Хён Мин бол тушаал, зэрэг дэвээс илүү хэргийн үнэнийг илчлэхэд л гол анхаарлаа хандуулдаг мөрдөгч юм. Нэгэн удаа тэрээр Тэ-У хэмээх залууг найз охиноо хороосон хэргээр баривчлах ба Тэ-У хэргээ хүлээгээд зогсохгүй, өөр 6 хүнийг алсан гэдгээ хэлнэ. Гэвч Тэ-У тус аллагуудыг үйлдсэн гэдгээс өөр мэдээлэл Хён Минд өгсөнгүй. Ингээд Хён Мин тус аллагуудын үнэнийг илрүүлэхээр хичээх ч, Тэ У Хён Минд хэргийн сэжүүрүүдийг өгөх нэрийдлээр сэтгэл зүйн сорилт өгнө. Хён Мин Тэ Угийн сорилыг давж, хэргийн үнэнийг илрүүлж чадах болов уу?

1978 онд болсон бодит явдлаас сэдэвлэн бүтээв. Нэгэн чинээлэг айлын хүүхэд хулгайлагдан алга болсноос хойш эцэг эх нь түүнийг олохын тулд бүхий л арга ашигласны эцэст нэгэн төлөгч дээр очино. Тус төлөгч тэдний хүүг амьд байгааг хэлж, мөрдөгч Кун Гиль-ёнд хандахыг зөвлөх ажээ. Ийнхүү төлөгч болон мөрдөгчид хамтран хүүг олохыг хичээнэ.

Афганистан сурвалжлага хийж байсан Францын сэтгүүлчийг Талибанчууд хулгайлна. Ингээд тус сэтгүүлчийг аврах ажиллагаанд тусгай хүчнийхнийг дайчлах хэрэгтэй болно.

Пальчик тосгоны уран зохиолын багш залуу Москвад хуримаа хийхээр явах гэж байсан ч, санамсаргүй байдлаар тосгоноосоо явах боломжгүй болно. Тэрээр хуримандаа амжиж очихын тулд гудамжны хүүхдүүдийг цуглуулж баг байгуулах хэрэгтэй болно.

Зөвхөн хэрцгий аллагын талаар бичдэг алдартай зохиолч эхнэр, үндэстний үнэнч нөхөр эхнэрээсээ өөр хүн мэддэггүй салалтын өмгөөлөгч хоёрын адал явдал

Зөвхөн хэрцгий аллагын талаар бичдэг алдартай зохиолч эхнэр, үндэстний үнэнч нөхөр эхнэрээсээ өөр хүн мэддэггүй салалтын өмгөөлөгч хоёрын адал явдал

Зөвхөн хэрцгий аллагын талаар бичдэг алдартай зохиолч эхнэр, үндэстний үнэнч нөхөр эхнэрээсээ өөр хүн мэддэггүй салалтын өмгөөлөгч хоёрын адал явдал

Сүжон найз залуутайгаа үерхээд 10-аад жил болсон ч удахгүй гэрлэнэ гэж найдсаар...Нэг удаа томилолтоор явахдаа түүнийг сонирхож байгаагаа нээлттэй илэрхийлэх залуутай танилцсанаар адал явдал эхэлнэ...

Жи-хү бол өөрийн дотоод сэтгэлээ илэрхийлж мэддэггүй нэгэн. Тэрээр нэг удаа гэрэл зурагчны нэг өдрийн сургалт явуулахаар болж сургалтынхаа үеэр анхныхаа хайртайгаа учирна. Жи-хү бүсгүйгээс зугтахыг хүсэж байсан ч, бүсгүй хаа нэгтээгээс гарч ирэн, түүнд өнгөрснийг сануулсаар байлаа.

Нэгэн луйварчин болон түүний эхнэр, мөн нэгэн танихгүй хүн хамтдаа нэгэн хувийн мөрдөгчийн үхэлд буруутгагдана.

Сү-мин хүнсний компанид чухал албан тушаал эрхэлдэг, харин нөхөр нь амжилттай яваа аналитикч бол хүү нь гадаадад сурдаг онц сурлагатан. Гаднаас нь харахад хүн бүр л Сү-миний амьдралыг төгс гэж боддог байлаа. Гэвч Сү-миний хувьд нөхөр, хүү хоёртоо үргэлж үл тоогдож байдаг мэт санагдана. Нэгэн удаа тэрээр Сан-хюн гэх багын найзтайгаа учирснаар түүний амьдрал орвонгоороо эргэнэ.

