Ажлын донтон, алдар хүндэд дурлагсадын амьдрал хэрхэн утга учиргүй өнгөрдөг тухай өгүүлнэ.

Телевизийн продюсер, эхнэртэй залуу гэр бүлээс гадуур олон эмэгтэй харилцаатай. Тэдний 9 эмэгтэй эхнэртэй нь нэгдэж түүний амийг хорлохоор шийдэх боловч бүгд түүнийг зөвхөн өөрийн болгохыг хүснэ.

Жү Тэ Жү бол төрийн тусгай хамгаалалтын албаны дарга. Тэрээр зөвхөн VIP буюу хамгийн чухал гэсэн хүмүүсийг хамгаалдаг байв. Нэгэн удаа түүний тусгай үйлчлүүлэгч нь улс хоорондын дипломат харилцааны шугамаар авчирсан “Хулсны баавгай” байлаа. Гэвч тэрээр санамсаргүй байдлаар тус VIP үйлчлүүлэгчээ алдаж, араас нь хөөж явахдаа осолд орсноор амьтдын яриаг ойлгодог болно. Тэр VIP үйлчлүүлэгчээ олж, шаварт унасан нэр төрөө сэргээж чадах болов уу?

Ха Чэ-юүн бол Сөүлийн цагдаагийн газарт хэлэлцээр хийгчээр ажилладаг чадварлаг нэгэн. Түүний гол ажил бол хэргийн үед барьцаалагчидтай ярилцаж, аль болох хохирол багатайгаар тэдэнтэй тохиролцох юм. Нэгэн удаа тэрээр Мин Тэ-гу гэх олон улсын хууль бус зэвсгийн наймаачинтай ярилцах хэрэгтэй болно. Чэюүн Тэ-гутэй тохиролцож чадах болов уу?

Ахмад Ахаб бол “Хар гүрвэл хэмээх” хөлсний цэргийн хүчинд ажилладаг чадварлаг нэгэн. Нэгэн удаа тэрээр Америкийн тагнуулын төв газраас урьтаж, “Солонгосын цэрэггүй бүс”-н газар доор орших хоригдох байрнаас Хойд Солонгосын нэгэн том албан тушаалтныг аврах даалгавар хүлээж авна. Гэвч хөндлөнгөөс өөр нэгэн хөлсний цэргийн салаа оролцож эхэлснээр Ахабын төлөвлөгөөнд маш том өөрчлөлтүүд орох ажээ. Тэрээр өөрийн даалгавраа амжилттай биелүүлж чадах болов уу?

Хандаа Базараа хоёр гэр бүл болоод таван жил болсон ч хүүхэдтэй болсонгүй. Хандаа хүүхэдтэй болохын тулд эм тан ууж бүр дом хүртэл хийнэ. Базараа суурингийн соёлын төвийн эрхлэгчээр томилогдон ирсэн Алимаатай хайр сэтгэлийн холбоотой болж анхны амьдралаа орхино. Энэ бүхэн болж өнгөрсөнөөс хойш таван жилийн дараа Хандаа амьдарч байсан сууриндаа зөвхөн өөрөө мэдэх нэгэн нууцыг дэлгэхээр ирнэ. Тэр нууц юу байх бол...?

Бён Сү бол орон нутгийн мөрдөн байцаах тасгийн цагдаа. Тэрээр гэр бүлээ дагуулан анх удаа гадаад аялахаар шийдэн Филиппинийг зорино. Гэвч тэнд зохион байгуулалттай гэмт хэргийн золиос болчих нь тэр. Ийнхүү өөрийгөө болон гэр бүлээ аврахын тулд жинхэнэ гэмт хэрэгтнийг илрүүлэх хэрэгтэй болно.

Иль-Хён бол томоохон брокерийн компанид ажилд орсон шинэхэн ажилтан. Баян болох мөрөөдөлтэй тэрээр Бон Ху-Пё гэх хувьцааны залилан хийдэг хүнтэй танилцах бөгөөд тэд хамтран хувьцааны зах зээлээс их хэмжээний мөнгө олохоор ажиллана. Гэвч Бон Ху-Пёг удаан хугацааны турш хайж байсан Хан дарга Иль-Хёныг сэжиглэж эхэлснээр тэдний бизнес аюултай байдалд орно. Хан дарга тэднийг барьж авахаас өмнө Иль-Хён баяжиж чадах болов уу?

И Жа-ён, Чон Юү-на, Шим Бу-рам нар "Самжин" компанид 8 жил ажиллаж байгаа боловч дээд боловсролгүй учир албан тушаал ахиж чаддаггүй. Нэгэн удаа тэд "Ахлах менежерийн албан тушаалд TOEIC-н 600 онооноос дээш оноотой ажилтныг боловсрол харгалзахгүй дэвшүүлнэ" гэсэн зарыг олж харжээ. Тэгээд гурван найз компаниасаа зохион байгуулж буй англи хэлний сургалтад хамрагдахаар шийдэв. Гэвч тэд санамсаргүйгээр байгууллагынхаа хууль бус үйл ажиллагааны талаар олж мэдэх бөгөөд хэргийг илчлэхийн төлөө сэмхэн тэмцэж эхэлнэ.

Ду Ил-Чул мөрийтэй тоглоомд авьяастай нэгэн бөгөөд тэрээр домогт тоглоомчин ЧакВигийн хүү юм. Түүний аав нь тоглоомд заль хэрэглэснээсээ болж нэг гараа тайруулан, өөд болсон. Ил-Чул аавынхаа өшөөг авахын тулд мэргэжлийн мөрийтэй тоглоомын ертөнцөд орж, мөрийтэй тоглоомын домог болсон Эккюгээс суралцаж эхэлнэ. Түүний сонгосон зам нь зөв байх болов уу?

