Хүрэн мориноос өөр хөрөнгөгүй ядуу хүү ээж нь нас барахад шунахай бадарчинд хууртан морио ч мөн алдана. Хүрэн морь сайн, муу олон хүний гар дамжин орос, казакстан улс хүртэл явжээ. Тэртээх холын газраас, ус мөрнийг гаталж, аюул бүхнийг давсаар хүрэн морь эх нутагтаа, эзэндээ гүйн ирнэ.

Оюутан наснаасаа салаагүй залуу гэнэт л аав болсноо мэднэ. Гэхдээ ганц бие аав. Нялх охиноо ганцаараа өсгөх аавд амьдрал ямар санагдах бол? Тэр дурлахыг хүснэ, найз нөхөдтэйгөө хөгжилдөхийг хүснэ. Харин өнөөдөр аз жаргалтай амьдрах аав охин хоёрын амьдралд юу тохиолдох бол?

ОХУ-д болсон бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн. Солонгост 10 жил хараар ажиллаж, гэр бүлдээ, охин Сүүнтэргэлдээ бүхнээ зориулсан Галт гэртээ буцаж ирнэ. Монголын өнөөгийн нийгмийн бүхий л муу муухай бүхний өмнө хүчин мөхөсдөх Галт "ЯЛЛАГЧ" бас "ЯЛАГЧ" байх болно.

Шинэ жилийн үдэшлэгт хэт баярласан Зоригоо нэгэн нууцлаг өвгөнтэй тааралдсанаар маргааш өглөө нь үл таних эмэгтэйн гэрт сэрнэ. Ингээд 30 гарсан ч гэрлэж амжаагүй гоонь эр маань өөрөө ч мэдэлгүй будлианы гол дүр болон хувирснаар адал явдал эхэлнэ

Аав хүү 2-ын амьдралын талаар өгүүлэх уран бүтээл.

Хоёр найз бизнес эрхлэхээр шийдэж, компани байгуулна. Тэдний хамгийн эхний зорилго бол “Тендер”. Тэд Тендер авч, эхний хөрөнгө оруулалтаа босгох байсан боловч хэрэг явдал буруугаар эргэснээр хууль бус мөнгө угаагчдын хараанд өртөж, мөнгөө сонгох уу, гэр бүл, найз нөхдөө сонгох уу гэсэн хүндхэн сорилттой тулгарна. Тэдний сонголт юу байх бол?

Нэг ангийнхны хөгжилтэй хуримын үйл явдлаас хойш нэг жилийн дараа. Катя өөрийнхөө заяаны хань болох Михаилтай учирч, хуримаа хийхээр болоод байлаа. Тэрээр мэдээж өөрийнхөө сайн найзууд болох Катя, Вика, Света нарыг урина. Гэвч хуримын өмнөх өдөр Михаилтай яг адилхан царайтай залуу гарч ирснээр, тэдний шинэхэн адал явдал эхэлнэ.

Макс бол баян болохыг хүсдэг энгийн л нэг залуу. Тэрээр санамсаргүй нэгэн гайхамшигт зурхайг олох бөгөөд 30 хоногийн турш яг тэр зурхайн дагуу хийвэл ажилтанд хүрэх байлаа. Гэвч хэн нь түүний азын зурхайг сольчих нь тэр. Максын элэг хөшөөм түүх хаашаа эргэхийг зөвхөн энэхүү киноноос хүлээн авч үзээрэй

Гэр бүлийн дотоод харилцаа болон хойд эх, дагавар охины амьдарлын тухай өгүүлэх уран бүтээл.

Гэр бүлийн дотоод харилцаа болон хойд эх, дагавар охины амьдарлын тухай өгүүлэх уран бүтээл.

Нийгмийн сэтгэл зүйг галзуу солиотой хүмүүсээр илэрхийлсэн 7 хоногийн үйл явдлыг өгүүлнэ.

Катя, Даша, Вика, Света нар бол нэг ангийн найзууд. Тэд төгссөнөөсөө хойш олон жилийн турш харилцаа холбоо багатай байсан ч, Катягийн хуриманд уригдсанаар дахин уулзана. Гэвч тэд санамсаргүйгээр яг хуримын өмнөх орой Катягийн нөхөр болох гэж буй хүн нь өөр бүсгүйтэй уулздаг байсныг нь олоод мэдчих нь тэр. Ийнхүү нэг ангийн найзууд нийлэн Катяд шинэ нөхөр олж өгөн, хуримыг товлосон хугацаанд нь хийхээр шийднэ. Тэдний төлөвлөгөө ганцхан шөнийн дотор бүтэх болов уу?

