Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн энэхүү кинонд ‘’Солонгосын хамгийн том үргүйдлийн эмнэлэг хууль бусаар өндгөн эс худалдаж авдаг’’ гэсэн эх сурвалжийг мөрдөн байцаагчид олж аван хэргийг мөрдөж байгаа талаар өгүүлнэ.

Шин-док бол язгууртан хэдий ч гэр бүл нь ядуу учраас багадаа Жунсок гэх баян айлын залуутай гэрлэсэн хэдий ч аз жаргалгүй байв. Тиймээс Шин-док нөхрөө өөртөө татаж, аз жаргалтай амьдрахын тулд сургуульд сурч, өөрийгөө шинэ төрхөөр харуулахаар шийднэ. Гэвч түүний энэхүү шийдвэр санаанд оромгүйгээр эргэж, тэрээр сургуулийнхаа багш Ү-жинд дурлачих нь тэр...

17 настай Эден, Абдел гэх хоёр хүү тэсрэх бөмбөг зүүн сургууль руугаа дайран орсон боловч Абдел санамсаргүй хугацаанаасаа өмнө өөрийгөө дэлбэлчихнэ. Гэнэтийн дэлбэрэлтээс болж ухаан алдсан Эден хүү түргэний машинаар эмнэлэг явах замдаа тус машин дахь хүмүүсийг барьцаалснаар сэтгэл түгшээсэн адал явдал эхэлнэ. Эдений зорилго юу байв?

Киноны зураг авалтын ажлаар Филиппинд ирсэн залуус усанд шумбалтыг ажилтнуудтай танилцаж, зураг авалтын зөвлөгөө авахаар болно. Гэвч арал дээр ирсэн цагаас удалгүй тэд эртний танилууд бөгөөд ямар нэгэн зүйлийг түүнээс нуугаад байгааг олж мэднэ.

Амжилттай бизнес эрхлэгч чадварлаг бүсгүй Болор нэгэн томоохон тендерт ялах бөгөөд энэ ялалт нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчлөх болно. Хүүгээ алдсан ч хэн нэгний өмнө сөхрөхгүйн тулд эцсээ хүртэл тэмцэн өөрөөс нь урвасан хүн бүрийн булхайг дэлгэнэ.

Энэ бол Верона хот. Энэрэлгүй хорслын талбар. Капулетти, Монтекки гэх хоёр удмынхан эд баялаг, зэрэг зиндаа адил ч эртнээс нааш сөргөлдөж цусан өcөөр сүлбэлдэн цаг үргэлж дайсагнаж иржээ. Юунаас ч болж муудалцдагийг нь хэн ч эс мэднэ. Яагаад эвлэрч болдоггүйг нь Бурхан ч үл мэднэ. Тодорхой зүйл нэг л байна. Тооцоо бодох, өс санах нь уламжлал, заншил болтлоо удамшиж, өвлөгдөж иржээ.

Продюсерын компанийн ажилтан Анхаа даргаасаа хүндхэн даалгавар авж кино зохиолч Удвал бүсгүйг хайн хөдөө тосгонд очсоноор киноны үйл явдал эхэлнэ.

Ён мөрийтэй тоглоомонд донтсон нөхрөөсөө зугтаж, хүүтэйгээ хамт Шинэ Зеланд руу явахыг хүснэ. Гэвч мөрөөдлөө биелүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй учир хүүгээ нөхөртэйгөө хамт үлдээхгүйн тулд метроны зогсоол дээрх тээш хадгалагчид үлдээснээр түүний адал явдал эхэлнэ.

Сын-у бол морин уралдааны тамирчин. Гэвч нэгэн аймшигт ослын улмаас тэрээр эхнэрээ газар дээр нь алдаж, өөрөө хараагүй болох дөхжээ. Гэмтлээсээ болж ажилгүй болж, сэтгэлээр унасан тэрээр бяцхан охиныхоо өмнө буруутай мэт санагдаж байв. Гэвч нэгэн гайхамшгийн ачаар тэрээр дахин эхлэхээр шийднэ. Аав, охин хоёрын гайхамшигтай хэрхэн учирсан түүхийг энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Хойд Солонгосын хилтэй ойрхон байдаг сургуульд багшлахаар ирсэн залуу багш санамсаргүй нууц хонгил илрүүлснээр аюултай нөхцөлд орох нь тэр. Залуу багшийн элэг хөшөөм адал явдлыг энэ киноноос хүлээн авч үзээрэй.

Дашдоржийн Нацагдорж нь нарт хорвоод 31 жил амьдрахдаа зуунаар дамжин амьдрах мөнхийн бүтээлүүдийг туурвисан юм. Бичгийн их хүний амьдрал, хайр сэтгэл, дотоод зөрчил, түүний амьдран байсан нийгэм цаг үеийн хүнд цохилт дарамтууд, түүнд автаагүй гэгээн оюун, эх оронч үнэнч сэтгэлийн хатыг тус кинонд дүрсэлжээ.