Өмнөд Солонгос, Хойд Солонгос, АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт товлогдож, тус улсуудын төрийн удирдлагууд цугларахаар болно. Тус уулзалтаар Хойд Солонгосын цөмийн асуудал, Солонгосын хойгийг энхийн замаар зохицуулах талаар хэлэлцэхээр төлөвлөж байсан ч уулзалтын төлөөлөгчид хулгайлагдан, уулзалтад аюул учрав. Энэ л үед тагнуулын төв газрын дарга бусад улсуудын албаныхантай хамтран төлөөлөгчдийн эрэлд гарна.

Нэгэн хүргэлтийн залуу хүргэлт хийж байхдаа цүнх дүүрэн мөнгө олно. Тэрээр тус мөнгийг өөртөө үлдээх гэж байгаад өөр нэгэн хүнд баригдчихав. Гэтэл нэг л мэдэхэд тус цүнхний талаар цагдаагаас эхлээд танхай этгээд гээд нийт 7 олон хүн олоод мэдсэн байлаа. Цүнхтэй мөнгийг хэн нь авах бол?

1979 оны 10-р сарын 26-нд Солонгосын Тагнуулын төв газрын дарга Ким Кю-Пён Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пакийг ална. Тус аллага болохоос 40 хоногийн өмнө, ТТГазрын өмнөх дарга Пак Ён-Как АНУ-с зохион байгуулсан олон нийтийн сонсголын үеэр эх орныхоо эсрэг мэдүүлэг өгөх гэж байсныг Ким Кю-Пён зогсоохоор хичээж байсан юм. Гэвч хэрэг хаанаас буруугаар эргэж, улсынхаа төлөө зүтгэж байсан Ким Кю-Пён яагаад гэнэт улсынхаа тэргүүнийг алах болсон шалтгааныг хэн ч мэдэхгүй байлаа. Тэрээр Ерөнхийлөгчийг чухам ямар шалтгаанаар алах хэрэгтэй болов?

Анхааруулгыг тоолгүй, хориотой кино үзсэн Ми Жон найруулагчийн хар дарсан зүүд мэт амьдрал хэрхэн үргэлжлэхийг үзээрэй.

Улаан хувцастай охиныг даган алга болсон охиноо хайх ээжийн тухай Тайваны хамгийн алдартай аймшгийн түүхээс сэдэвлэсэн кино

Хүн шиг нүүртэй загас барьсан хэсэг бүлэг хүмүүст тохиолдох хачирхалтай үйл явдлын тухай бодит явдлаас сэдэвлэсэн кино

"25 жилийн өмнө би ганцаараа байгаагүй"... нөхөр хүүгээ алсан хэргээр 25 жилийг шоронд өнгөрүүлсэн Ми Хи гэмт хэрэг болсон гэр лүүгээ буцаж ирлээ. Тэр гэртээ байгаа нууцыг тайлж чадах болов уу.

Унших тусам амьдралыг нь өөрчлөөд байгаа Тэмдэглэлийн дэвтэрний хараалаас ангижрахын тулд Зохиолч Жон Хүнийг олох ёстой...

1919 онд хувьсгалын эсрэг тэмцэж явсан залуу нууц захиа хүргэх явцдаа амь үрэгдсэн ч хайртай эмэгтэйгээ гомдоосон учраас дахин амилж хөгшрөхгүй, үхэхгүй хараал хүрч 100 жилийн дараа 2019 онтой золгосноор үйл явдал үргэлжилнэ

Том азгүйтэл маш том боломжийг бий болгож хэний ч санаанд оромгүй хуйвалдаан эхэлдэг. Хэн хэндээ ашигтай байхаар тооцсон төлөвлөгөө амжилттай үргэлжилж байлаа. Гэтэл.. Өчүүхэн жижиг хэрэг яван явсаар хүн барьцаалсан хэрэг болон даамжирч улс төр, нам засаг, оффшор, сонгууль гэсээр тэрбум болтлоо томорчээ.

Очирсүрэн өөрийн багын найз болох хамгийн итгэлт анд Үнэнбатад эхнэр Нандингаа захин, харь нутгийг зорьж таван жил сураггүй болно. Тэрээр нэг л өдөр эх орондоо, эхнэр дээрээ ирэхээр болдог. Гэвч түүнийг ирэхэд эхнэр Нандин захиж үлдээсэн найзынх нь хүүхдийг тээж, хамгийн итгэлтэй найз Үнэнбат нь түүнийг ирмэгц эхнэрийг нь өөрөөсөө түлхэнэ. Энэ бүхэнд цөхөрсөн Нандин хүүхдээ авахуулах шийдвэр гаргадаг. Эх хүний зөн совингоор Дулам хөдөөнөөс хотод охин дээрээ ирсэн нь Нандингийн төлөвлөгөөг нураана. Охиноо хүүхэдтэй болсоныг нь мэдсэн Дулам хөл нь газар хүрэхгүй баярлаж хажуу айлд амьдрах Өлзийг хүүхдийн эцэг гэж бодсоноор жүжиг үргэлжилнэ.

Нэгэн айлд гадаадад төрж өссөн охин бэр болхоор анх удаа монголд ирнэ. Нутгын нэг охин бэр болон богцлогдох ёстой байсан боловч андууран гадаадаас ирсэн охинийг хулгайлснаар үйл явдал өрнөнө.

Нийт 173 с 145 -168 харуулж байна