Багадаа Мориа уулын энгэрт “оршуулгын газрын сүнс” тоглоомыг хамт тоглодог байсан хүүхдүүд олон жилийн дараа эргэн уулзалдаад байлаа. Гэвч тэднийг ирснээс хойш тэдэнд хачин жигтэй зүйлс ээлж дарааллан тохиолдож эхлэнэ. Тэднийг юу ангуучилж байна вэ?

Нэгэн бүсгүй хүн амины хэргээр цаазын ял сонсоно. Гэвч тэрээр ой санамжаа алдсан тул өөрийгөө ямар хэрэг үйлдсэний улмаас дээд ял сонссоноо мэдэхгүй байлаа. Ийнхүү холбооны мөрдөх товчооны зүгээс түүнд дахин нэг боломж олгох санал гаргах боловч энэхүү боломж нь шийдэгдээгүй хэргүүдийн учрыг олох туршилт байсныг бүсгүй мэдсэнгүй. Бүсгүйн дурсамжийн гүнд чухам юу нуугдаж байв?

Испанийн эмч Мигель цэргийн бослогод нэрвэгдсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлхээр аюулыг сөрж, Либерит очно. Тэнд тэрээр Врэн хэмээх дэлхийн ядуу буурай орнуудад эмнэлгийн тусламж үзүүлдэг байгууллагын төлөөлөгчтэй танилцах бөгөөд Мигелийн бусдын төлөө гэсэн сэтгэл, эмнэлгийн ур чадвар, сэтгэл татам байдалд Врен татагдаж эхэлнэ. Тэд хамтдаа аюулыг хэрхэн сөрөн зогсох бол?

Диего бол авьяаслаг кино найруулагч. Гэвч тэрээр хорт хавдар туссанаасаа болж сэтгэлээр унан, өөрийн найз нөхөд, гэр бүлээсээ зайгаа барих болжээ. Бүтэн авран жилийн турш өвчинтэйгөө тэмцэлдсэн тэрээр амьдралдаа бууж өгөхийн даваан дээр нэгэн Энэтхэг хүүтэй уулзана. Ийнхүү түүний амьдралд дахин нэг удаа амьдрах итгэл төрснөөр киноны үйл явдал эхэлнэ. Сэтгэл дулаацуулах сайхан түүхийг та бүхэн зөвхөн энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Сансрын уралдаанд түрүүлэхийн тулд Зөвлөлт Холбоот Улс анхны сансрын аялалд хоёр сансрын нисэгч бэлтгэж, Цэргийн нисгэгч Павел Беляев, Алексей Леонов нар задгай сансарт гарахад бэлэн болно. Гэвч тэднийг сансарт хөөрөх мөч ойртох тусам маш олон саад бэрхшээлүүд тулгарч эхэлнэ. Тэд сансарт хөөрч чадах болов уу?

Олон жилийн турш шоронд хоригдсон Ерөөл суллагдсаныхаа дараа амьдралаа өөрчилж хүн шиг амьдрахаар шийддэг. Ингээд тэрээр хуучны найзууд дээрээ очсон боловч шоронд байхдаа захидлаар харилцаж байсан үл таних бүсгүйгээс өөр түүнд итгэх хүн байхгүй байлаа. Хэдийгээр тэрхүү бүсгүйтэйгээ уулзаад бүх зүйл сайн сайхан байсан ч түүний сэтгэлийг нэг л зүйл байнга эмзэглүүлдэг байсан нь ээждээ сайн хүн болно гэж амласан амлалт нь байжээ. Гэвч хүн шиг хүн болоод ээждээ очно гэсэн түүний хүсэл мөрөөдөл шоронгийн хамуудад нь таалагдсангүй...

И Ши-жүн бол сэтгэл судлаач бөгөөд тэрээр чин сэтгэлээсээ сэтгэл гутралд автсан хүмүүсийг эдгээх гэж хичээдэг нэгэн. Нэгэн удаа түүний үйлчлүүлэгчээр Хан Ү-жү гэх хөгжимт жүжгийн жүжигчин бүсгүй ирнэ. Тус бүсгүй үнэнч шударга, хөөрхөн ч гэсэн амжилтад нь саад болсон ганц л том асуудалтай байсан нь түүний түргэн уур байлаа. Ийнхүү Ши-жүн Ү-жүгийн өвчнийг эдгээхээр сэтгэл шулуудах боловч, тун удалгүй Ү-жүд дурлачих нь тэр. Сэтгэлийг тань тайтгаруулж, хайрыг мэдрүүлэх романсыг та зөвхөн энэхүү олон ангит киноноос хүлээн авч үзээрэй.

