Нэгэн залуу хайр дурлалынхаа төлөө өглөө бүр хийдэг дадал зуршил болсон гэнэтийнхээ бэлгийг хайртай охиндоо барьснаар киноны үйл явдал эхлэх ба үүнээс үүдэж өөр хайр дурлалтай учирна. Энэ хайр дурлалыг нь хоёр найз нь эсэргүүцэж киноны үйл явдлыг өрнүүлж асуудлыг улам хурцдуулна

Азаа найз залуу Болороогоосоо салаад удаагүй боловч найз залуу нь бууж өгөхийг хүсээгүй бөгөөд түүнд дарамт болно. Азаа найзынхаа төрсөн өдрөөр найз залуудаа хууртаж, түүнээс салхаар шийдээд буй Гарьдтай танилцана. Тэдний хооронд өрнөх сонирхолтой харилцаа адал явдлыг уг киноноос хүлээн авч үзнэ үү.

Гэр бүлээ тэжээж, мөнгөний төлөө хар ажил хийхээр явдаг бүлэг хүмүүс байхад, Солонгос мөрөөдөл тээн, ирээдүйнхээ сайн сайхны төлөө хөгжингүй улсыг зорьдог хэсэг ч бий. Тэдний нэг нь Солонгосын томоохон их сургуулийн докторантад суралцаж байгаа Чингүүн юм. Түүний ур чадварыг сайшаасан багш нь нэгэн корпорацийн ерөнхийлөгчид Чингүүнийг ажилд авахыг санал болгоно. Компанийн ерөнхийлөгч, модель бүсгүй хоёрын амрагийн харилцааг олон нийтээс нуун зохицуулж, ажилдаа идэвх санаачилгатай байснаар Чингүүнийг Хүнсний салбарын захирал хүртэлх албан тушаалд дэвшүүлнэ. Гэхдээ түүний хариуцсан салбарын зарим дэлгүүр асар амжилттай байгааг гайхаж мөрдсөнөөр томоохон бүлэглэлийн гэмт хэрэгтэй орооцолдоно. Чингүүний Солонгос мөрөөдөл биелж, амжилттай бизнесмэн болж чадах эсэх нь зөвхөн түүний сонголтоос хамаарна.

Машин угаалгийн газар ажилладаг Аадар гэх залуу Танхил хэмээх нэгэн охинтой хайр сэтгэлийн холбоотой билээ. Танхил бол бага балчир насандаа ээж ааваасаа өнчирч арга буюу нагац ах Данзан дээрээ өссөн . Гэмт хэргийн бүлэглэлийн удирдагч Данзан бол их хатуу хэрцгий хүн бөгөөд өөрийн ашиг сонирхолын улмаас Танхилыг Самбуу хэмээх сайдын хүүтэй хүчээр суулгахаар болж Аадарыг голд живүүлнэ. Гэтэл Пэрэнлэй гэх бүтэлгүй лам Аадарыг уснаас аварч эх барихын эмч Бадрал дээр авч ирж улмаар Аадарыг хайртай бүсгүйгээ буцааж авахад нь туслахаар шийдсэнээр энэхүү кино өрнөх болно.

Сүлдээ хамаатны охиндоо дуралснаар үйл явдал өрнөх болно. Хэрхэн үргэлжлэхийг киноноос үзээрэй

Банхар, Мазаалай хоёр сайн найзууд бөгөөд тэд үргэлж өөрсдийнхөө мэдлэг оюуныг сорихын тулд түргэн хэллэг, оньсого, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав гэх мэт ардын аман зохиолыг бие биенээсээ сонирхолтой байдлаар асуун хэлэлцэж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Мөн тэд сайхан сэтгэлтэй учир мэддэг зүйлсээ бусдадаа харамгүй хуваалцдаг.

Хувийн сургуулийн захирал Хонгорзул насанд хүрч яваа охин, хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Түүний охин Цэцэг, өөрөөсөө олон ах залуутай хайр сэтгэлийн холбоотой болж дотно үерхэнэ. Энэ байдал Хонгорзулд огтхон ч таалагдахгүй. Хонгорзул санамсаргүйгээр охиныхоо найз залууг алчихна. Хонгорзул ээдрээтэй байдалд байх хоёр хүүхдээ орхиж болохгүй байлаа. Энэ хэргийг цагдаагийн хашир мөрдөгч дэд хурандаа Дандар шалгаж эхэлнэ...

