Орон байрны 2 хулгайч айл ухах гэж ортол тэнд нь нэгэн эмэгтэйг барьцаалчихсан байж таарна.

Хотын эргэн тойронд үхсэн цогцоснууд олдох бөгөөд цуврал аллага мэт харагдах энэхүү цогцоснууд нь 10 жилийн өмнө үхсэн Жон Крамерийн буюу Оньс нэрээр алдаршсан аллагын хэрэгтэй ямар нэгэн сэжмээр холбогдоно. Аллагын ард хэн байв? Яагаад энэ бүхэн 10 жилийн өмнөх хэрэгтэй холбоотой байсан бэ…

Залуу эмч Эдвард галзуугийн эмнэлэгт уригдан очно. Лаймб эмчийн удирдлага доор ажиллаж эхэлдэг ба сэтгэцийн өвчтэй, галзуу өвчтөнүүдийг эмчлэх арга барил нь түүнийг гайхшруулна. Өдөр хоног өнгөрөх бүр хэвийн бус, нууцлаг үйл явдлууд ар араасаа тохиолдсоноор тэрхүү эмнэлэг нь харагдаж байгаа шигээ биш гэдгийг ухаарна.

Докторын зэргээ хамгаалах төгс сэдэвээ олсон Миа, Дэбора-н “Альцхаймер” буюу ой санамжаа алдах өвчний явцыг ажиглаж, түүний охин Сара хоёрын өдөр тутмын амьдралыг хэдэн сарын турш ажиглан, бичлэгт буулгах боломж олддог. Гэвч өдөр өнгөрөх тусам жигтэй үйл явдлууд тохиолдож эхэлсэнээр Дэбора өвчнөөс гадна өөр аймшигт чөтгөрийн хар хүчинд автаж байгаа гэдэгийг олж мэднэ

Нэгэн номлогч Ватиканы хоёр чөтгөр шулмын ангуучтай нэгдэн нэгэн залуу хүүхний сүнсийг аврахын тулд эртний сатаны хүчтэй тулалдах болно.

Сүнс харах ховор авъяастай хүү уг чадвараасаа болж бусдад адлуулан өөр сургуульд шилжин орно. Шинэ сургуульдаа тэрээр ой санамжаа алдаж, сургуулиар тэнүүчлэх охины сүнстэй учирж, нөхөрлөж эхлэх бөгөөд хараал хэмээн бодож байсан чадвараа хүлээн зөвшөөрөх болно. Гэвч сургуульд цусан масктай сүнсний тухай яригдаж, хүүхдүүд нэг нэгээрээ алга болж эхлэнэ...

Лондонгийн мөрдөгч нэгэн цуврал алуурчны мөрөөр мөшгиж, Нью Иоркод ирэх бөгөөд цуврал алуурчин, “Үнэнээ хэлэх үү? эсвэл үхэх үү?” асуултын арга барилаар ажилладаг гэдгийг олж мэднэ. Хэрэв та алуурчинд баригдсан бол амиа аврахын тулд худал хэлэх үү, үнэн ээ хэлэх үү?

1979 онд Гунжиам Сэтгэцийн эмнэлгийн 42 өвчтөн амиа хорлож, эмнэлгийн захирал сураггүй алга болсон юм. Тэр цагаас эхлэн эмнэлэгтэй холбоотой, түүний эргэн тойронд тохиолдсон хачин жигтэй явдлын түүхүүд гарах болжээ. Интернэтээр видео лайв хийдэг 6 хүн нийлэн, орхигдож, хаягдсан хуучин эмнэлэгт очин газар дээрээс нь аймшгийг мэдрүүлэхүйц шууд дамжуулалт хийнэ. Харин тэднийг шууд дамжуулалтаа эмнэлэг дотроос дамжуулж эхлэх тэр л үед…

Yui-н эгч болох Mai дүүгээ ор сураггүй алга болсоноос хойш түүний гэх тодотголтой бүх юмсыг судлан хараал болсон байшин болон үргэлж хар зүйлс дагуулж байдаг Тошио гэх хүүгийн талаар мэдэж авдаг. Энэ аймшигт хараалд тэрээр төгсгөл тавьж чадах болов уу?

Нэгэн залуу ахын хамт Колумбад ажлаар ирнэ. Тэнд тэрээн нэгэн бүсгүйтэй танилцаж хайр дурлалын холбоотой болно. Тэр бүсгүйг авга ах нь Колумбын хар тамхиний ертөнцийн толгой Пабло Эскобар байжээ

Нийт 15 с 1 -24 харуулж байна