90-ээд оны үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас ардчилсан системд шилжсэн Казахстан Улсын эдийн засаг Монгол Улсын нэгэн адил хүндхэн байлаа. Энэ нь бүхэл бүтэн 70 жилийн турш социалист системээр явсан ард түмний хувьд томоохон сорилт болж байв. Гэвч хэсэг бизнесменүүд тэрхүү уналтын цаг үеийг овжиноор ашиглах замыг олж харснаар тэдний бизнесийн дайн эхэлнэ. Өнөөгийн Казахстан улсын хөгжлийн үндсийг бий болгосон бизнесменүүдийн амжилтын тухай та бүхэн энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Эхнэрээ алдсанаас хойш Сан Вон охинтойгоо харилцах учраа нэг л олж өгөхгүй байлаа. Ийнхүү тэрээр охинтойгоо харилцах харилцаагаа сайжруулахын тулд охиноо дагуулан нэгэн байшинд нүүж ирнэ. Тэднийг ирэнгүүт аавтайгаа бараг л ярьдаггүй охин И-на нь гэнэт шинэ найзтай болж, илүү сэргэлэн цовоо болсон ч цаанаа л нэг хэвийн бус аашилж эхлэх ажээ. Ийнхүү хэд хоногийн дараа И-на учир битүүлгээр алга болчхов. Олон хоногийн турш охиноо хайсны эцэст Сан-вон тус байшинд алга болсон хүүхэд И-нагаас гадна 32 байгаа гэдгийг олж мэднэ. Тэрээр охиноо олж чадах болов уу?

И Ши-жүн бол сэтгэл судлаач бөгөөд тэрээр чин сэтгэлээсээ сэтгэл гутралд автсан хүмүүсийг эдгээх гэж хичээдэг нэгэн. Нэгэн удаа түүний үйлчлүүлэгчээр Хан Ү-жү гэх хөгжимт жүжгийн жүжигчин бүсгүй ирнэ. Тус бүсгүй үнэнч шударга, хөөрхөн ч гэсэн амжилтад нь саад болсон ганц л том асуудалтай байсан нь түүний түргэн уур байлаа. Ийнхүү Ши-жүн Ү-жүгийн өвчнийг эдгээхээр сэтгэл шулуудах боловч, тун удалгүй Ү-жүд дурлачих нь тэр. Сэтгэлийг тань тайтгаруулж, хайрыг мэдрүүлэх романсыг та зөвхөн энэхүү олон ангит киноноос хүлээн авч үзээрэй.

И Ши-жүн бол сэтгэл судлаач бөгөөд тэрээр чин сэтгэлээсээ сэтгэл гутралд автсан хүмүүсийг эдгээх гэж хичээдэг нэгэн. Нэгэн удаа түүний үйлчлүүлэгчээр Хан Ү-жү гэх хөгжимт жүжгийн жүжигчин бүсгүй ирнэ. Тус бүсгүй үнэнч шударга, хөөрхөн ч гэсэн амжилтад нь саад болсон ганц л том асуудалтай байсан нь түүний түргэн уур байлаа. Ийнхүү Ши-жүн Ү-жүгийн өвчнийг эдгээхээр сэтгэл шулуудах боловч, тун удалгүй Ү-жүд дурлачих нь тэр. Сэтгэлийг тань тайтгаруулж, хайрыг мэдрүүлэх романсыг та зөвхөн энэхүү олон ангит киноноос хүлээн авч үзээрэй.

И Ши-жүн бол сэтгэл судлаач бөгөөд тэрээр чин сэтгэлээсээ сэтгэл гутралд автсан хүмүүсийг эдгээх гэж хичээдэг нэгэн. Нэгэн удаа түүний үйлчлүүлэгчээр Хан Ү-жү гэх хөгжимт жүжгийн жүжигчин бүсгүй ирнэ. Тус бүсгүй үнэнч шударга, хөөрхөн ч гэсэн амжилтад нь саад болсон ганц л том асуудалтай байсан нь түүний түргэн уур байлаа. Ийнхүү Ши-жүн Ү-жүгийн өвчнийг эдгээхээр сэтгэл шулуудах боловч, тун удалгүй Ү-жүд дурлачих нь тэр. Сэтгэлийг тань тайтгаруулж, хайрыг мэдрүүлэх романсыг та зөвхөн энэхүү олон ангит киноноос хүлээн авч үзээрэй.

Нийт 491 с 337 -360 харуулж байна