Киноны гол дүр Баттүвшин, түүний найзууд болох Эба Баска нар бол хөгжилтэй залуус. Харин тэднийг нэг л өдөр дурлалын салхи нөмрөн авна. Дурлал гэдэг тийм ч амархан тоглоом биш болохоор залуусын амьдрал нэг л мэдэхэд орвонгоороо эргэж тэд бусдын өмнө буруутан болж хувирна. Баттүвшин болон түүний найзууд энэ ойлгомжгүй байдлаас гарахын тулд хэрхэн тэмцэж буйг хөгжилтэйгээр харуулна. Киноны үйл явдал эхнээсээ дуусан дуустал ээдрээтэй бөгөөд эмгэнэлтэй бас хөгжилтэй адал явдлаар дүүрэн үргэлжлэх болно.

Инээдэм цаг хугацааг үл хамааран хаана ч оршиж байдаг. Та энэ цаг үед ч 6 өөр өнгө, цаг хугацаагаар аялж, хөгжилтэй үйл явдлууд дунд сонирхолтой хормыг өнгөрөөгөөрэй. Инээдэм үргэлжилсээр...

Ээжтэйгээ амьдардаг 2 охины амьжиргааг залгуулдаг түцийг хурааснаар хамтдаа тэмцэж эхэлнэ...

Өсвөр насныхны хувьд ахлах сургууль гэдэг амьдралынх нь том эргэлт. Дунд сургуулиас ахлах сургууль руу шилжин ороход тэднийг юу хүлээж байгааг мэдэхгүй. Тэднийг нөхөрлөл, хайр дурлал, хоорондын зөрчил, аав ээжийн эсэргүүцэл тойрч гарахгүй. Үхэл ч үл салгах нөхөрлөлийг Үг төдийхнөөр нурааж болдог...

Хорвоогийн юмс үзэгдлийн тухай тэр тусмаа таалагддаг болон үл ойшоодог эмэгтэйчүүдийн тухай

Тайлер болон найз бүсгүй Наталидаа гэрлэх санал тавихаар Наталитай хамт нэгэн ой руу зугаалгаар явахаар болно. Түүний гэрлэх санал ч амжилттай болж, тэрээр дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн хэмээн өөрийгөө төсөөлж байв. Гэвч тэр орой тэд дайралтад өртсөнөөр Натали алга болж, зөвхөн түүний зургийн аппарат дээрх аварга биетийн зураг үлдсэн байлаа. Ийнхүү Тайлер сүйт бүсгүйгээ олж, түүнийг хулгайлсан тэр зүйл чухам яг юу байсныг илрүүлэхээр явна. Тэр сүйт бүсгүйгээ эргүүлэн авч чадах болов уу?

Хятад болон Хойд Солонгосын хил дээр орших Пэкдү галт уул гэнэт дэлбэрч, Солонгосын хойгт томоохон хохирол учруулна. Ийнхүү Өмнөд Солонгосын Засгийн газрын ажилтан Жу Ин Чан дэлбэрэлтийн дараах хор уршгийг арилгах даалгаврыг аван Пэкдү уулыг зорих боловч, зорьсон газраа очсоныхоо дараа тэрээр тус дэлбэрэлт нь энгийн нэг байгалийн гамшиг байгаагүйг олж мэднэ. Дэлбэрэлтийн гол шалтгаан нь юу байсан бол?

Адармаатай хайрын гурвалжингийн түүх.

Сөүл хотод “шөнө дундын алуурчны хэрэг” гэж нэрлэгдэх цуврал аллагууд шил шилээ даган гарсаар байлаа. Энэ үед Тэ-пёнг гэх нэгэн нууцлаг залуу цагдаагийн мөрдлөгөд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлнэ. Тэрээр хүний үхэх цагийг нүднээс нь хараад л шууд мэдэж чаддаг авъяастай нэгэн байв. Гэвч тэрээр зөвхөн мөрдөгч Жүн-ёны л үхлийг харж чадахгүй байсан нь түүний сонирхлыг татаж байлаа. Тэд хамтран цуврал аллагыг илчилж чадах болов уу?

Бүтэлгүй дурлалын улмаас үүссэн эмэгтэйчүүдийн үл ойлголцолын тухай өгүүлнэ.

Нийгмийн өөрчлөлт хүмүүсийн оюун ухаан, сэтгэл зүйд хэрхэн хурцаар нөлөөлж астеник хам шинж үүсгэдэг тухай өгүүлнэ.

Нийгмийн өөрчлөлт хүмүүсийн оюун ухаан, сэтгэл зүйд хэрхэн хурцаар нөлөөлж астеник хам шинж үүсгэдэг тухай өгүүлнэ.

Цэргээс халагдсан залуу эрд ажил олдохгүйн улмаас гэмт хэргийн бүлэглэлд нэгдэнэ. Улмаар бүлгийн ахлагчийн итгэлт хүн болж, түүний хайртай хүүхэнтэй дотно харилцаанд орсноор амь насаа алдана.

Үхлийн дараа амьдрал байдаг уу? Хэрвээ байдаг бол ямар байдаг вэ?

Далд зүйлс араасаа сайн, муу нууцлаг зүйлсийг дагуулдаг. Итгэж байсан эерэг үйлстэн ч мөн саарыг үйлддэг.

Ажлын донтон, алдар хүндэд дурлагсадын амьдрал хэрхэн утга учиргүй өнгөрдөг тухай өгүүлнэ.

Телевизийн продюсер, эхнэртэй залуу гэр бүлээс гадуур олон эмэгтэй харилцаатай. Тэдний 9 эмэгтэй эхнэртэй нь нэгдэж түүний амийг хорлохоор шийдэх боловч бүгд түүнийг зөвхөн өөрийн болгохыг хүснэ.

Гэрэлээгийн амьдрал нэг л өдөр буруугаар эргэж бүх ертөнц түүний эсрэг юм шиг санагдана. Амьдралын ханиа буруу сонгож ганц бие ээж болсон тэрээр хүүхдээ өсгөхийн тулд юу ч хамаагүй хийж эхэлнэ. Гэвч үйлийн үр гэмээр бүх зүйл санаснаар болж өгөхгүй байх үед 10 жилийн хайр нь гарч ирснээр түүний амьдрал хэрхэн өөрчлөгдөх бол?

Нийт 2843 с 2137 -2160 харуулж байна