Нэгэн залуу хайр дурлалынхаа төлөө өглөө бүр хийдэг дадал зуршил болсон гэнэтийнхээ бэлгийг хайртай охиндоо барьснаар киноны үйл явдал эхлэх ба үүнээс үүдэж өөр хайр дурлалтай учирна. Энэ хайр дурлалыг нь хоёр найз нь эсэргүүцэж киноны үйл явдлыг өрнүүлж асуудлыг улам хурцдуулна

Азаа найз залуу Болороогоосоо салаад удаагүй боловч найз залуу нь бууж өгөхийг хүсээгүй бөгөөд түүнд дарамт болно. Азаа найзынхаа төрсөн өдрөөр найз залуудаа хууртаж, түүнээс салхаар шийдээд буй Гарьдтай танилцана. Тэдний хооронд өрнөх сонирхолтой харилцаа адал явдлыг уг киноноос хүлээн авч үзнэ үү.

Гэр бүлээ тэжээж, мөнгөний төлөө хар ажил хийхээр явдаг бүлэг хүмүүс байхад, Солонгос мөрөөдөл тээн, ирээдүйнхээ сайн сайхны төлөө хөгжингүй улсыг зорьдог хэсэг ч бий. Тэдний нэг нь Солонгосын томоохон их сургуулийн докторантад суралцаж байгаа Чингүүн юм. Түүний ур чадварыг сайшаасан багш нь нэгэн корпорацийн ерөнхийлөгчид Чингүүнийг ажилд авахыг санал болгоно. Компанийн ерөнхийлөгч, модель бүсгүй хоёрын амрагийн харилцааг олон нийтээс нуун зохицуулж, ажилдаа идэвх санаачилгатай байснаар Чингүүнийг Хүнсний салбарын захирал хүртэлх албан тушаалд дэвшүүлнэ. Гэхдээ түүний хариуцсан салбарын зарим дэлгүүр асар амжилттай байгааг гайхаж мөрдсөнөөр томоохон бүлэглэлийн гэмт хэрэгтэй орооцолдоно. Чингүүний Солонгос мөрөөдөл биелж, амжилттай бизнесмэн болж чадах эсэх нь зөвхөн түүний сонголтоос хамаарна.

Машин угаалгийн газар ажилладаг Аадар гэх залуу Танхил хэмээх нэгэн охинтой хайр сэтгэлийн холбоотой билээ. Танхил бол бага балчир насандаа ээж ааваасаа өнчирч арга буюу нагац ах Данзан дээрээ өссөн . Гэмт хэргийн бүлэглэлийн удирдагч Данзан бол их хатуу хэрцгий хүн бөгөөд өөрийн ашиг сонирхолын улмаас Танхилыг Самбуу хэмээх сайдын хүүтэй хүчээр суулгахаар болж Аадарыг голд живүүлнэ. Гэтэл Пэрэнлэй гэх бүтэлгүй лам Аадарыг уснаас аварч эх барихын эмч Бадрал дээр авч ирж улмаар Аадарыг хайртай бүсгүйгээ буцааж авахад нь туслахаар шийдсэнээр энэхүү кино өрнөх болно.

Сүлдээ хамаатны охиндоо дуралснаар үйл явдал өрнөх болно. Хэрхэн үргэлжлэхийг киноноос үзээрэй

Банхар, Мазаалай хоёр сайн найзууд бөгөөд тэд үргэлж өөрсдийнхөө мэдлэг оюуныг сорихын тулд түргэн хэллэг, оньсого, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав гэх мэт ардын аман зохиолыг бие биенээсээ сонирхолтой байдлаар асуун хэлэлцэж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Мөн тэд сайхан сэтгэлтэй учир мэддэг зүйлсээ бусдадаа харамгүй хуваалцдаг.

Хувийн сургуулийн захирал Хонгорзул насанд хүрч яваа охин, хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Түүний охин Цэцэг, өөрөөсөө олон ах залуутай хайр сэтгэлийн холбоотой болж дотно үерхэнэ. Энэ байдал Хонгорзулд огтхон ч таалагдахгүй. Хонгорзул санамсаргүйгээр охиныхоо найз залууг алчихна. Хонгорзул ээдрээтэй байдалд байх хоёр хүүхдээ орхиж болохгүй байлаа. Энэ хэргийг цагдаагийн хашир мөрдөгч дэд хурандаа Дандар шалгаж эхэлнэ...

