Багаасаа өвлийн өвгөнөөс бэлэг авахыг хүсдэг нэгэн залуу цэцэрлэг,10 жил, их сургуулийнхаа шинэ жилээр бэлэг авах тэр л мөчид ямар нэгэн байдлаар азгүйтэж бүтэлгүйтэдэг. Гэвч тэрээр 12 сарын 31-ний өдөр өөрөө өвлийн өвгөн болох үүрэг даалгавар даргаасаа авснаар хөгжилтэй үйл явдлууд түүнийг угтах болно.

Кы-сү бол Солонгосын Бадук(Го даам) тоглогчдын шилдгүүдийн нэг. Гэвч түүний багш Хо Иль-ду хууль бус Бадук тоглогчдын гарт амиа алдсанаас болж тэрээр багшийнхаа өшөөг авахын тулд хууль бус Бадукийн мөрийтэй тоглоомын ертөнцөд хөл тавина. Гэвч хууль бус мөрийтэй тоглоомын ертөнц нь Кы-сүгийн төсөөлснөөс тэс өөр байсныг тэрээр мэдсэнгүй.

Жан-сү бол бол Жудогийн багш. Тэрээр ганц охинтой бөгөөд охиноосоо өөр бусдыг үл тоодог нэгэн. Гэвч нэгэн санамсаргүй тохиолдлоор тэрээр Тэжин гэх нэгэн цагдаагийн сүнсийг хардаг болчих нь тэр. Ийнхүү Жан-су Тэ-жинаас болж өөрийн эрхгүй өөрийн үл тоодог байсан хөршүүдтэйгээ холбогдох хэрэгтэй болж, Тэ-Жиний илрүүлж чадаагүй хэргийг илрүүлэхээр Тэ-жинтэй хамтран ажиллаж эхэлнэ.

Вик аавтайгаа санал зөрөлдөн, сэтгэл дундуур явж байхдаа нэгэн нууцлаг төхөөрөмжийг худалдаж авна. Тэрхүү төхөөрөмж нь “жижгэрүүлэгч туяан буу” байлаа. Ийнхүү Вик тус буугаа ашиглан өөрийнх нь амьдралд байнга төвөг удаж байдаг Брайр болон Брамбл баавгай нарыг жижгэрүүлэн алга болгохоор шийднэ. Гэвч хэрэг явдал буруугаар эргэж Вик өөрөө ч гэсэн жижигхэн болчхов. Тэд эргээд хуучин төрхөндөө орж чадах болов уу?

Хөлчүү эхнэрээ хүлээж буй эрийн сэтгэлийг хөндсөн уран бүтээл

Мянга мянган жилийн тэртээ эртний догшин дөрвөн араатныг "Салхины хамгаалагчид” шидээр даран хорьсон байна. Гэвч он удаан жилийн турш чимээгүй байсан араатнууд гэнэт хүчээ сэргээнэ. Энэ үед салхины шидийн залгамжлагчидаас ганцхан Лан-мин л үлдсэн байсан ч өөрийгөө салхины хамгаалагч гэдгээ хараахан мэдээгүй байлаа. Тэрээр хүчирхэг араатнуудын эсрэг ганцаар зогсож чадах болов уу?

Эхнэрээ алдсанаас хойш Сан Вон охинтойгоо харилцах учраа нэг л олж өгөхгүй байлаа. Ийнхүү тэрээр охинтойгоо харилцах харилцаагаа сайжруулахын тулд охиноо дагуулан нэгэн байшинд нүүж ирнэ. Тэднийг ирэнгүүт аавтайгаа бараг л ярьдаггүй охин И-на нь гэнэт шинэ найзтай болж, илүү сэргэлэн цовоо болсон ч цаанаа л нэг хэвийн бус аашилж эхлэх ажээ. Ийнхүү хэд хоногийн дараа И-на учир битүүлгээр алга болчхов. Олон хоногийн турш охиноо хайсны эцэст Сан-вон тус байшинд алга болсон хүүхэд И-нагаас гадна 32 байгаа гэдгийг олж мэднэ. Тэрээр охиноо олж чадах болов уу?

