3 найз хайр дурлалтай учирхыг хүснэ.Энэ валентинаар тэд хайр дурлалтай учирч чадах болов уу.

Их хотод эрх дураараа амьдардаг залуу бүсгүй Минжээ араар нь тавьсан найз залуугаасаа салж стрессээ тайлахаар найзуудын хамт үдшийн цэнгээний газрыг зорьно. Маргааш өглөө нь тэд хөдөө нутагт малчны хотонд сэрснээр үйл явдал эхэлнэ. Тэд малчин залуус болох Баатар, Жаргал, Мэндээ нартай танилцсанаар хөдөөгийн сайхан байгаль, Монгол эр хүний мөн чанарыг таньж мэдэн олон холхисон хот, тэндэх хүмүүсийн худал хуурмагийг ойлгож шинэхэн хайр дурлалтайгаа учирна. Гэвч экс найз залуу нь түүнийг олж ирээд гэрлэх санал тавьснаар бүсгүйн амьдралд томоохон сорилт, сонголт тулгарна.

Оюутны байранд хамт амьдардаг 3 найз ганц бие амьдралтай, сэтгэл дундуур амьдардаг байв. Тэд өөрсдөө шийдвэр гарган заяаны ханийн эрэлд гарч бүхий л зүйлийг туршин бүтэлгүйтэв. Тэгтэл нэг өдөр гандантэгчилэн хийдэд будаа зардаг будаачин хүүхдээс шидэт хөзөр худалдан авснаар үйл явдал өрнөнө. Хүн л болсон юм хойно Эрчүүд хайрыг хүсчээ

Муба найзууд дундаа ганцаархнаа ганц бие нэгэн, өмнөх найз охиндоо хууртагдаж, салснаасаа болоод найз охин гэх бодол тэрэнд бодогдохоо больжээ. Гэтэл нэг орой цэцгийн дэлгүүрээс “Учрах ёстой хүмүүс учирдаг” хэмээх хуучны учир битүүлэг хөзрийг худалдан авснаар үйл явдал өрнөнө. Тэр заяаны ханиа олох болов уу?

Дурлалын гэмт хэрэг: Чулуун бол уул уурхайн бизнес эрхэлдэг, ганц бие, хэтэрхий баян залуу. Нэг удаа өөрийн байнга ордог кафенд Уранбилэгтэй санамсаргүй тааралдан галзууртлаа дурлана. Чулуун сэтгэл зүрхэндээ 'тэр зөвхөн минийх л байх ёстой' гэж амлана. Харамсалтай нь бүсгүй хайртай залуутай байх бөгөөд тэр нь Төгсөө, зураач мэргэжилтэй. Чулуун багын найз Баяртай тааралдсанаар тэд Чулууны гэрт очин ууцгаана. Баяр согтуудаа Чулуунд хэнд ч хэлэх ёсгүй өөрийнхөө Тагнуулын газрын №029 төслийн тухай ам алдана. Тэр төсөл нь хүний ой санамжийг санаатайгаар арчих бэлдмэлийг бүтээх явдал байсан бөгөөд Чулуунд төсөл амжилттай дууссан тухай бардамнана. Чулуун бүрэн итгээгүй боловч Баярыг согтоод унасаны дараа цүнхийг нь үзэхэд төслийн тайлан дээж бэлдмэлүүд гарч ирнэ. Эргэлзэх ямар ч боломжгүй нотлох баримтууд. Энэ үед Чулууны толгойд адын бодол орж ирнэ. Тэрээр тэрхүү №029 бэлдмэлээс хоёр тунг авна.

Сүлдээ хамаатны охиндоо дуралснаар үйл явдал өрнөх болно. Хэрхэн үргэлжлэхийг киноноос үзээрэй

Азаа найз залуу Болороогоосоо салаад удаагүй боловч найз залуу нь бууж өгөхийг хүсээгүй бөгөөд түүнд дарамт болно. Азаа найзынхаа төрсөн өдрөөр найз залуудаа хууртаж, түүнээс салхаар шийдээд буй Гарьдтай танилцана. Тэдний хооронд өрнөх сонирхолтой харилцаа адал явдлыг уг киноноос хүлээн авч үзнэ үү.

