Мэргэжлийн бүжигчин эмэгтэй Энхлэн найз залуу Санчиртайгаа үерхээд дөрвөн жил болж байгаа. Тэд анх бүжгийн зааланд танилцаж, сэтгэл зүрхээ холбон дурсамж дүүрэн цаг хугацааг өнгөрүүлсэн. Гэтэл Санчирын сэтгэл нь холдож, өөр бүсгүйд сэтгэл алдарч тэдний хайрын түүх хавцлын ирмэгт ирэх үед Энхлэн пянзны дэлгүүрт Шинэбаяр гэх зураач залуутай санамсаргүй байдлаар танилцана. Залуусын хайр дурлал цааш хэрхэн өрнөх бол.

Хэ-жү бол байнга гэр бүлийнхээ "хүнтэй суу" гэдэг үгийг залхтлаа сонссон нэгэн. Харин Сон-сук бол томоохон агаарын тээврийн компанийн захирлын хүү бөгөөд компаниа өвлөн авахын тулд гэрлэх хэрэгтэй байлаа. Нэгэн удаа тэд сохор болзоогоор танилцаж, бие биетэйгээ гэрээгээр гэрлэхээр болжээ. Гэвч хуримын бэлтгэл ажлын үед асуудал үүссэнээр тэдний хөгтэй, хөгжилтэй адал явдал эхэлнэ.

Дээрэмчдийн бүлэглэлийн толгойлогч Жан Сэ-чол-д орон нутгийн иргэдийн жагсаалыг тараах ажил ирнэ. Жагсаалын үеэр үзэсгэлэнт хуульч Су-хёнтой таарч анхны харцаар дурласан ч Су-хён "тэргүүн хатагтай" болохыг мөрөөддөг тул өөрийг нь сонирхохгүй байлаа. Ийнхүү хайрынхаа төлөө Сэ-чол амьдралдаа огцом өөрчлөлт хийж, сонгуульд нэр дэвшихээр болно. Гэвч түүний энэхүү шийдвэрийг бүлгэмийнх нь гишүүд болон өрсөлдөгчид нь зүгээр хараад суух болов уу?

Сүүлийн 500 жилийн туршид Сөүлд гоо сайхны жижигхэн дэлгүүр ажиллуулан амьдарч байсан цус сорогч Ран-ыг барилгын шинэ эзэн гарч ирэн нүүхийг шаардана. Түүнийг хүндхэн байдалд орох үед нэгэн нууцлаг залуу гарч ирэн Ран туслана. Гэвч түүнээс гарах үнэр нь Раны анхны хайраас нь үнэртдэг байсан үнэртэй адил байх бөгөөд бүтэн 500 жилийн туршид тэвчиж ирсэн цусаар цангах хүслийг сэргээх нь тэр.

Та хоёрхон секундын дотор хэн нэгэнд дурлаж үзсэн үү. Тэр мэдрэмж хайр болож чадах болов уу, эсвэл зүгээр л шохоорхол уу...

Тэ-хүн бол Филиппинд мангоны үйлдвэр ажиллуулдаг нэгэн. Харин Сү-жин бол жирийн нэг оффисийн ажилтан бүсгүй. Нэгэн удаа Сү-жин найз Жи-ён-той хамт Филиппин рүү аялахаар болжээ. Аяллынхаа үеэр Сү-жин Тэ-хүнтэй учирч дурлана. Гэвч түүний найз Жи-ён ч гэсэн Тэ-хүнд дурласнаар тэдний хөгжилтэй, романтик хайрын адал явдал эхэлнэ.

Сун-хва гүнж гэрлэх насанд хүрсэн тул түүнийг уламжлалын дагуу зурхайн төөргөөр зохицох нэгэнтэй гэрлүүлэхээр төлөвлөж байлаа. Гэвч чин сэтгэлийн хайранд итгэдэг гүнж өөрийнхөө огт харж байгаагүй хүнтэй ердөө нэг зурхайгаас болж гэрлэхийг хүссэнгүй. Ийнхүү тэрээр хайраа олохын тулд төрийн их зурхайчийн хамт Хань-яныг тойрон аялахаар шийднэ.

Баян айлын хүү Пак Чэ-мин “Better World” хэмээх клубийг ажиллуулдаг ба компьютерийн тал дээр суутан гэж нэрлэгдэхүйц авъяаслаг нэгэн. Гэвч аавынх нь компани хакеруудын халдлагад өртөн томоохон хохирол амсах ба асуудлыг шийдэх ганцхан зам нь тус хэргийн эздийг олох байлаа...

Лайла бол эелдэг, амбицтай бүсгүй, харин Дерек түргэн ууртай хэдий ч сэтгэл татам залуу. Тэд хамтдаа өглөөний нэвтрүүлгийг хөтөлдөг бөгөөд санамсаргүй тохиолдлоор нэгэн хүүхдийг хамтдаа асрах болсноор дурлалын түүх эхэлнэ.

30 хүрсэн залуусын амьдралын хэв маяг, хүн дуугүй байхыг хичээдэг боловч дотроо боддог бодлууд ил болон дүрсждэг шинэ төрлин формат юм.

Хе-жүн өдөр бүр багадаа очиж байсан "Гайхамшгийн орон" хэмээх амралтын газрын талаар хар дарсан зүүд зүүдэлдэг. Түүний зүүд өдөр ирэх тусам биеллээ олж байгаа нь түүнд улам л аймшигтай санагдаж нэгэн удаа тэрээр зүүдээ тоохгүй орхисноос болж ойр дотнын бүх хүмүүс нь үхэж байна гэж зүүдэлжээ. Ийнхүү Хе-жүн хар дарсан зүүднийхээ учрыг олж, хайртай хүмүүсээ аюулаас аврахаар шийднэ.