1930-аад оны эхэн үе. Японы дарангуйллын улмаас Солонгосын ард түмэн туйлдаа хүрээд байлаа. Энэ үед тусгаар тогтнолын төлөөх тэмцэгчид гарч ирэн Японы дарангуйлагчдыг хөнөөх аллагын төлөвлөгөөг боловсруулна. Гэвч тэдний төлөвлөгөөнд хөлсний алуурчин саад болсноор хэрэг явдал санаанд оромгүй байдлаар эргэнэ...

Жил, Мэт хоёр бол ахлах сургуулиасаа найзалсан найзууд. Тэдний найзууд болсон түүх нь маш энгийн. Тэд зүгээр л бусдаас өөр байсан. Мэт бол нэг нүдгүй, харин Жил бол маш бүдүүн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэр хоёр бие биедээ татагдан дурлах ажээ. Гэвч Жил коллежид орсны дараахнаас жингээ хасаж эхэлснээр, тэдний харилцаа хэцүүхэн болж, Жилийг ч эргүүлэх залуус олширно. Тэдний хүндхэн адармаатай романсын тухай энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Гон-Ү бол А цэгээс Б цэгт илгээмжийг аюулгүй хүргэж өгөхийг хичээдэг энгийн л нэг хүргэлтийн ажилтан. Нэгэн удаа тэрээр нэгэн хачирхалтай хүргэлтийн захиалга авна. Гэвч тус захиалгын дараа тэрээр ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хороогоод зугтсан хэргийн сэжигтэн болчихно гэж огт мэдсэнгүй. Гон-у өөрийгөө буруугүй гэдгийг баталж чадах болов уу?

20-р зууны эхээр уран зургийн салбарынхныг гэлтгүй, дэлхий нийтийг шуугиулсан нэгэн дуулиант хэрэг гарсан нь Хан Ван Мегерений хэрэг байлаа. Тэрээр Нидерландын алдарт зураач Ян Вермээрийн зургуудыг яг л ноён Вермээр өөрөө зурсан юм шиг адилхан дуурайлган зурж, маш их хэмжээний ашиг олж байсан юм. Түүний хэрхэн дэлхийн хамгийн алдартай хуурамч бүтээл хийгчдийн нэг болсон талаарх сонирхолтой түүхийг энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Бүсгүй хүний гоо үзэсгэлэн,жаргал зовлон,уйтгар гуниг зэрэг эмэгтэй хүн бүхэнд тохиолддог эгэл жирийн хэрнээ ээдрээтэй амьдралын талаар өгүүлэх

Нас биед хүрсэн гурван залуу өөр өөрсдийн асуудлаа намжтал эцгийндээ бүгэхээр очно. Гэвч тэдний эцэг залуухан амрагтай болсон байлаа. Үе мултарсан эмэгтэйг өөрсдийн эцэгт хань болохгүйг нотлох гэж гурван хүү үхэн хатан зүтгэнэ. Өөрсдийн амьдралаа зохицуулж эс чадах хөвгүүд, эцгийнхээ амьдралд хэт өнгөлзсөөр Цасан хүнийг дуудна.

Монгол Тайландын хамтарсан Элэг нэгтэн МУСК нь Монгол хүн Монгол хүнээ хайрлахын тухай өгүүлнэ. Сара хэмээх Монгол бүсгүй тайланд нөхөртэйгээ Тайландад амьдарна. Нөхрийнхөө ажиллуулдаг Ариун холбоо хэмээх хүмүүнлэгийн байгууллагын шугамаар өнчин, ядуу эмэгтэйчүүдийг гадаадад гарч сурч боловсроход нь тусладаг гэж итгэдэг байлаа. Гэвч Монголд тэлсэн хүний наймааны олон улсын сүлжээний золиос болж байгаа гэдгээ олж мэднэ. Бүсгүй хүний чадал мөхөсдөх хэдий ч элэг нэгтнээ гэсэн сэтгэлээр цуцалгүй тэмцэнэ.

Амьдрал киноноос эхтэй юм бол яагаад амьдрал дээр кино шиг үйл явдал болдоггүй юм болоо..? Багаасаа кинонд дурлаж өөрийнхөө амьдралыг киногоор төсөөлдөг Жарантав энэ асуултыг үргэлж өөртөө тавьдаг нэгэн. Аав ээжийгээ болон эргэн тойрны бүх зүйлсийг киноны үйл явдалтай зүйрлүүлэн харах дуртай Жарантавд сонирхолтой зүйлс тохиолдож өгөхгүй л байна. Түүнд хамгийн сүүлд тохиолдсон нэгэн ичмээр явдал нь аавынх нь танилцуулж өгсөн нэгэн чинээлэг айлын охин өөрөөр нь аймшигтайгаар тохуу хийсэн явдал юм. Ийнхүү кино сонирхолтойгоор цааш үргэлжилнэ.