Аав ээж нь гэнэтийн ослоор нас барснаар Гариг хоёр дүүгээ дагуулан траншейнд амьдрахаас өөр сонголтгүй болно. Дүүгээ өмөөрөн тэнэмэл хүүтэй зодолдож байгаад танилцан, хамтдаа бүхнийг хийж өөрсдийн дүрмээ зохионо. Гэнэт Гаригийн дүү Энхлэн сураггүй алга болсноор учир нь үл тайлагдах хэргийн сэжүүртэй нүүр тулгарна. Нэгэн үл танигдах хүн өөрийн үзэл бодол, хүсэл эрмэлзлээ биелүүлэхийн тулд 20-н жил тэсэн ядан хүлээсэн тоглоомоо эхлүүлжээ. Харин тэд эр хүний зангаргаар хэлсэн үгэндээ эзэн байж, хэзээ ч нугаршгүй ноён нуруутай байж чадах болов уу?... Хүн үзэн ядалт өш хонзонд автахаараа хамгийн эрхэм чанараа гээж мөхөл рүүгээ ойртож байгаагаа хэзээ ч ухаардаггүй. Үр дүнд нь өнөөдөр маргааш хоёрын алинд нь ч амьдарч чаддаггүй. Тэд хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарч тэгээд эцэст нь хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг. Учир нь зам болгон зөв байдаггүй.

Мөнгөө бол нэгэн компанийн менежер түүнд хэнийг ч татах авьяас бий. Тэрбээр нэгэн өдөр санаандгүй байдлаар үл таних боссын эхнэртэй орооцолдсоноор бүх зүйл эхэлнэ. Мөнгөө боссдоо худлаа хэлснээр түрхэн зуур цаг хожих боловч түүнд ердөө 72 цагийн хугацаа бий, амь дүйсэн хүнд байдлаас гарахын тулд багийн найз Анараас тусламж хүсэх ажээ. Мөнгөө, Анар хоёрт хэрэгтэй мэдээллийг Мундаг баатар мэдэж байгаа харин Мундаг баатарт хэрэгтэй кодыг Мөнгөө мэдэж байлаа. Ингээд тэр гурав адармаат адал явдал руу хамтдаа нэгэн зорилгын төлөө сэтгэл шулуудан орно.

Хүслэн Уудам хоёр цагдаагийн сургуулийн сонсогчид. Хүслэн бол өөртөө итгэлтэй чадвартай залуу. Харин Уудам бүтэлгүй боловч сэргэлэн нэгэн юм. Тэр хоёр санаандгүй байдлаар Анужин гэх бүсгүйн охин хүнд барьцаалагдсаныг олж мэдэн нууц мөрдлөг эхлүүлснээр киноны үйл явдал өрнөнө

Нэгэн компани Хятад улс уруу ашигтай гэрээ хийхээр өөрийн компанийн 2 менежерийнхээ аль нэгийг явуулахаар болно.Захирал нь 2 менежерийнхээ та 2-ын архи сайн даадаг нь яв гэснээр үйл явдал эхэлнэ.Тэр 2 хэн нь илүү сайн архи даахаа үзэн ууцгаасан болов ч хоёулаа тасарсан байна.Тасраад сэрэхэд цэргийн ангид 3 лаа болон сэрцгээнэ.Тэр 2 яагаад энд ирсэн өчигдөр яаж ирсэн ,ирээд юу хийснээ ч мэдэхгүй байх ба гагцхүү 3 дахь залуу тэр 2 т юу болсныг хэлж өгөх бөгөөд тэр хоёрт дахин архи уулгаснаар үйл явдал улам ээдрээтэйгээр үргэлжилнэ.Тэр 2 яаж яваад 3лаа болсон 3лаа нийлээд юу юу хийсэн гэх мэт үйл явдлаар дүүрэн үргэлжилнэ.

Хөдөөнөөс хотод суурьшихаар Бодь аавынхаа гэрээсэлж үлдээсэн хашаанд амьдрахаар хот руу явна.Бодь хот мэдэхгүй учир хот орж үзсэн Болд найзаа дагуулан явж хотод ирнэ.Гэтэл аавынх нь үлдээсэн газар нь хотын төвд байх бөгөөд тэр газрыг нь авах гэж барилгын компаниуд зүтгэнэ.Харин Бодь аавынхаа гал голомтыг алдахгүйн тулд найз Болдтойгоо барилгын компаниудтай тэмцэж эхэлнэ.

Чадварлаг сэтгэл зүйч залуу анхны хайрынхаа төлөө өөрийн гэсэн амьдрал болон үнэтэй бүхнээ гаргуунд гаргах болно. Тэр дундаа сэтгэл зүйн мэргэжлээ давуу тал болгож эхнэр хүүхдээсээ цэвэрхэн салах болно. Эцэст нь юу болох бол...

Тэмүүлэн эхнэрийнхээ ээжтэй танилцах гэсэн боловч эхнэр болох Гэрэлээ нуусаар л...Нэг өдөр Гэрэлээ ээжийгээ танилцуулахаар Тэмүүлэнг авч явна.Тэмүүлэнгийн хадам ээж шоронгоос гарч ирнэ.Тэмүүлэнгийн бүтэлгүйтэл хадам ээжийн дургүйг хүргэсээр хөөгдөхөд хүрнэ.Эхнэрээсээ салах хүсэлгүй Тэмүүлэн хадам ээжтэйгээ тэмцэлдэнэ...

Инээдмийн төрөл жанртай энэхүү киног “Image” студи, “Милл” энтертайнмэнттай хамтран бүтээжээ. Энэхүү киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, зураглаачаар Б.Төгөлдөр ажиллажээ.

Нийт 61 с 1 -24 харуулж байна