Хувийн сургуулийн захирал Хонгорзул насанд хүрч яваа охин, хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Түүний охин Цэцэг, өөрөөсөө олон ах залуутай хайр сэтгэлийн холбоотой болж дотно үерхэнэ. Энэ байдал Хонгорзулд огтхон ч таалагдахгүй. Хонгорзул санамсаргүйгээр охиныхоо найз залууг алчихна. Хонгорзул ээдрээтэй байдалд байх хоёр хүүхдээ орхиж болохгүй байлаа. Энэ хэргийг цагдаагийн хашир мөрдөгч дэд хурандаа Дандар шалгаж эхэлнэ...

Аав ээж нь гэнэтийн ослоор нас барж Гариг хоёр дүүгээ дагуулан траншейнд амьдарна. Дүүгээ өмөөрөн тэнэмэл хүүтэй зодолдож байгаад танилцан, хамтдаа бүхнийг хийж өөрсдийн дүрмээ зохионо. Гэнэт Гаригийн дүү Энхлэн сураггүй алга болсноор учир нь үл тайлагдах хэргийн сэжүүртэй нүүр тулгарна...

Энэхүү кино нь бодит явдлаас сэдэвлэсэн бөгөөд хүн чанаргүй, хувиа хичээсэн хүмүүсийн буруутай үйлдлээс болж гэм зэмгүй хүүхдүүд золиослогдож байгааг харуулах болно.

Эр хүний нөхөрлөлийн үнэ цэнэ,хайр дурлал өшөө хорсол тэмцэлийн талаар өгүүлэх болно.

Том азгүйтэл маш том боломжийг бий болгож хэний ч санаанд оромгүй хуйвалдаан эхэлдэг. Хэн хэндээ ашигтай байхаар тооцсон төлөвлөгөө амжилттай үргэлжилж байлаа. Гэтэл.. Өчүүхэн жижиг хэрэг яван явсаар хүн барьцаалсан хэрэг болон даамжирч улс төр, нам засаг, оффшор, сонгууль гэсээр тэрбум болтлоо томорчээ.

Очирсүрэн өөрийн багын найз болох хамгийн итгэлт анд Үнэнбатад эхнэр Нандингаа захин, харь нутгийг зорьж таван жил сураггүй болно. Тэрээр нэг л өдөр эх орондоо, эхнэр дээрээ ирэхээр болдог. Гэвч түүнийг ирэхэд эхнэр Нандин захиж үлдээсэн найзынх нь хүүхдийг тээж, хамгийн итгэлтэй найз Үнэнбат нь түүнийг ирмэгц эхнэрийг нь өөрөөсөө түлхэнэ. Энэ бүхэнд цөхөрсөн Нандин хүүхдээ авахуулах шийдвэр гаргадаг. Эх хүний зөн совингоор Дулам хөдөөнөөс хотод охин дээрээ ирсэн нь Нандингийн төлөвлөгөөг нураана. Охиноо хүүхэдтэй болсоныг нь мэдсэн Дулам хөл нь газар хүрэхгүй баярлаж хажуу айлд амьдрах Өлзийг хүүхдийн эцэг гэж бодсоноор жүжиг үргэлжилнэ.

Залуусын гэгээн мөрөөдөл зорилго, түүнийхээ төлөө хэрхэн тэмцдэг, тэвчээр хөдөлмөр хайр дурлал хүнийг хэрхэн хүмүүжүүлж хүн болгодгийг хамгийн сайхан нь кинон дээр энгийн элдэв чамирхалгүй хэрнээ хурц тодоор харуулна.

Марло бол гурав дахь хүүхдээ удахгүй төрүүлэх гэж буй ээж. Түүний нөхөр Рон бол халамжтай, ажилсаг хэдий ч эхнэр, ээжийн ажлын талаар юу ч мэдэхгүй. Шинэ хүн мэндэлж, ам бүл нэмэхэд Марлогийн ах хүүхдүүдийг нь шөнөөр харах Талли нэртэй асрагч хөлсөлж авчрах бөгөөд Марло Таллигаас суралцаж эхэлнэ. Эх хүний хичнээн их зүйлсийг амжуулдгийг, гайхалтай нэгэн болохыг сонирхолтой байдлаар өгүүлэх Tully киног үзнэ үү

Нэгэн хуульч залуугийн эхнэр, охин хоёр нь зүй бусаар бусдын гарт амиа алдана. Ийнхүү тэрээр өөрийгөө өөрчлөхөөр шийдэж, эхнэр охиныг нь хэн хөнөөснийг олж мэдэх хүртэлээ чимээгүй, нугаршгүй байх тангараг тавина

Валентины баяр зөвхөн хосуудын баярын өдөр гэж боддог бол үгүй юм. Энэ өдөр ганц бие хүмүүс бие биендээ сэтгэлээ илжилдэг өдөр. Үүнийг мэдсэн Хонгороо, Уянга, Солонго гэх гурван найз харж явдаг залуусдаа сэтгэлээ илчлэх шийднэ. Гэвч тэдэнд эмэгтэй хүний бардам зан гэх саад гарч ирнэ. Тэд өөрсдийгөө ялан дийлж зорьсондоо хүрч чадах болов уу?

Нийт 491 с 481 -504 харуулж байна