Арчи, Вика, Фил, Кира гэх дөрвөн сурагч Энвеллийн баатрууд гэх тоглоомын ертөнц рүү санамсаргүй орчихно. Тус тоглоомд орсон л бол гарах ганцхан арга байдаг, тэр бол "хожил". Ийнхүү дөрвөн найз тоглоомоос гарч гэртээ буцахын тулд тоглоомын эсрэг дүрийн хааныг ялах хэрэгтэй болно. Тэд гэртээ харьж чадах болов уу?

ХХ зуунд амьдарч байсан АНУ-ын зохиолч Ч.Буковскигийн амьдралд үндэслэн бүтээсэн кино. Түүний 1940-өөд онд өнгөрүүлсэн өдрүүдийг энэ цаг үед авч ирсэн онцлогтой.

Архичин хүнийг том компаний захирал болгон өөрчилж реалити шоу хийнэ...

Киноны гол дүр Баттүвшин, түүний найзууд болох Эба Баска нар бол хөгжилтэй залуус. Харин тэднийг нэг л өдөр дурлалын салхи нөмрөн авна. Дурлал гэдэг тийм ч амархан тоглоом биш болохоор залуусын амьдрал нэг л мэдэхэд орвонгоороо эргэж тэд бусдын өмнө буруутан болж хувирна. Баттүвшин болон түүний найзууд энэ ойлгомжгүй байдлаас гарахын тулд хэрхэн тэмцэж буйг хөгжилтэйгээр харуулна. Киноны үйл явдал эхнээсээ дуусан дуустал ээдрээтэй бөгөөд эмгэнэлтэй бас хөгжилтэй адал явдлаар дүүрэн үргэлжлэх болно.

Инээдэм цаг хугацааг үл хамааран хаана ч оршиж байдаг. Та энэ цаг үед ч 6 өөр өнгө, цаг хугацаагаар аялж, хөгжилтэй үйл явдлууд дунд сонирхолтой хормыг өнгөрөөгөөрэй. Инээдэм үргэлжилсээр...

Ээжтэйгээ амьдардаг 2 охины амьжиргааг залгуулдаг түцийг хурааснаар хамтдаа тэмцэж эхэлнэ...

Хорвоогийн юмс үзэгдлийн тухай тэр тусмаа таалагддаг болон үл ойшоодог эмэгтэйчүүдийн тухай

Адармаатай хайрын гурвалжингийн түүх.

Бүтэлгүй дурлалын улмаас үүссэн эмэгтэйчүүдийн үл ойлголцолын тухай өгүүлнэ.

Нийгмийн өөрчлөлт хүмүүсийн оюун ухаан, сэтгэл зүйд хэрхэн хурцаар нөлөөлж астеник хам шинж үүсгэдэг тухай өгүүлнэ.

Нийгмийн өөрчлөлт хүмүүсийн оюун ухаан, сэтгэл зүйд хэрхэн хурцаар нөлөөлж астеник хам шинж үүсгэдэг тухай өгүүлнэ.

Цэргээс халагдсан залуу эрд ажил олдохгүйн улмаас гэмт хэргийн бүлэглэлд нэгдэнэ. Улмаар бүлгийн ахлагчийн итгэлт хүн болж, түүний хайртай хүүхэнтэй дотно харилцаанд орсноор амь насаа алдана.

Үхлийн дараа амьдрал байдаг уу? Хэрвээ байдаг бол ямар байдаг вэ?

Далд зүйлс араасаа сайн, муу нууцлаг зүйлсийг дагуулдаг. Итгэж байсан эерэг үйлстэн ч мөн саарыг үйлддэг.

Нийт 173 с 121 -144 харуулж байна