Ан хийхээр Флоридагийн онгон байгалийг зорьсон найзууд Америкийн уугуул иргэдийн тавьсан хавханд өртсөнөөр аймшигтай адал явдал эхэлнэ.

Анхааруулгыг тоолгүй, хориотой кино үзсэн Ми Жон найруулагчийн хар дарсан зүүд мэт амьдрал хэрхэн үргэлжлэхийг үзээрэй.

Улаан хувцастай охиныг даган алга болсон охиноо хайх ээжийн тухай Тайваны хамгийн алдартай аймшгийн түүхээс сэдэвлэсэн кино

Хүн шиг нүүртэй загас барьсан хэсэг бүлэг хүмүүст тохиолдох хачирхалтай үйл явдлын тухай бодит явдлаас сэдэвлэсэн кино

Су А бол нэгэн сургуулийн дадлагын багш. Нэгэн удаа тэрээр хичээлдээ огт ирдэггүй нэгэн сурагчийг ятгасаар хичээлд нь авч ирнэ. Гэвч тэр сурагчийг ирснээс хойш жигтэй үйл явдлууд ар араасаа тохиолдож эхлэнэ. Су А тэр сурагчийг ятгасан нь зөв байсан болов уу?

Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх замыг сонгосноор үнэнийг ч бас олох зам руу орсоноо Юү И одоо л мэдлээ.

Якутын баян эрхэмийнд шүгэлсэн чөтгөрийг хүчирхэг бөө дарсан... Гэвч 19р зуунд дарагдсан чөтгөр өнөөдөр сэргээд эргэн иржээ. Өнөөдөр үлдсэн үр удмыг нь энэ чөтгөрөөс хэн хамгаалах бол...

"25 жилийн өмнө би ганцаараа байгаагүй"... нөхөр хүүгээ алсан хэргээр 25 жилийг шоронд өнгөрүүлсэн Ми Хи гэмт хэрэг болсон гэр лүүгээ буцаж ирлээ. Тэр гэртээ байгаа нууцыг тайлж чадах болов уу.

Харь гарагийнхны шүтээн, цусаар ангасан Атаканыг олсон Петербургийн их сургуулийн судалгааны ангийнхан өргөл бололгүй үлдэж чадах болов уу?

8 жил хүлээсний эцэст ингэж нэг өшөө хорслоо тайлж, шүүх өдөр ирдэг юм байжээ... Үхсэнээсээ хойш 8 жил тэнүүчилжээ.

Олон нийтийн сүлжээгээр гутаагдсан охины сүнс өс хонзонгоо тайлахаар эргэн ирэв үү, эсвэл...

Үйлийн үр үргэлж нэг тойрогт байдаг. Тойрогт нэг л орсон бол гарах зам гэж байхгүй тойрог эхэлсэн үргэлжилж л байна. Энэ бол эхлэл нь олдохгүй төгсгөл. Тэд тойргоос гарах болов уу?

Лондонгийн мөрдөгч нэгэн цуврал алуурчны мөрөөр мөшгиж, Нью Иоркод ирэх бөгөөд цуврал алуурчин, “Үнэнээ хэлэх үү? эсвэл үхэх үү?” асуултын арга барилаар ажилладаг гэдгийг олж мэднэ. Хэрэв та алуурчинд баригдсан бол амиа аврахын тулд худал хэлэх үү, үнэн ээ хэлэх үү?

Сүнс харах ховор авъяастай хүү уг чадвараасаа болж бусдад адлуулан өөр сургуульд шилжин орно. Шинэ сургуульдаа тэрээр ой санамжаа алдаж, сургуулиар тэнүүчлэх охины сүнстэй учирж, нөхөрлөж эхлэх бөгөөд хараал хэмээн бодож байсан чадвараа хүлээн зөвшөөрөх болно. Гэвч сургуульд цусан масктай сүнсний тухай яригдаж, хүүхдүүд нэг нэгээрээ алга болж эхлэнэ...

Солонгосын алдарт Гунжиам сэтгэцийн эмнэлгийн бодит байдлыг харуулахаар блог хийдэг 6 найз эмнэлэг дотор орно... Амьд гарч ирэх эсэхийг нь хамтдаа хүлээе!

"Надтай найзал, эсвэл найзууд чинь үх!"

"Би өөрийгөө бас найзуудыгаа энэ муу муухай үзэгдлээс заавал аврах ёстой..."

Нийт 43 с 25 -48 харуулж байна