Аав ээж нь гэнэтийн ослоор нас барснаар Гариг хоёр дүүгээ дагуулан траншейнд амьдрахаас өөр сонголтгүй болно. Дүүгээ өмөөрөн тэнэмэл хүүтэй зодолдож байгаад танилцан, хамтдаа бүхнийг хийж өөрсдийн дүрмээ зохионо. Гэнэт Гаригийн дүү Энхлэн сураггүй алга болсноор учир нь үл тайлагдах хэргийн сэжүүртэй нүүр тулгарна. Нэгэн үл танигдах хүн өөрийн үзэл бодол, хүсэл эрмэлзлээ биелүүлэхийн тулд 20-н жил тэсэн ядан хүлээсэн тоглоомоо эхлүүлжээ. Харин тэд эр хүний зангаргаар хэлсэн үгэндээ эзэн байж, хэзээ ч нугаршгүй ноён нуруутай байж чадах болов уу?... Хүн үзэн ядалт өш хонзонд автахаараа хамгийн эрхэм чанараа гээж мөхөл рүүгээ ойртож байгаагаа хэзээ ч ухаардаггүй. Үр дүнд нь өнөөдөр маргааш хоёрын алинд нь ч амьдарч чаддаггүй. Тэд хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарч тэгээд эцэст нь хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг. Учир нь зам болгон зөв байдаггүй.

Мөнгөө бол нэгэн компанийн менежер түүнд хэнийг ч татах авьяас бий. Тэрбээр нэгэн өдөр санаандгүй байдлаар үл таних боссын эхнэртэй орооцолдсоноор бүх зүйл эхэлнэ. Мөнгөө боссдоо худлаа хэлснээр түрхэн зуур цаг хожих боловч түүнд ердөө 72 цагийн хугацаа бий, амь дүйсэн хүнд байдлаас гарахын тулд багийн найз Анараас тусламж хүсэх ажээ. Мөнгөө, Анар хоёрт хэрэгтэй мэдээллийг Мундаг баатар мэдэж байгаа харин Мундаг баатарт хэрэгтэй кодыг Мөнгөө мэдэж байлаа. Ингээд тэр гурав адармаат адал явдал руу хамтдаа нэгэн зорилгын төлөө сэтгэл шулуудан орно.

Хүслэн Уудам хоёр цагдаагийн сургуулийн сонсогчид. Хүслэн бол өөртөө итгэлтэй чадвартай залуу. Харин Уудам бүтэлгүй боловч сэргэлэн нэгэн юм. Тэр хоёр санаандгүй байдлаар Анужин гэх бүсгүйн охин хүнд барьцаалагдсаныг олж мэдэн нууц мөрдлөг эхлүүлснээр киноны үйл явдал өрнөнө

Нийгмийн байдал, хүмүүсийн амьдралын хэв маяг, нисгэгч хүний үүрэг хариуцлага эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллах эмэгтэй нисгэгчийн эр зориг авхаалжтай байдал тусна. Залуусын өөр хоорондын ажил албаны санамсаргүй харилцаа хайр сэтгэлийн ээдрээрүү хөтлөх ба хүнлэг чанарыг өгүүлэх

Гэгээлэг гэр бүлийн гишүүн болох залуу эрийн санаандгүй тэр үеийн цаг зуурын тэрхэн агшинд хэн хэнээ, юу хийхийг үл тооцоолохын хооронд болсон. Энэ үйл явдлыг бяцхан хүүгийн сайхан сэтгэл болон бусдын амиа хоохойлох үзэл бодлын санааг тодоор үзүүлэхийн явцад уг үйл явдлыг гэрчлэх хүмүүстэй уулзаж учрах мөрдөн байцаагчийн сайхан сэтгэлийн хүчээр хүнд бэрх зүйлсийн нарийн нягт ажиллагааны үр дүнд илэрхийлнэ. Залуу сайхан насны ааг омгийн зөв зүйлрүү бус амар хялбар байдлыг чухалчлан аль мууруу тэмүүлсний үр дүнд юунд хүрж болох талаар гурван залуухан эрэгтэйн дүрээр дүрсэлсэн болно. Хүний амь гэдэг ямар их үнэтэй олдог гэдгийг үзүүлэхийн зэрэгцээ нийгмийн асуудлыг хурцаар хөндөж гаргажээ.

1921 оны ардын хувьсгалын дараах жилүүдэд Жа лам хэмээх Дамбийжанцангийн удирдсан хувьсгалын эсэргүү бүлэг ард олныг айлган сүрдүүлж, өөрсдийн эрхшээлд оруулан шинээр тогтнож буй засаг төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулж байгаа харгис үйлдлийг таслан зогсоох даалгаварыг ардын засгийн газраас Нанзад тэргүүтэй чекистүүдэд үүрэг болгон явуулснаар хувьсгалын эсэргүүчүүдийн эсрэг амь хайргүй тэмцэж явсан чекистүүдийн үйл ажиллагааг адал явдалын хэлбэрээр харуулж, хязгаар нутгийг төвхнүүлж буй түүхэн үйл явдлын тухай өгүүлнэ.

Энэхүү кино нь уул уурхайн үйлдвэрийн бүтээн байгуулалт, залуу удирдах ажилтны арга барилын тухай инженер Гансүх, түүний найз бүсгүй Сүрэн нарын харилцаагаар өгүүлсэн бөгөөд залуусын амьдралын үзэл бодол, хүсэл зорилгын зөрчлийг харуулжээ.

