Нэгэн залуу хайр дурлалынхаа төлөө өглөө бүр хийдэг дадал зуршил болсон гэнэтийнхээ бэлгийг хайртай охиндоо барьснаар киноны үйл явдал эхлэх ба үүнээс үүдэж өөр хайр дурлалтай учирна. Энэ хайр дурлалыг нь хоёр найз нь эсэргүүцэж киноны үйл явдлыг өрнүүлж асуудлыг улам хурцдуулна

Азаа найз залуу Болороогоосоо салаад удаагүй боловч найз залуу нь бууж өгөхийг хүсээгүй бөгөөд түүнд дарамт болно. Азаа найзынхаа төрсөн өдрөөр найз залуудаа хууртаж, түүнээс салхаар шийдээд буй Гарьдтай танилцана. Тэдний хооронд өрнөх сонирхолтой харилцаа адал явдлыг уг киноноос хүлээн авч үзнэ үү.

Гэр бүлээ тэжээж, мөнгөний төлөө хар ажил хийхээр явдаг бүлэг хүмүүс байхад, Солонгос мөрөөдөл тээн, ирээдүйнхээ сайн сайхны төлөө хөгжингүй улсыг зорьдог хэсэг ч бий. Тэдний нэг нь Солонгосын томоохон их сургуулийн докторантад суралцаж байгаа Чингүүн юм. Түүний ур чадварыг сайшаасан багш нь нэгэн корпорацийн ерөнхийлөгчид Чингүүнийг ажилд авахыг санал болгоно. Компанийн ерөнхийлөгч, модель бүсгүй хоёрын амрагийн харилцааг олон нийтээс нуун зохицуулж, ажилдаа идэвх санаачилгатай байснаар Чингүүнийг Хүнсний салбарын захирал хүртэлх албан тушаалд дэвшүүлнэ. Гэхдээ түүний хариуцсан салбарын зарим дэлгүүр асар амжилттай байгааг гайхаж мөрдсөнөөр томоохон бүлэглэлийн гэмт хэрэгтэй орооцолдоно. Чингүүний Солонгос мөрөөдөл биелж, амжилттай бизнесмэн болж чадах эсэх нь зөвхөн түүний сонголтоос хамаарна.

Машин угаалгийн газар ажилладаг Аадар гэх залуу Танхил хэмээх нэгэн охинтой хайр сэтгэлийн холбоотой билээ. Танхил бол бага балчир насандаа ээж ааваасаа өнчирч арга буюу нагац ах Данзан дээрээ өссөн . Гэмт хэргийн бүлэглэлийн удирдагч Данзан бол их хатуу хэрцгий хүн бөгөөд өөрийн ашиг сонирхолын улмаас Танхилыг Самбуу хэмээх сайдын хүүтэй хүчээр суулгахаар болж Аадарыг голд живүүлнэ. Гэтэл Пэрэнлэй гэх бүтэлгүй лам Аадарыг уснаас аварч эх барихын эмч Бадрал дээр авч ирж улмаар Аадарыг хайртай бүсгүйгээ буцааж авахад нь туслахаар шийдсэнээр энэхүү кино өрнөх болно.

Сүлдээ хамаатны охиндоо дуралснаар үйл явдал өрнөх болно. Хэрхэн үргэлжлэхийг киноноос үзээрэй

Банхар, Мазаалай хоёр сайн найзууд бөгөөд тэд үргэлж өөрсдийнхөө мэдлэг оюуныг сорихын тулд түргэн хэллэг, оньсого, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав гэх мэт ардын аман зохиолыг бие биенээсээ сонирхолтой байдлаар асуун хэлэлцэж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Мөн тэд сайхан сэтгэлтэй учир мэддэг зүйлсээ бусдадаа харамгүй хуваалцдаг.

Хувийн сургуулийн захирал Хонгорзул насанд хүрч яваа охин, хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Түүний охин Цэцэг, өөрөөсөө олон ах залуутай хайр сэтгэлийн холбоотой болж дотно үерхэнэ. Энэ байдал Хонгорзулд огтхон ч таалагдахгүй. Хонгорзул санамсаргүйгээр охиныхоо найз залууг алчихна. Хонгорзул ээдрээтэй байдалд байх хоёр хүүхдээ орхиж болохгүй байлаа. Энэ хэргийг цагдаагийн хашир мөрдөгч дэд хурандаа Дандар шалгаж эхэлнэ...

