Тара бол сайн залуутай учирч, удахгүй хуримаа хийх гэж байгаа азтай бүсгүй. Гэвч хуримын өмнөх үдэшлэг дээрээ тээрээр Патрик хэмээх сэтгэл татам боловч сэтгэцийн эмгэгтэй залуутай учирна. Ганц шөнийн алдаа нь ямар их асуудал араасаа дагуулахыг энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Жэйдэн Миллер бол ээжтэйгээ хамт хэзээ мөдгүй гудамжинд гарах дээрээ тулсан авто засварчин. Гэвч нэгэн удаа тэрээр домогт дасгалжуулагч Двэйн Тэйлортой учирснаар боксын рингэн дээр гарах бөгөөд боксын ачаар зовлон бэрхшээлүүдээсээ нэг нэгээр салж эхлэнэ.

Зэвсэгт дээрэмчин, томоохон гэмт хэрэгтэн хэмээн эрэн сурвалжлагдаж байгаа Жэк Криган эцгийнхээ үхэл, хулгайлсан мөнгөнийх нь талаарх үнэнийг хайж байлаа. Гэвч өөрийгөө эрсдэлд оруулан байж олж авсан үнэн нь өөрийнхөө өнгөрснийг хүртэл эргэн харахад хүргэнэ.

Иван бол тоглоом зохион бүтээгч болох чин эрмэлзэлтэй хүү. Нэгэн удаа тэрээр залуу тоглоом бүтээгчдийн уралдаанд түрүүлснээр нэгэн хачин наадаг шивээсийг шагнал болгон авах ба тун удалгүй тус шивээс нь Иваны аавын аав буюу өвөөтэй нь холбоотой гэдгийг олж мэднэ. Гэвч үүний төлөөсөнд түүний аав ээж нь гэнэт алга болж, Иван аав ээжийгээ хайн тоглоом бүтээгчдийн хот болох Зин-г зорьсноор түүний адал явдал эхлэнэ. Иваны ав ээж нь ямар учраас алга болов?

Эцгийгээ өөд болсны дараа Тив Веббер төрөлх тосгон Сомерсэтдээ ирэх ба тосгоны иргэдийн амар тайван байдлыг эвдээд байсан муу ёрын гогцоог тайлахыг оролдоно

Жейк О 'Нил бол энгийн амьдралд дасан зохицохыг хичээж буй чадврарлаг тэнгисийн цэргийн командлагч юм. Гэвч нэг өдөр түүнээс өмнөх найз бүсгүй Жейд нь эцгийнхээ нууцлаг үхлийн үнэнийг олж тогтооход туслахыг хүсэх бөгөөд тус хүсэлтийг хүлээн зөвшөөрснөөр Жейк гэмт хэргийн торон сүлжээнд орооцолдож байгаагаа мэдсэнгүй.

Тун чадварлаг таван ажил хайгчид "Carcharias" хэмээх томоохон бөгөөд нууцлагдмал корпорацид нэгэн сонирхолтой ажилд орохын тулд сонгон шалгаруулалтанд оролцоно. Гэвч сүүлийн шалгаруулалтын өмнө тэд хулгайлагдан нэгэн зугтахын аргагүй өрөөнд сэрэх бөгөөд "Carcharias"-н захирал буюу “ажил олгогч” гэдгээс нь өөр юуг нь ч мэдэхгүй хүнээс дуудлага аван, сүүлийн шатны шалгаруулалт эхэлсэн гэдгийг мэднэ. Сүүлийн шатны шалгаруулалтанд тэдний юу хүлээж байх бол?

Өөр өөр зан араншинтай 2 бүсгүй танилцана. Эрч хүчтэй Ара нь зөвхөн хөгжилдөх гэж эрэгтэй үйлчлүүлэгчтэйгээ нууцаар уулздаг бол, Ми Ён эрчүүдийг үзэн яддаг нэгэн байна. Тэр хоёр бүсгүй нэг дор байж чадах болов уу?

Солонгосын Фэйсбүүк гэгдэх SNS-с бүрэн хамааралтай болсон эрэгтэй, эмэгтэй залуусын хайрын түүхийг өгүүлнэ.

Нийт 10 с 1 -24 харуулж байна