Нэгэн залуу хайр дурлалынхаа төлөө өглөө бүр хийдэг дадал зуршил болсон гэнэтийнхээ бэлгийг хайртай охиндоо барьснаар киноны үйл явдал эхлэх ба үүнээс үүдэж өөр хайр дурлалтай учирна. Энэ хайр дурлалыг нь хоёр найз нь эсэргүүцэж киноны үйл явдлыг өрнүүлж асуудлыг улам хурцдуулна

Өөрөө бэлгийн харьцаанд орж үзээгүй ч яг тэр сэдвээрээ бусдад зөвлөгөө өгч мэргэшсэн, 30 настай эмч залуу тархины хорт хавдрын хагалгаанд орно. Хагалгааныхаа дараа тэрээр бие махбодь, сэтгэл санааны өөрчлөлтийн шуурганд өртөж, хэцүүхэн байдалтай байсан ч хөрш айлын бүсгүйгээ эргүүлэх гэж оролдож эхэлснээр түүний хүндхэн, хөгтэй явдлууд үргэлжлэнэ

Испанийн эмч Мигель цэргийн бослогод нэрвэгдсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхээр аюулыг сөрж, Либерит очно. Тэнд тэрээр Врэн хэмээх дэлхийн ядуу буурай орнуудад эмчийн тусламжийг санхүүжүүлдэг байгууллагын төлөөлөгчтэй танилцах бөгөөд Врен Мигелийн бусдын төлөө гэсэн сэтгэл, эмнэлгийн ур чадвар, сэтгэл татам байдалд татагдаж эхэлнэ. Тэд хамтдаа аюулыг хэрхэн сөрөн зогсох бол?

УСК Сөүлийн алдарт цагдаа Ли гэмт хэрэгтний араас хөөж байхдаа 10 жилийн өмнөх найз охинтойгоо таарна.???????? Гэвч хайртай байсан эмэгтэй өөрийнх нь барих гэж байсан гэмт хэрэгтэн гэж хэн мэдэхэв. ????Ингээд Сөүлийн шилдэг цагдаа баригдашгүй гэмт хэрэгтэнд зүрхээ алдана

Хуучин найз бүсгүйнхээ хуриман дээр ирсэн Жон Ун найз залуудаа дөнгөж хаягдсан Си Хүтэй танилцана. Нэг шөнийн учралын дараа тэд 9 удаа уулзаад дахин хэзээ ч уулзахгүй байхаар тохиролцоно. 9 уулзалтын дараа тэд хэлсэн амандаа хүрч чадах болов уу?

Хайрын эмнэлэг: Эмэгтэйчүүдийн эмнэлэгийн эрэгтэй эмч, эрчүүдийн эмнэлэгийн эмэгтэй эмч 2-н хооронд үүсэх хөгжилтэй бөгөөд ээдрээтэй хайрын түүх. Иймэрхүү тохиолдолоор учирсан хосуудын хайрын түүх ямар байх бол? таны сонирхолыг татахгүй байна гэж үү.

Ноёны охин Ха Ён, түүний жинхэнэ хайр, зарц Вон Ю, хаан ширээ залгамжлах Хунтайж Сун Вон нарын гунигт хайрын түүхийг өгүүлнэ.

Гандан бууршгүй хүүхнүүд. Дүү залуутай уулздаг мөнгөтэй бүсгүй Шинхэ, хүссэнээ шуудхан илэрхийлдэг эзэгтэй Миён, охиноосоо нуугдаж хайр дурлал хайсан ганц бие ээж Хэён нар бол цэцэг гундаам дэлгэрдэг ид 40-өөд насан дээрээ яваа бүсгүйчүүд. Тус тусын зовлон шаналал тээж амьдравч энэ цаг мөчөө хэнээс ч дутахгүй цоглог өнгөрөөж, ажил, хайр, секс алийг нь ч гал халуун байлгахыг хүссэн 3 найз бүсгүйн тухай өгүүлэх энэ хөгжилтэй кино амралтын үдэш таны алжаал тайлж, сэтгэл сэргээх оновчтой сонголт байж чадна.

