Мянга мянган жилийн тэртээ эртний догшин дөрвөн араатныг "Салхины хамгаалагчид” шидээр даран хорьсон байна. Гэвч он удаан жилийн турш чимээгүй байсан араатнууд гэнэт хүчээ сэргээнэ. Энэ үед салхины шидийн залгамжлагчидаас ганцхан Лан-мин л үлдсэн байсан ч өөрийгөө салхины хамгаалагч гэдгээ хараахан мэдээгүй байлаа. Тэрээр хүчирхэг араатнуудын эсрэг ганцаар зогсож чадах болов уу?

Чадварлаг зураач залууд бүтээлээ туурвихад нь урлагийн онгод нь дутаад байлаа. Яг энэ үедээ тэрээр нэгэн үл мэдэгдэх бүсгүйтэй уулзсанаар тус бүсгүйд дурлаж, бүсгүйг өөрийнхөө урлагийн охин тэнгэр болгоно. Гэвч бүсгүйтэй учирснаас хойш түүний эргэн тойронд аймшигт үйл явдлууд тохиолдож эхлэх бөгөөд төд удалгүй зураач залуу өнөөх бүсгүй нь Leannán Sí хэмээх эртний домогт гардаг үхлийн сүнс байсныг олж мэдэх ажээ. Ийнхүү түүнд сүнсийг хөөн зайлуулах, эсвэл бүх зүйлсийг энэ хэвээр нь үлдээх гэсэн сонголт тулгарна. Зураач залуу сүнсийг хөөн зайлуулах болов уу?

Нийт 2 с 1 -24 харуулж байна