Дэлхийн хэмжээний од бэлтгэдэг томоохон сургууль болох “Shining Star” сургуулийн зүгээс “Сарны хатан” хэмээх сонгон шалгаруулалтыг зарлана. Энэхүү тэмцээнд оролцохын тулд сургуулийн бүхий л сурагчид өрсөлдөх ба тэдний дунд шинэхэн дэбютээ хийсэн “New Melody” хамтлаг багтаж байлаа. Гэвч сургуулийн захирал Каллиоп багийн гишүүдийг хооронд талцуулж эхэлснээр тэдний тэмцээнд ялах боломж буурч эхэлнэ. Авъяаслаг охидын хамтлаг тэмцээнд ялж чадах болов уу?

1941 оны 12-р сар. Тяньжин хотоос Нанжин хүртэлх төмөр замыг бүхэлд нь Японы цэргүүд гартаа аван, дэлхийн 2-р дайнд цэргийн хүчээ нэмэгдүүлэхийн тулд маш их хэмжээний хүйтэн зэвсгүүдийг тус замаар зөөж байлаа. Энэ үед төмөр замын ажилтан Ма Юан болон түүний эрх чөлөөний төлөө тэмцэгчид тус зэвсгүүдийг хулгайлахаар шийдсэнээр тэдний хөгжилтэй боловч амь өрссөн адал явдал эхэлнэ.

Шоронгийн дүрмийг шоронд байгаа хамгийн нэр нөлөө бүхий хоригдлууд зохиодог. Гэвч шинээр ирсэн Хён-сү гэгч дүрмийг дагахаас татгалзсанаар Чэ-хугийн хараанд өртөх ажээ. Ийнхүү Чэ-ху Хён-сүг ашиглан тус шоронгийн 1-рт бичигдэх хоригдлыг дарж авахаар оролдоно. Гэвч, Хён-сү юу нууж байгааг тэрээр мэдсэнгүй.

Чин Гуоли бол чадварлаг санхүүч хэдий ч албан шахалтаар нэгэн томоохон алан хядах байгууллагад ажиллаж байсан. Гэвч тус байгууллагын тэргүүн солигдох болсноор түүний амь нас дээсэн дөрөөн дээр ирж өөрийгөө хамгаалуулахаар "Вангард" хэмээх олон улсын хамгаалалтын байгууллагыг хөлсөлнө. Алдарт жүжигчин Жеки Чаны хөгжилтэй, адал явдалтай шинэхэн түүхийг энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Кандейс бол өргөж авсан эцэг эх дээрээ өссөн нэгэн. Тэрээр нэгэн удаа онлайн ДНХ-н шинжилгээнд хамрагдсанаар өөрийн төрсөн эцэг эхийг үл хөдлөх хөрөнгийн салбарын магнат Мэйсоныхон гэдгийг олж мэджээ. Ийнхүү Кандэйс сэтгэл догдлон тэдэнтэй уулзахаар шийдсэн ч Мэйсоныхон түүнээс эсрэг бодолтой байсан талаар мэдсэнгүй. Учир нь тэд өөрсдийн нууцыг хамгаалахын тулд төрсөн охиноо хөнөөхөд ч бэлэн байлаа.

Монголын тайз дэлгэцийн шилдгийн шилдэг уран бүтээлчид BigShow-нд нэгдлээ. 13 продакшны 40 жүжигчид дөрвөн багт хуваагдан 6 цувралын турш хөгжилтэй, сонирхолтой, даалгавруудыг гүйцэтгэж өрсөлдөнө.

Анхилуун бүсгүй Эмма гэх ижил хүйстэн бүсгүйтэй танилцаж, бие биедээ дурлана. Хүүхэд насандаа харгис хүчирхийлэлд өртсөнөөс бий болсон бие сэтгэлийн гүн шархтай тэдний ээдрээт амьдрал хэрхэн өрнөхийг уг киноноос хүлээн авч үзнэ үү.

Энэ оны хамгийн TOXIC шоу! ДАЙРАЛЦААН!!! UB Comedy Club -ын комедианууд хэдэн биенээ суулгаж байгаад нүдэнд нь нулимс хуртал ШАРНА.

Энэ бол Верона хот. Энэрэлгүй хорслын талбар. Капулетти, Монтекки гэх хоёр удмынхан эд баялаг, зэрэг зиндаа адил ч эртнээс нааш сөргөлдөж цусан өcөөр сүлбэлдэн цаг үргэлж дайсагнаж иржээ. Юунаас ч болж муудалцдагийг нь хэн ч эс мэднэ. Яагаад эвлэрч болдоггүйг нь Бурхан ч үл мэднэ. Тодорхой зүйл нэг л байна. Тооцоо бодох, өс санах нь уламжлал, заншил болтлоо удамшиж, өвлөгдөж иржээ.

Ану 30 гарч яваа залуусын харцыг булаасан бизнес хийдэг бүсгүй. Тэр ямар ч залууг нэг л удаа өвөртөө оруулаад дахиж уулзахгүй гэдэг хатуу зарчимтай. Харин санамсаргүй байдлаар нэгэн залуутай хоёр уулзана...