Бүх зүйл болоод өнгөрсний дараа харамсаад суух уу? Та хайртай хүнийхээ төлөө юу хийж чадах вэ? Хүйтэн өвөл хайртай хүнийхээ хамт үзээрэй

Дур хүсэлд дурлахуй. Ганц ч удаа эр хүнийг үнсэж үзээгүй бүсгүйн анхны дурлалын түүх эхэллээ. Статистикийн ангийн туслах багш Малхийд үндсэн багш болохоос ч дутахааргүй нэг асуудал байдаг нь эр хүнтэй учирч, хайрлаж дурлах явдал юм. Өдий болтол нэг ч хүнтэй учир ургуулж үзээгүй тэрээр зоригтой алхам хийхийг хүсэж эхэлнэ. Энэ үед нүцгэн зураг зурдаг мэргэжлийн зураач Сэён гарч ирж, эр хүний тал дээр ямар ч туршлагагүй Малхийд эр хүнтэй хэрхэн учир ургуулах талаар өөрийн мэдлэгээ зааж өгөхөөр болно. 33 настай Квон Малхий бүсгүйн хостой болох төлөвлөгөө амжилттай хэрэгжих болов уу?

Шинэхэн гэрлэсэн Young-min болон Mi-young хоёр эхэндээ жаргалтай байсан ч сүүлрүүгээ муудалцах нь ихсэж бие биенийгээ буруутгаж эхэлдэг. Гэвч тэдний амьдралд эхнэрийнх нь хуучин ангийнх нь залуу гарч ирсэнээр сонирхолтой, хөгжилтэй үйл явдлууд эхлэнэ

Түүнийг алга болсноос хойш тодорхой эрхэлсэн ажилгүй, сэтгэлийн шарх, мөнгөгүй үлдсэн Кён Үү. Гэтэл түүний анхны хайр болох хятад руу яваад өгсөн нэгэн охин гарч ирэх болно. Мэдээж илүү аюултай бөгөөд хошин байдлаар. Шөнө болохоор аюултай аймшигтай дүрд хувирах бөгөөд өдөр нь илүү хошин зантай болох тэр тооцоолохын аргагүй тэр эргээд ирлээ.

Нэгэн үе нэртэй зохиолч гэгдэж, нэр алдраа мандуулж явсан ч сүүлийн 7 жил бүтэлгүйхэн амьдарч яваа зохиолч Жүньсог нөхдийнхөө зөвлөснөөр хайр дурлалын бал бурамыг шинээр амталж, онгодоо сэргээхээр шийднэ. Гэхдээ хамгийн ойр байснаар нь үе мултарсан дүү шавьдаа хандрахад шавь нь ч өөрт нь талтай болж бүх тохироо бүрдлээ. Хачирхалтай нь дээрх зөвлөгөө ч байгаа онож, Жүньсогийн зохиол бичих онгод үерийн ус адил цутган орж ирснээр сэтгэл санаа ч өөдрөг, амьдрал нь ч утга учиртай болж ирнэ. Гэвч түр зуурынх гэж бие биенээ хуурсан энэ нууцхан дурлал цаашид ямар тавилантай төгсөх бол гэдгийг киноноос үргэлжлүүлэн хүлээн аваарай.

Ким Ёон-сүү төгс эмэгтэйтэй гэрлэсэн гэж боддог байлаа. Гэвч их сургуулийнхаа ангийн уулзалтан дээр бүжиглэж байхыг нь харснаас хойш Ёон-сүүд түүний өнгөрсөн амьдрал түүний бодол шиг цэвэр биш юм шиг санагдан эхнэрийнхаа талаар судалж эхэлнэ.Тэр эхнэр урьд өмнө ямар хүн байсан талаарх шөнийн хатан кинон дээрээс хүлээн авч үзнэ үү.…

усанд сэлэлтийн тамирчин, багын найзууд болох Won-Il, WooSang нарын Jung Eun-ий төлөөх тэмцэл, нөхөрлөлийг харуулсан кино юм

Нийт 59 с 1 -24 харуулж байна