Хүүхдийн зан суртахуун төлөвшин тогтоход эцэг,эхийн анхаарал халамж онцгой үүрэгтэйг тодорхой өгүүлэхийн хамт энэ асуудал бүх нийтийн үйлс байх ёстой гэсэн санааг илэрхийлжээ.

Зохиолч  Дэм6ээгийн Мягмарын хүмүүсийн үзэл санааны зөрчил, ёс суртахууны доголдол, 6эртэгчин үзэл, хүнлэг чанарын хоорондох ширүүн өрсөлдөөнийг өгүүлсэн “Нандин эрдэнэ” жүжгийн сэдвээр хийгдсэн кино.

Энэхүү кино нь уул уурхайн үйлдвэрийн бүтээн байгуулалт, залуу удирдах ажилтны арга барилын тухай инженер Гансүх, түүний найз бүсгүй Сүрэн нарын харилцаагаар өгүүлсэн бөгөөд залуусын амьдралын үзэл бодол, хүсэл зорилгын зөрчлийг харуулжээ.

1921 оны Ардын хувьсгалын үйл хэрэгт жирийн малчин ард хэрхэн оролцож байсныг их жанжин Сүхбаатарт хүргэх нууц бичгийг авч явсан Дарьбазар дайсны гарт өртөн, амь үрэгдэхийн өмнө өөрийн зорьсон үйл хэргийг үргэлжлүүлэхийг гэргийдээ даатган дамжуулснаар Ариунаа зориг зүтгэл, авхаалж самбаа гарган, дайсны элдэв мөрдлөгөөс амь гарч, их жанжин Сүхбаатартай нүүр тулан учирч буй тухай өгүүлжээ. Энэ кино нь 1959 оны Москвагийн олон улсын анхдугаар кино наадамд оролцож, Ариунаад тоглосон жүжигчин Пүрэвиин Цэвэлсүрэн нь эмэгтэй хүний шилдэг дүр бүтээсний төлөө мөнгөн медаль хүртжээ.

1921 оны Ардын хувьсгалын эхэн үед хилийн ойролцоох нэгэн голын эрэгт амьдарч буй малчин өвгөн Болд, орос завьчин Михайл нарын нөхөрлөлийн тухай өгүүлнэ. Хувьсгалын үйл хэрэгт оролцсон хоёр өвгөн, дайсны мөрдлөгт өртөн амь үрэгдэх боловч тэдний үр хүүхэд хойч үе нь эцэг өвгөдийнхөө ариун нөхөрлөлийг үргэлжлүүлж байгааг харуулжээ. 2000 онд "Өнөөдөр" сониноос нэрлэсэн ХХ зуунд бүтээгдсэн Монголын 10 шилдэг киноны нэгээр шшалгарсан.

1939 оны Халх голд болсон "зарлаагүй дайн"-ы гай гамшиг жирийн малчин ардын зүрхэнд хэрхэн нөлөөлснийг байлдаан тулаангүйгээр үзүүлсэн бүтээл. Залуу байлдагч Чулуунхүү түүний дурлалт бүсгүй Дэнсмаа нарын хайр сэтгэлийн цэнгэл, уй гашуунд дарагдан суугаа эцэг эх хоёрын гунигт амьдралыг харьцаагаар киноны өгүүлэмж өрнөнө. 1975 оны Москвагийн олон улсын кино наадмын тусгай шагнал хүртсэн бүтээл.

Атар газар эзэмших аянд гарсан залуучуудын амьдралд тохиолдож байгаа бэрхшээл, түүнийг даван туулж буй үйл явдлыг хэтрүүлэгт инээдмийн аясаар өгүүлсэн бүтээл.Гол дүр Хөхөөгийн хоосон мөрөөдөгч сэтгэл, бардам зан төрх нь түүнийг инээдэмт үйл явдалд хөтлөн оруулж байгаагаар киноны зохиомж тодрон гардаг.

Дунд сургуулиа төгсөж байгаа охид хөвгүүд хүүхэд насны гэнэн томоогүй зангаар өөрсдийн үерхэл, нөхөрлөлөө үргэлжийн мөнхөд сайхан байх юм шиг төсөөлөн бодож амьдралын их давалгаанд хөл тавина. Үнэнч хайрыг догдлон хүлээж байсан охин "Хоёулаа хүү ч байсан, охин ч гарсан хүүхдээ Золбоо гэж нэрлэнэ шүү" гэж хэлэх тэрхэн мөчид найз хөвгүүний болчимгүй хэлсэн ганцхан үг нэгэн насных нь амьдралд ээдрээт нугачаа үүсгэж, түүнийг хэрхэн туулж байгаа тухай өгүүлжээ.

Үлгэрийн сэдэвтэй энэхүү кино нь "Шунал ихэдвэл шулам болно" хэмээх ардын зүйр үгнээс ишлэл авч баян, ядуу хоёр хүний сэтгэл санааны ертөнцийн тухай өгүүлжээ.

Нийт 28 с 1 -24 харуулж байна