13-р зууны үед Гуулин буюу Солонгос улсад хатан болж очиж буй Их Монгол улсын хатан Но Гү хэмээх гүнж эх нутгаа санан бэтгэрч эзэн хаанаасаа оргож босоход хүрдэг. Тэгээд оргож явахдаа усанд живж амь эрсдэнэ. Үхэхдээ 'Би гэртээ харимаар байна' гэх ганцхан өгүүлбэр хэлсэнээр өнөө цагийн үйл явдал өрнөнө. Номингэрэл бүсгүй солонгос руу ажиллах гэж яваад хүний наймаанд өртөн яхир ааштай солонгос авгайн гэрт хоригддог. Тэрбээр ийнхүү хоригдож байхдаа гэрийн эзэгтэйн хийсэн аймшигт гэмт хэргийг илрүүлснээр үйл явдал сонирхолтойгоор өрнөдөг. Энэхүү кинонд Энэтхэг, Италийн уран бүтээлчидтэй хамтарч ажилласан төдийгүй Солонгосын жүжигчдийг уг кинонд тоглуулсан нь Монголын үзэгчдэд шинэ содон зүйл болсон.

Киноны гол дүрд Т.Эрдэнэбаяр буюу олны мэддэгээр Дэндэв, Гавьяат жүжигчин Н.Дагийранз, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, “DOZ entertainment”-ийн жүжигчин А.Мөнгөнзул, УДЭТ-ын залуу жүжигчин П.Баттөр, жүжигчин Клаффк, С.Уудам зэрэг нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллажээ. Кинонд чадварлаг мэргэжлийн уран бүтээлчдээс гадна бүх Хятадыг уяраасан "Авъяаслаг Хятадууд-2011" шоуны гуравдугаар байрын шагналт С.Уудам хүү тоглосон. Харин тус киноны зураглаачаар Б.Отгонзориг, хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат, зөвлөхөөр герман найруулагч Вейт зэрэг уран бүтээлчид хамтран ажилласан байна.

Амьдрах тасалбар' киног Монголд хар тамхины хэрэглээ маш хурдацтай хөгжиж байгаа энэ үед иргэдэд бодит байдлыг дэлгэн харуулах зорилгоор хийсэн кино билээ.Уг киног Хууль зүйн яам, Нийслэлийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн яам, Мансуурлын эсрэг үндэсний төвтэй хамтран судалгаа хийсний үндсэн дээр бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд нуугдмал байгаа хар тамхины төрлийн бодисын хор уршиг, түүнийг дагасан олон ээдрээт явдлаар өрнөдөг. Хар тамхитай холбоотой асуудлыг хөндөж байгаа учир насанд хүрэгчдэд буюу 16-аас дээш насныханд зориулжээ. Киноны нэрийг яруу найрагч Галсансүхийн мөнгөнд зориулан бичсэн шүлгээс санаа авч өгчээ.

Сонгодог хөгжим эгшиглэж, алга ташилт нижигнэсэн театрын их танхимд үзэгч олон цугларсан байлаа. Гэнэт тус танхим халдлагад өртөж, цугларсан олныг барьцаанд авна. Эхэндээ халдагчдын зорилго тодорхой бус байсан ч, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдний зорилго ил гарч эхлэх ба үзэгчдийн дунд нуугдах бас нэгэн нууц ч ил гарч ирнэ. Тэр нууц нь юу байсан бэ?

1941 оны 10-р сар. Мянга мянган фашистууд Москвад хүрэхийн тулд Калининградыг эзлэхээр дайрч байлаа. Тухайн үед хоёр мянга хүрэхгүй иргэд тус хотыг хамгаалж байсан ба сүүлчийн мөчөө хүртэл бууж өгөлгүй тэмцэж байсан юм. Гэвч яг энэ үеэр дайсны тагнуулуудын асуудал хөндөгдөх бөгөөд тухайн үед хотыг захирч байсан хошууч Павел Сысоев өөрөө хүртэл тагнуул хэмээн сэжиглэгдэхэд хүрнэ. Жинхэнэ тагнуул хэн байсан бэ?

Нийт 491 с 241 -264 харуулж байна