Эх орноо, газар шороогоо, ирээдүйгээ хамгаалан өөрийн гэсэн тэмцлийн замыг сонгосон залуучуудын тухай Луйвар кино өгүүлэх болно.

Сэтгэцийн эмнэлэгийн өвчтөнүүдийн зовлонг бага ч атугаа нимгэлэхээр залуу эмч нэгэн туршилт хийхээр төлөвлөсөн нь Английн алдарт зохиолч Шекспирийн “Гамлет” эмнэлэгт сонгодог бүтээлийг өвчтөнүүдээр тоглуулах байлаа.

1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монголчууд манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор зарлаж, Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын эзэн хаанаар өргөмжилсөн түүхэн үйл явдлыг үзүүлжээ

Амьдралын шаардлагаар ажлаасаа 3 сарын чөлөө авч Солонгос явахаар болсон багш төгсөх ангитай, үлдэх хүүхдүүддээ санаа зовж яахаа мэдэхгүй байдалд орно...

Хайрынхаа төлөө амьдралыг аргадан, сэтгэлээрээ бусдыг нар шиг ээж яваа бүсгүй хүнд хувь тавилан нь сорилтуудыг харамгүй бэлэглэнэ. Амьдралд, маргааш юу хүлээж байгааг бид мэдэхгүй.

Жагрий бараан амьдралаас гэрэлт амьдралруу тэмүүлж таксины жолооч болно. Тэр нэгэн дуудлагаар очиход түүний машинд Идэр гэх залуу сууж өөрийгөө мөрдөн байцаагч гэж танилцуулаад үл мэдэгдэх нэгэн машины араас дагах үүрэг өгнө. Жагрий Идэрийг яаран буух үед нь мөнгө нэхэн Идэрийг өөртэйгээ түлхүүргүй гав гинжээр гавалснаар тэр хоёрын хөгтэй аялал эхэлнэ.

Жаргал нэр нь Жагри болтлоо өөрчлөгдсөн архичин найзтай Сэржим Сэрээгийн амьдралд санамсаргүй нэгэн бүсгүй орж ирснээр өдөр болгон тосож авахын тулд Сэржим Сэрээ архинаас гарч таксиний жолооч болно...

Тайзан дээр хүмүүст инээд хөөр, аз жаргал бэлэглэж байдаг хүмүүсийн арын амьдрал хэрхэн өрнөдөг талаар энэ кинонд өгүүлнэ.

Эрэн сурвалжлах сэтгүүлч Жаргал нэгэн ээдрээтэй хэргийн сэжүүр атган багын найз сайд Бадралын тусламжтайгаар өөртөө зохиомол хэрэг үүсгэн чанга дэглэмтэй хорих ангид дээд хэмжээ авсан ялтнуудын дунд нэг долоо хоногийг өнгөрөөх болно. Гэтэл түүний зохиомол хэрэг нь жинхэнэ болж сэтгүүлч залуугын тогтоолыг гүйцэтгэхээр болно.

Ганаа Солонго хоёр гэр бүл болоод 10 жил болсон ч тэр хоёрт нэг зүйл дутуу байгаа нь хүүхэд. Нэг өдөр Ганаа томилолтоор хөдөө явахдаа гар утсаа үлдээж явснаас болж Солонго маш хэцүү сонголттой тулгарна

Эрэгтэй хүнд итгэх итгэлээ алдсан, амьдрахын эрхэнд биеэ үнэлэх бүсгүйг нэгэн залуу худалдаж авснаар тэдний хооронд хайр дурлалын холбоо үүсч бүсгүй өөрчлөгдөж эхлэнэ. Гэвч бүсгүйг худалдагч эзэн, залуусын харилцааг мэдсэнээр тэдний хооронд зөрчил үүснэ...

Солонгосын төв банкны мөнгөний бодлогын менежер Ши Хюн үндэсний хэмжээний санхүүгийн томоохон хямрал болохыг урьдчилан тооцоолж, захиралдаа мэдэгдэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлт гаргана. Захирал нь энэ тооцооллыг нууж Ши Хюныг хэцүү байдалд оруулна...

Тэ-сон тулааны урлагийн мэргэжлийн тамирчин болохыг мөрөөддөг харин түүний ах Тэ-ги ямар ч хүсэл мөрөөдөлгүй нэгэн. Тэд санамсаргүй асуудалд орсноор Солонгосоос зугтан Тайландад Walking Street-д ажилладаг Женнатай танилцана. Ийнхүү тэдний адармаатай, аюултай харилцааны эхлэл тавигдана.

Нийт 491 с 49 -72 харуулж байна