Уулын оргилд байрлах тосгонд 2 өнчин хүүхэд ээжийнхээ үхлийн нууцыг хадгалсаар байх болно. Гэвч энэ аюулгүй байдал нь тосгоныхон эгчийг нь хэрцгийгээр доромжилох хүртэл үргэлжилж тэдний бусдад гэм хоргүй байдал нь ч алдагдаж эхлэнэ. Ийм нөхцөлд бол тэд одоо амьд үлдэхийн тулд нэг нэгнийгээ хамгаалах ёстой болсон

Гэнэт сэртэл өөр дээр нь хүйс солих мэс засал хийсэн байх бөгөөд алуурчин үүнийг хийсэн мэс засалчийг олж уулзахаар сэтгэл шулуудна

Хуульч залуу өс хонзонгоо авахын тулд өөрийгөө өөрчлөн, эхнэр охиныг нь хэн хөнөөснийг олж мэдэх хүртэлээ чимээгүй, нугаршгүй байх тангараг тавина.

Jacq Vaucan бол ROC роботын корпорацын роботуудын хувьсан өөрчлөгдөж, үйл ажиллагааны чиглэлээс гажиж байгаа эсэхийг мөрдөн шалгадаг даатгалын ажилтан юм. Тэрээр ажлаа хийх явцдаа хүн төрөлхтний ирээдүйд нөлөөлөх маш том үр дагаврыг олж мэддэг.…

Коллежийн оюутан охин нэгэн үл мэдэгдэх охиныг найзаасаа хассанаас хойш чөтгөрийн зүйлс тохиолдож эхэлнэ. Түүнийг ганцаардуулахын тулд хамгийн ойрын найзуудыг нь алж эхэлнэ.

Хотын эргэн тойронд үхсэн цогцоснууд олдох бөгөөд цуврал аллага мэт харагдах энэхүү цогцоснууд нь 10 жилийн өмнө үхсэн Жон Крамерийн буюу Оньс нэрээр алдаршсан аллагын хэрэгтэй ямар нэгэн сэжмээр холбогдоно. Аллагын ард хэн байв? Яагаад энэ бүхэн 10 жилийн өмнөх хэрэгтэй холбоотой байсан бэ…

Энгийн амьдралаар амьдрахыг хүсдэг залуу хосууд өрөнд орж, амьдралаа залгуулахад хэцүү болж эхэлнэ. Удалгүй байр хөлслөгч залуу нь гэртээ амиа алдсан байдалтай олдох ба хосууд гэрээс нь цүнх дүүрэн бэлэн мөнгө олно. Өрөө төлөхийн тулд нөхцөл байдалдаа тохируулан бага багаар зарцуулж эхэлснээр мөнгөний эзэд болон цагдаа нарын анхаарлыг татаж, төсөөлшгүй явдлууд тохиолдож эхэлнэ.

Залуу эмч Эдвард галзуугийн эмнэлэгт уригдан очно. Лаймб эмчийн удирдлага доор ажиллаж эхэлдэг ба сэтгэцийн өвчтэй, галзуу өвчтөнүүдийг эмчлэх арга барил нь түүнийг гайхшруулна. Өдөр хоног өнгөрөх бүр хэвийн бус, нууцлаг үйл явдлууд ар араасаа тохиолдсоноор тэрхүү эмнэлэг нь харагдаж байгаа шигээ биш гэдгийг ухаарна.

Хүүхдийн сэтгэл зүйч бүсгүй нөхрөө аймшигт ослоор алдсанаас хойш өөрийн хэвтрийн өвчтэй хүүгийн хамт хотоос алслагдсан газар амьдарна. Түүний асран хамгаалж байсан бяцхан хүү Майри хүчтэй шуурганы үеэр гэнэт алга болсноос хойш жигтэй үйл явдлууд тохиолдож эхэлнэ.

