Ардын шог үлгэрийн өгүүлэмжтэй энэ кинонд тайж Мижид нийслэл хүрээ орж, Богд хаанд их өргөл өргөн, зэрэг цол нэмж, шан харамж хүртэхээр явах замд Боролдой, Долдой хэмээх хоёр зарц нь уран цэцэн арга мэх хэрэглэн үргэлж түүнийг даван дийлж байгаа явдлыг инээдмийн аясаар үзүүлжээ.

Хотын сургуулийн нэг ангийн сурагчид малчин болохоор шийдэн хөдөөг зорьж, хүнд хүчир амьдралын дунд бие биенээ ойлгон дэврүүн сэтгэлээр жигүүрлэн байгаа залуусын мөрөөдөмтгий амьдралыг харуулжээ.

Эх орныхоо тусгаар тогтнол, зон олныхоо эрх чөлөөний төлөөх тэмцэлд тодрон гарсан Монгол цэргийн домогт жанжин Хатанбаатар Магсаржавын түүхэн үйл амьдралд тулгуурлан бүтээсэн, түүх хувьсгалын сэдэвтэй туульсийн кино роман. Сандагдоржийн Магсаржав нь Булган аймгийн Хутаг сумын Өвөр цагаан бургас гэдэг газар (1878-1927) онд төрсөн. 1905-1911 онд Ховд аймаг дахь Халх жасаанд түшмэлээр томилогдон ажиллаж байв. Манж Хятадын дарлалыг эсэргүүцсэн Монголын ард түмний 1911-1912 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцож, 1912 оны 7-р сард Ховд хотыг чөлөөлөх байлдааныг Манлай баатар Дамдинсүрэнгийн хамт удирдаж, манжийн амбаныг Монголын баруун хязгаараас хөөн гаргажээ. Богд хаант Монгол Улсын засгийн газар уг гавьяаг үнэлж Хатанбаатар цолоор шагнажээ. 1922 оноос цэргийн яамны дэд сайд, жинхэнэ сайд, Намын төв хорооны тэргүүлэгч, орлогч, Бүгд хурлын гишүүн, Улсын бага хурлын гишүүнээр сонгогдож байжээ.

Нийт 42 с 1 -24 харуулж байна