Эрэгтэй хүнд итгэх итгэлээ алдсан, амьдрахын эрхэнд биеэ үнэлэх бүсгүйг нэгэн залуу худалдаж авснаар тэдний хооронд хайр дурлалын холбоо үүсч бүсгүй өөрчлөгдөж эхлэнэ. Гэвч бүсгүйг худалдагч эзэн, залуусын харилцааг мэдсэнээр тэдний хооронд зөрчил үүснэ...

Солонгосын төв банкны мөнгөний бодлогын менежер Ши Хюн үндэсний хэмжээний санхүүгийн томоохон хямрал болохыг урьдчилан тооцоолж, захиралдаа мэдэгдэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлт гаргана. Захирал нь энэ тооцооллыг нууж Ши Хюныг хэцүү байдалд оруулна...

Бразилийн Зэвсэгт хүчний тусгайлан бэлтгэгдсэн цэрэг хууль бус ажиллагаанаас болж гэмтэл аван, ажлаасаа гарчээ. Ийнхүү тэрээр өөрийгөө “awakener” хэмээн нэрлэж, хууль бус үйл ажиллагаануудтай тэмцэх харанхуйн баатар болохоор шийднэ.

Кэсси элит сургуульд тэнцэж орсондоо маш баяртай байлаа. Гэвч санамсаргүй тус байрны даргын нууцыг олж мэдэх бөгөөд тэрхүү нууцаас болж үхэж ч магадгүй болох нь тэр...

Авилгал, хээл хахуульд идэгдсэн Ромын удирдагч Тибериус торгоны замыг өөрийн гарт оруулахыг зорино. Түүний энэ үйлдлийг эсэргүүцсэн Хятадын жанжин Хуо Ан Ромын цэргийн томоохон жанжин болох Люциустай хамтрах ажээ. Торгоны замын төлөөх амь өрссөн тэмцлийн тухай зөвхөн энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Боко гэр бүлээ орхин олон насаар дүү бүсгүйн гэрт ирж амьдрах болжээ. Тэдний хамтын жаргалтай амьдрал бусдад мэдэгдсэнээр хамт байх нь улам бүр хэцүү болно.

Хүн байгаа цагт ухамсар оршино. Ухамсар гэж юу вэ? гэсэн асуултанд хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулна. Тэгвэл “Ухамсар” бүтээл Хүн - Нийгэм - Байгальтай зохицох зохирол, орон зайн бүтээл юм.

Нүүдэлчдийн өв соёл, зан заншилд үр удмынхаа заяаг унасан нутаг усанд нь оршоохын учгийг хүй дарсан чулуу гэдэг. Үүнийг эсгий үнэг хайчлан домнодог эртний уламжлалтай холбон олон нийтийн бүтээл болгох.

Бидэнд юу үлдэх вэ? сэдвийн дор усны асуудлыг хөндсөн үйлдлийн урлагийн бүтээл, инстолляци

“Айн хэв”сэдвийн дор нийгэм ба хүн, нийгэмшихүйн эхлэл ба төгсгөл гэсэн асуудлыг харуулсан үйлдлийн урлагийн бүтээл, инстолляци

“А-206” Хүн төрөлхтөн тоог зохион бүтээгээгүй, харин олж нээсэн артефактийн олдвор. Энэ цаг үед амьдарч байгаа бидний бүхий л мөчийг илтгэх тоон баримтууд нь ирээдүйн хүн төрөлхтөний хувьд артефактын олдвор...

Сөүлийн нэгэн дүүрэгт үхлийн аюултай хор тархана. Энэ л үед Ён нам болон Юү-жи хамтран, хаданд авирах чадвараа ашиглан өөрсдийгөө болон гэр бүлээ аюулаас хамгаалахаар хичээнэ. Тэдний амьд үлдэхийн төлөөх тэмцлийг зөвхөн энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Сүлжээний бизнестэй тэмцэх хэлтсийнхэн томоохон луйврыг олж илрүүлэх бөгөөд бүх хэргийн сэжүүр “Вон” компанийг чиглэж байлаа. Гэвч тус компанийг буруутгах баттай нотлох баримт байгаагүй тул мөрдөгч Ким Жэ-мён (Кан Дун-вун) Вон компанийн ажилтныг урвуулан, нотлох баримт цуглуулах шаардлагатай болно. Ийнхүү тэрээр Вон компанийн хэлтсийн дарга Пак Жан-гүнтэй хамтарч эхэлснээр тэдний аюул дагуулсан адал явдал эхэлнэ.

Ээж нь зээлсэн мөнгөө хугацаанд нь багтааж төлөөгүйгээс болж барьцаанд мөнгө хүүлэгчдийн гэрт амьдрах болсон охин мөсөн зүрхтэй мөнгө хүүлэгчдийн сэтгэлийг хайлуулах ажээ.

Нийт 173 с 73 -96 харуулж байна