Шин-док бол язгууртан хэдий ч гэр бүл нь ядуу учраас багадаа Жунсок гэх баян айлын залуутай гэрлэсэн хэдий ч аз жаргалгүй байв. Тиймээс Шин-док нөхрөө өөртөө татаж, аз жаргалтай амьдрахын тулд сургуульд сурч, өөрийгөө шинэ төрхөөр харуулахаар шийднэ. Гэвч түүний энэхүү шийдвэр санаанд оромгүйгээр эргэж, тэрээр сургуулийнхаа багш Ү-жинд дурлачих нь тэр...

Хойд Солонгосын хилтэй ойрхон байдаг сургуульд багшлахаар ирсэн залуу багш санамсаргүй нууц хонгил илрүүлснээр аюултай нөхцөлд орох нь тэр. Залуу багшийн элэг хөшөөм адал явдлыг энэ киноноос хүлээн авч үзээрэй.

Улаанбаатар хотод төрж өссөн Манлай гэдэг залуу өөрийн найз бүсгүйд очих гэж явахдаа өртөө эндүүрч Зүүнхараад бууна. Гэрлээтэй санамсаргүй учирсан нь түүний амьдралыг бүхэлд нь өөрчилнө. Маргааш уулзахын тулд өнөөдөр салдаг. Үүрд хамт байхын тулд маргааш уулздаг.

Амьдрал өөрөө тохуутай. Чи хэн нэгэнд өөрийгөө хайртай үнэнч гэдгээ батлах гээд оролдоод үз. Хэрэв чадах юм бол чиний хамгийн сүүлийн хүсэлт надтай гэрлээч...

Тэр дурлалыг тоглоом гэж боддог байсан юм. Яг үнэндээ түүний хамгийн том асуудал бол дурлал. Түүнийг шийдвэрлэхийн тулд ямар ч гүн ухаан хэрэггүй. Зүгээр л дурлах

Тэр дурлалыг тоглоом гэж боддог байсан. Яг үнэндээ түүний хамгийн том асуудал бол дурлал. Түүнийг шийдвэрлэхийн тулд ямар ч гүн ухаан хэрэггүй. Зүгээр л дурлах...

Мин-жүн нь Гангвон далайн эрэг дээр хоол түгээгүүрийн машин ажиллуулдаг царайг залуу. Гэвч нэгэн өдөр түүн дээр соруултай ундаа шиг сөжү уух дуртай, нууцлаг боловч үзэсгэлэнтэй бүсгүй ирснээр тэдний хоорондын өхөөрдөм, хөгжилтэй хайрын түүх эхэлнэ.

Мин-жүн нь Гангвон далайн эрэг дээр хоол түгээгүүрийн машин ажиллуулдаг царайг залуу. Гэвч нэгэн өдөр түүн дээр соруултай ундаа шиг сөжү уух дуртай, нууцлаг боловч үзэсгэлэнтэй бүсгүй ирснээр тэдний хоорондын өхөөрдөм, хөгжилтэй хайрын түүх эхэлнэ.

Японы дарангуйлал Солонгосын хойгт ноёрхож байх үед хэсэг босогчид, Солонгосын засгийн газрын зарим гишүүдтэй хамтран Японы эсрэг тэмцэхээр бэлдэж байлаа. Яг энэ л үед Япон гэр бүлийн өргөмөл охин, И Ён-жин нь Солонгосын төлөө тагнуулч болохоор шийдэж, босогчидтой нэгдэнэ. Тэд эх ороноо буцаан авч чадах болов уу?

Тео Юн Линг бол дэлхийн хоёрдугаар дайны дараа өөрийн амьдралаа дахин босгохоор хичээж байгаа Малайз бүсгүй. Тэрээр ажлынхаа хажуугаар дайны үеэр Япончуудын гарт амь үрэгдсэн дүүгийнхээ дурсгалд зориулан цэцэрлэг байгуулахаар нэрт цэцэрлэгч Накамура Аритомод хандана. Гэвч Аримото түүнд цэцэрлэг байгуулж өгөхөөс татгалзан, Юн Лингийг өөрөө сурахыг санал болгох ажээ. Ийнхүү тэдний өргөст хайрын түүх эхэлнэ.

Пальчик тосгоны уран зохиолын багш залуу Москвад хуримаа хийхээр явах гэж байсан ч, санамсаргүй байдлаар тосгоноосоо явах боломжгүй болно. Тэрээр хуримандаа амжиж очихын тулд гудамжны хүүхдүүдийг цуглуулж баг байгуулах хэрэгтэй болно.

Сүжон найз залуутайгаа үерхээд 10-аад жил болсон ч удахгүй гэрлэнэ гэж найдсаар...Нэг удаа томилолтоор явахдаа түүнийг сонирхож байгаагаа нээлттэй илэрхийлэх залуутай танилцсанаар адал явдал эхэлнэ...

Жи-хү бол өөрийн дотоод сэтгэлээ илэрхийлж мэддэггүй нэгэн. Тэрээр нэг удаа гэрэл зурагчны нэг өдрийн сургалт явуулахаар болж сургалтынхаа үеэр анхныхаа хайртайгаа учирна. Жи-хү бүсгүйгээс зугтахыг хүсэж байсан ч, бүсгүй хаа нэгтээгээс гарч ирэн, түүнд өнгөрснийг сануулсаар байлаа.

Нийт 43 с 1 -24 харуулж байна