Видео
Уулын оргилд байрлах тосгонд 2 өнчин хүүхэд ээжийнхээ үхлийн нууцыг хадгалсаар байх болно. Гэвч энэ аюулгүй байдал нь тосгоныхон эгчийг нь хэрцгийгээр доромжилох хүртэл үргэлжилж тэдний бусдад гэм хоргүй байдал нь ч алдагдаж эхлэнэ. Ийм нөхцөлд бол тэд одоо амьд үлдэхийн тулд нэг нэгнийгээ хамгаалах ёстой болсон
Коллежийн оюутан охин нэгэн үл мэдэгдэх охиныг найзаасаа хассанаас хойш чөтгөрийн зүйлс тохиолдож эхэлнэ. Түүнийг ганцаардуулахын тулд хамгийн ойрын найзуудыг нь алж эхэлнэ.
Энгийн амьдралаар амьдрахыг хүсдэг залуу хосууд өрөнд орж, амьдралаа залгуулахад хэцүү болж эхэлнэ. Удалгүй байр хөлслөгч залуу нь гэртээ амиа алдсан байдалтай олдох ба хосууд гэрээс нь цүнх дүүрэн бэлэн мөнгө олно. Өрөө төлөхийн тулд нөхцөл байдалдаа тохируулан бага багаар зарцуулж эхэлснээр мөнгөний эзэд болон цагдаа нарын анхаарлыг татаж, төсөөлшгүй явдлууд тохиолдож эхэлнэ.
Залуу эмч Эдвард галзуугийн эмнэлэгт уригдан очно. Лаймб эмчийн удирдлага доор ажиллаж эхэлдэг ба сэтгэцийн өвчтэй, галзуу өвчтөнүүдийг эмчлэх арга барил нь түүнийг гайхшруулна. Өдөр хоног өнгөрөх бүр хэвийн бус, нууцлаг үйл явдлууд ар араасаа тохиолдсоноор тэрхүү эмнэлэг нь харагдаж байгаа шигээ биш гэдгийг ухаарна.
28-р зуунд хүн төрөлөхтөн, харь гаригийхан зэрэгцэн орших ертөнцөд, бүхий л гарагийн, мянга мянган төрлийн амьд биетүүд Алфа хөлөг дээр олон зууны турш мэдлэг туршлага, соёл уламжлал, мэргэн ухаанаа хуваалцаж амьдарсаар ирсэн. Хөлгийн аюулгүй байдлыг заналхийлсэн хар хүч хөлгийн гүнээс илэрч, шилдэг мөрдөгчид Валэриан, Лорэлин хоёр тэрхүү хотыг аврах нууц даалгаварт гарна.
Парисд болсон терорист халдлагыг зогсоож чадаагүй Тагнуулын Төв Газарын албан хаагч бүсгүй Лондон хотноо амьдарч эхэлдэг. Яаралтай нууцлал өндөртэй даалгавар биелүүлэх шаардлагатай болсон тэрээр ажиллаж байх хугацаандаа тэрхүү нууц алдагдсаныг мэднэ. Эргэн тойрныхоо хэнд ч итгэх боломжгүй болсон тул тэрээр хуучин хамтрагчтайгаа нийлж, Лондонд болох гэж буй биологын зэвсэгт халдлагыг зогсоохоор тэмцэнэ.
Өсвөр насны хүү нэгэн ид шидийн зүйлээр Хятадад эрт үед очих болно.Тэрээр өөрийн тоглоом дээрх чадвараа кунгфу дайчин болоход ашиглаж сурах болно.Тэрээр гайхалтай шидийн ертөнцөд юу болох бол ?
Докторын зэргээ хамгаалах төгс сэдэвээ олсон Миа, Дэбора-н “Альцхаймер” буюу ой санамжаа алдах өвчний явцыг ажиглаж, түүний охин Сара хоёрын өдөр тутмын амьдралыг хэдэн сарын турш ажиглан, бичлэгт буулгах боломж олддог. Гэвч өдөр өнгөрөх тусам жигтэй үйл явдлууд тохиолдож эхэлсэнээр Дэбора өвчнөөс гадна өөр аймшигт чөтгөрийн хар хүчинд автаж байгаа гэдэгийг олж мэднэ
Тэтгэвэрт гарсан цэрэг өөрийн эгч болон түүний охиныг хамгаалахын тулд тухайн хотын бохир шериф болон бүх л бохир гэмт хэрэгтэй холбоотой бүлэглэлтэй тэмцэх болно
Даалгаварт явж байсан тэнгисийн цэргийн баг далайн гүнд зуу зуун сая долларын үнэ хүрэхүйц алт байгааг олж илрүүлнэ. Нутгийн иргэдэд тусалж, зөв эзэнд нь алтыг хүргэхийн тулд тэд маш хэцүү даалгаварт гарна.