбоосын тухай өгүүлнэ.

Сайн найзуудын дурласан охин учир битүүлгээр алагдсан олдох бөгөөд гэмт хэрэгтэн нь тэдний нэгнийх нь танил ажээ. Аллагын хэрэг хийгээд нөхөрлөл хэрхэн хоорондоо тэрсэлдэхийг та энэ киноноос хүлээн авч үзээрэй.

Боко гэр бүлээ орхин олон насаар дүү бүсгүйн гэрт ирж амьдрах болжээ. Тэдний хамтын жаргалтай амьдрал бусдад мэдэгдсэнээр хамт байх нь улам бүр хэцүү болно.

Хүн байгаа цагт ухамсар оршино. Ухамсар гэж юу вэ? гэсэн асуултанд хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулна. Тэгвэл “Ухамсар” бүтээл Хүн - Нийгэм - Байгальтай зохицох зохирол, орон зайн бүтээл юм.

Нүүдэлчдийн өв соёл, зан заншилд үр удмынхаа заяаг унасан нутаг усанд нь оршоохын учгийг хүй дарсан чулуу гэдэг. Үүнийг эсгий үнэг хайчлан домнодог эртний уламжлалтай холбон олон нийтийн бүтээл болгох.

Бидэнд юу үлдэх вэ? сэдвийн дор усны асуудлыг хөндсөн үйлдлийн урлагийн бүтээл, инстолляци

“Айн хэв”сэдвийн дор нийгэм ба хүн, нийгэмшихүйн эхлэл ба төгсгөл гэсэн асуудлыг харуулсан үйлдлийн урлагийн бүтээл, инстолляци

“А-206” Хүн төрөлхтөн тоог зохион бүтээгээгүй, харин олж нээсэн артефактийн олдвор. Энэ цаг үед амьдарч байгаа бидний бүхий л мөчийг илтгэх тоон баримтууд нь ирээдүйн хүн төрөлхтөний хувьд артефактын олдвор...

Ухань хотод болсон Ковид-19 тахлын бодит үйл явдлаас сэдэвлэсэн энэ кинонд эгэл жирийн хүмүүсийн өвчний эсрэг тэмцэх тэмцлийн тухай өгүүлдэг.

Ухань хотод болсон Ковид-19 тахлын бодит үйл явдлаас сэдэвлэсэн энэ кинонд эгэл жирийн хүмүүсийн өвчний эсрэг тэмцэх тэмцлийн тухай өгүүлдэг.

Ухань хотод болсон Ковид-19 тахлын бодит үйл явдлаас сэдэвлэсэн энэ кинонд эгэл жирийн хүмүүсийн өвчний эсрэг тэмцэх тэмцлийн тухай өгүүлдэг.

Ухань хотод болсон Ковид-19 тахлын бодит үйл явдлаас сэдэвлэсэн энэ кинонд эгэл жирийн хүмүүсийн өвчний эсрэг тэмцэх тэмцлийн тухай өгүүлдэг.

Ухань хотод болсон Ковид-19 тахлын бодит үйл явдлаас сэдэвлэсэн энэ кинонд эгэл жирийн хүмүүсийн өвчний эсрэг тэмцэх тэмцлийн тухай өгүүлдэг.

Нийт 2843 с 1609 -1632 харуулж байна