Аав ээж нь гэнэтийн ослоор нас барснаар Гариг хоёр дүүгээ дагуулан траншейнд амьдрахаас өөр сонголтгүй болно. Дүүгээ өмөөрөн тэнэмэл хүүтэй зодолдож байгаад танилцан, хамтдаа бүхнийг хийж өөрсдийн дүрмээ зохионо. Гэнэт Гаригийн дүү Энхлэн сураггүй алга болсноор учир нь үл тайлагдах хэргийн сэжүүртэй нүүр тулгарна. Нэгэн үл танигдах хүн өөрийн үзэл бодол, хүсэл эрмэлзлээ биелүүлэхийн тулд 20-н жил тэсэн ядан хүлээсэн тоглоомоо эхлүүлжээ. Харин тэд эр хүний зангаргаар хэлсэн үгэндээ эзэн байж, хэзээ ч нугаршгүй ноён нуруутай байж чадах болов уу?... Хүн үзэн ядалт өш хонзонд автахаараа хамгийн эрхэм чанараа гээж мөхөл рүүгээ ойртож байгаагаа хэзээ ч ухаардаггүй. Үр дүнд нь өнөөдөр маргааш хоёрын алинд нь ч амьдарч чаддаггүй. Тэд хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарч тэгээд эцэст нь хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг. Учир нь зам болгон зөв байдаггүй.

Мөнгөө бол нэгэн компанийн менежер түүнд хэнийг ч татах авьяас бий. Тэрбээр нэгэн өдөр санаандгүй байдлаар үл таних боссын эхнэртэй орооцолдсоноор бүх зүйл эхэлнэ. Мөнгөө боссдоо худлаа хэлснээр түрхэн зуур цаг хожих боловч түүнд ердөө 72 цагийн хугацаа бий, амь дүйсэн хүнд байдлаас гарахын тулд багийн найз Анараас тусламж хүсэх ажээ. Мөнгөө, Анар хоёрт хэрэгтэй мэдээллийг Мундаг баатар мэдэж байгаа харин Мундаг баатарт хэрэгтэй кодыг Мөнгөө мэдэж байлаа. Ингээд тэр гурав адармаат адал явдал руу хамтдаа нэгэн зорилгын төлөө сэтгэл шулуудан орно.

Хүслэн Уудам хоёр цагдаагийн сургуулийн сонсогчид. Хүслэн бол өөртөө итгэлтэй чадвартай залуу. Харин Уудам бүтэлгүй боловч сэргэлэн нэгэн юм. Тэр хоёр санаандгүй байдлаар Анужин гэх бүсгүйн охин хүнд барьцаалагдсаныг олж мэдэн нууц мөрдлөг эхлүүлснээр киноны үйл явдал өрнөнө

Yui-н эгч болох Mai дүүгээ ор сураггүй алга болсоноос хойш түүний гэх тодотголтой бүх юмсыг судлан хараал болсон байшин болон үргэлж хар зүйлс дагуулж байдаг Тошио гэх хүүгийн талаар мэдэж авдаг. Энэ аймшигт хараалд тэрээр төгсгөл тавьж чадах болов уу?

Лондонгийн мөрдөгч нэгэн цуврал алуурчны мөрөөр мөшгиж, Нью Иоркод ирэх бөгөөд цуврал алуурчин, “Үнэнээ хэлэх үү? эсвэл үхэх үү?” асуултын арга барилаар ажилладаг гэдгийг олж мэднэ. Хэрэв та алуурчинд баригдсан бол амиа аврахын тулд худал хэлэх үү, үнэн ээ хэлэх үү?

Сүнс харах ховор авъяастай хүү уг чадвараасаа болж бусдад адлуулан өөр сургуульд шилжин орно. Шинэ сургуульдаа тэрээр ой санамжаа алдаж, сургуулиар тэнүүчлэх охины сүнстэй учирж, нөхөрлөж эхлэх бөгөөд хараал хэмээн бодож байсан чадвараа хүлээн зөвшөөрөх болно. Гэвч сургуульд цусан масктай сүнсний тухай яригдаж, хүүхдүүд нэг нэгээрээ алга болж эхлэнэ...