АНУ-н гадаад хэргийн яамны ажилтан Английн Лондон хотноо болсон хэд хэдэн аллага болон бөмбөгдөлтөд буруутгагдаж террорист хэмээн эрэн сурвалжлагдана. Өөрийгөө буруугүй хэмээн батлахаас гадна, өршөөлгүй алуурчны эсрэг АНУ-д төлөвлөсөн аймшигт халдлагын эсрэг тэмцэнэ.

Ираны хувьсгалын өмнөх үед энэ газарт бүх шашин зөвшөөрөгдсөн байв. Энэ бол хувьсгалчдын гарт өртөхийн өмнө бүх зүйлээ орхисон нэгэн чинээлэг Еврей гэр бүлийн түүх юм.

Грета Эванс гэх Америк бүсгүй Англид хүүхэд асрагч хийхээр нэгэн айлд ирдэг.Гэвч асрахаар ирсэн айлын хүү нь бодит хүүхэд биш байх ба жихүүдэс хүрэм хүүхэлдэй байдаг ба нэгэнт зорин ирсэн Грета хүүхэлдэйг харж үлдэхээс өөр аргагүй болдог.Гэвч хүү үнэхээр зүгээр л хүүхэлдэй байх болов уу?

Лос Анжелес хотод банкны дээрэмчид өөрсдийгөө хуучин ерөнхийлөгчдийн нэр болох Рэган, Картер, Никсон, Жонсон гэж нэрлэн гэмт хэргээ үйлддэг. Харин Холбооны Мөрдөх Товчооноос тэднийг сөрфингийн тамирчид гэдгийг олж мэдээд нэгэн ажилтнаа тэдний дунд оруулахаар явуулна. Маш чадварлаг гэмт хэрэгтнүүдийн дунд орсон залуу тэдэнтэй дотносч хэргийн гол учир юунд байгааг тайлахаар хичээнэ.

Нэгэн номлогч Ватиканы хоёр чөтгөр шулмын ангуучтай нэгдэн нэгэн залуу хүүхний сүнсийг аврахын тулд эртний сатаны хүчтэй тулалдах болно.

Гоо үзэсгэлэнт бүсгүй өөрийн үнэн төрхийг нууцална. Эгэл мэт харагдах тэр үнэндээ айдас гэж үгүй, дэлхийн хамгийн ур чадвартай, мэргэжлийн алуурчин. Түүнийг нууцлаг даалгаврыг хэрхэн гүйцэтгэхийг энэ киноноос үзээрээ

Тэтгэвэрт гарсан цэрэг өөрийн эгч болон түүний охиныг хамгаалахын тулд тухайн хотын бохир шериф болон бүх л бохир гэмт хэрэгтэй холбоотой бүлэглэлтэй тэмцэх болно

Сүнс харах ховор авъяастай хүү уг чадвараасаа болж бусдад адлуулан өөр сургуульд шилжин орно. Шинэ сургуульдаа тэрээр ой санамжаа алдаж, сургуулиар тэнүүчлэх охины сүнстэй учирж, нөхөрлөж эхлэх бөгөөд хараал хэмээн бодож байсан чадвараа хүлээн зөвшөөрөх болно. Гэвч сургуульд цусан масктай сүнсний тухай яригдаж, хүүхдүүд нэг нэгээрээ алга болж эхлэнэ...

Тара бол сайн залуутай учирч, удахгүй хуримаа хийх гэж байгаа азтай бүсгүй. Гэвч хуримын өмнөх үдэшлэг дээрээ тээрээр Патрик хэмээх сэтгэл татам боловч сэтгэцийн эмгэгтэй залуутай учирна. Ганц шөнийн алдаа нь ямар их асуудал араасаа дагуулахыг энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Зэвсэгт дээрэмчин, томоохон гэмт хэрэгтэн хэмээн эрэн сурвалжлагдаж байгаа Жэк Криган эцгийнхээ үхэл, хулгайлсан мөнгөнийх нь талаарх үнэнийг хайж байлаа. Гэвч өөрийгөө эрсдэлд оруулан байж олж авсан үнэн нь өөрийнхөө өнгөрснийг хүртэл эргэн харахад хүргэнэ.

Нийт 37 с 1 -24 харуулж байна