Зуны танилцуулга хичээл хийж явсан цэцэрлэгийн хоёр ангийн нийт 24 хүүхэд Дархан хотын ойролцоох ойгоос сураггүй алга болно. Улс даяараа хөдлөөд хүүхдүүд олдсонгүй . Гэмт хэргийн сэжиг таавар, логик дүгнэлтийн хязгаарыг давсан хэрэг болж хувирна. Энэ хэрэг дээр үүрэг авсан мөрдөгч Шонхоо /жүжигчин Б.Баттогтох/, дүүгээ алдсан сэтгүүлч Номин, сэтгэц судлалын лабраториос оргосон өвчтөн Сэлмээ /А.Гантулга -Опозит/ нар хүүхдүүдийн эрэлд гарна. Тэднийг асар олон жилийн жихүүдэс хүрэм түүхүүдийг өөртөө хадгалсан ой, мөн хаа байгаа нь үл мэдэгдэх ойн гүн дэх байшин хүлээж байлаа.

Кино үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. 1-р хэсэг 'Эргэж бүү хар' -Коллежийн оюутан Тоодой гэгч залуу ангийн хөвгүүн болох Бороогийн дотуур байранд шалгалт шүүлэг дөхсөн энэ үед хэсэг хугацаанд амьдархаар хүрч ирнэ. Гэтэл тэрхүү оюутны байранд 50-иад жилийн өмнөөс эхтэй учир битүүлэг орооцолдсон үйл явдлууд ар араасаа хөвөрч эхлэнэ. Хаана хүрч, хэрхэн төгсөх нь тодорхойгүй...? 2-р хэсэг 'Ойд юу ч байж болно' -Скаут хүүхдүүд балар ойг туулан тодорхой нэгэн цэг дээр очих ёстой. Багын андууд болох Сэлмээ найз Бууяа /А.Сүхбат/-гийн хамтаар нэг баг болж аян замд гарна. Аялалын эхэнд Бууяа ойн гүнээс эмэгтэй хүний зүүлт олсон нь аз байв уу? эз байв уу...?

Нэгэн номлогч Ватиканы хоёр чөтгөр шулмын ангуучтай нэгдэн нэгэн залуу хүүхний сүнсийг аврахын тулд эртний сатаны хүчтэй тулалдах болно.

Докторын зэргээ хамгаалах төгс сэдэвээ олсон Миа, Дэбора-н “Альцхаймер” буюу ой санамжаа алдах өвчний явцыг ажиглаж, түүний охин Сара хоёрын өдөр тутмын амьдралыг хэдэн сарын турш ажиглан, бичлэгт буулгах боломж олддог. Гэвч өдөр өнгөрөх тусам жигтэй үйл явдлууд тохиолдож эхэлсэнээр Дэбора өвчнөөс гадна өөр аймшигт чөтгөрийн хар хүчинд автаж байгаа гэдэгийг олж мэднэ

Залуу эмч Эдвард галзуугийн эмнэлэгт уригдан очно. Лаймб эмчийн удирдлага доор ажиллаж эхэлдэг ба сэтгэцийн өвчтэй, галзуу өвчтөнүүдийг эмчлэх арга барил нь түүнийг гайхшруулна. Өдөр хоног өнгөрөх бүр хэвийн бус, нууцлаг үйл явдлууд ар араасаа тохиолдсоноор тэрхүү эмнэлэг нь харагдаж байгаа шигээ биш гэдгийг ухаарна.

Хотын эргэн тойронд үхсэн цогцоснууд олдох бөгөөд цуврал аллага мэт харагдах энэхүү цогцоснууд нь 10 жилийн өмнө үхсэн Жон Крамерийн буюу Оньс нэрээр алдаршсан аллагын хэрэгтэй ямар нэгэн сэжмээр холбогдоно. Аллагын ард хэн байв? Яагаад энэ бүхэн 10 жилийн өмнөх хэрэгтэй холбоотой байсан бэ…

1979 онд Гунжиам Сэтгэцийн эмнэлгийн 42 өвчтөн амиа хорлож, эмнэлгийн захирал сураггүй алга болсон юм. Тэр цагаас эхлэн эмнэлэгтэй холбоотой, түүний эргэн тойронд тохиолдсон хачин жигтэй явдлын түүхүүд гарах болжээ. Интернэтээр видео лайв хийдэг 6 хүн нийлэн, орхигдож, хаягдсан хуучин эмнэлэгт очин газар дээрээс нь аймшгийг мэдрүүлэхүйц шууд дамжуулалт хийнэ. Харин тэднийг шууд дамжуулалтаа эмнэлэг дотроос дамжуулж эхлэх тэр л үед…

Орон байрны 2 хулгайч айл ухах гэж ортол тэнд нь нэгэн эмэгтэйг барьцаалчихсан байж таарна.

Нийт 24 с 1 -24 харуулж байна