Жейк О 'Нил бол энгийн амьдралд дасан зохицохыг хичээж буй чадврарлаг тэнгисийн цэргийн командлагч юм. Гэвч нэг өдөр түүнээс өмнөх найз бүсгүй Жейд нь эцгийнхээ нууцлаг үхлийн үнэнийг олж тогтооход туслахыг хүсэх бөгөөд тус хүсэлтийг хүлээн зөвшөөрснөөр Жейк гэмт хэргийн торон сүлжээнд орооцолдож байгаагаа мэдсэнгүй.

Тун чадварлаг таван ажил хайгчид "Carcharias" хэмээх томоохон бөгөөд нууцлагдмал корпорацид нэгэн сонирхолтой ажилд орохын тулд сонгон шалгаруулалтанд оролцоно. Гэвч сүүлийн шалгаруулалтын өмнө тэд хулгайлагдан нэгэн зугтахын аргагүй өрөөнд сэрэх бөгөөд "Carcharias"-н захирал буюу “ажил олгогч” гэдгээс нь өөр юуг нь ч мэдэхгүй хүнээс дуудлага аван, сүүлийн шатны шалгаруулалт эхэлсэн гэдгийг мэднэ. Сүүлийн шатны шалгаруулалтанд тэдний юу хүлээж байх бол?

Эцгийгээ өөд болсны дараа Тив Веббер төрөлх тосгон Сомерсэтдээ ирэх ба тосгоны иргэдийн амар тайван байдлыг эвдээд байсан муу ёрын гогцоог тайлахыг оролдоно

Иван бол тоглоом зохион бүтээгч болох чин эрмэлзэлтэй хүү. Нэгэн удаа тэрээр залуу тоглоом бүтээгчдийн уралдаанд түрүүлснээр нэгэн хачин наадаг шивээсийг шагнал болгон авах ба тун удалгүй тус шивээс нь Иваны аавын аав буюу өвөөтэй нь холбоотой гэдгийг олж мэднэ. Гэвч үүний төлөөсөнд түүний аав ээж нь гэнэт алга болж, Иван аав ээжийгээ хайн тоглоом бүтээгчдийн хот болох Зин-г зорьсноор түүний адал явдал эхлэнэ. Иваны ав ээж нь ямар учраас алга болов?

Зэвсэгт дээрэмчин, томоохон гэмт хэрэгтэн хэмээн эрэн сурвалжлагдаж байгаа Жэк Криган эцгийнхээ үхэл, хулгайлсан мөнгөнийх нь талаарх үнэнийг хайж байлаа. Гэвч өөрийгөө эрсдэлд оруулан байж олж авсан үнэн нь өөрийнхөө өнгөрснийг хүртэл эргэн харахад хүргэнэ.

Жэйдэн Миллер бол ээжтэйгээ хамт хэзээ мөдгүй гудамжинд гарах дээрээ тулсан авто засварчин. Гэвч нэгэн удаа тэрээр домогт дасгалжуулагч Двэйн Тэйлортой учирснаар боксын рингэн дээр гарах бөгөөд боксын ачаар зовлон бэрхшээлүүдээсээ нэг нэгээр салж эхлэнэ.

Тара бол сайн залуутай учирч, удахгүй хуримаа хийх гэж байгаа азтай бүсгүй. Гэвч хуримын өмнөх үдэшлэг дээрээ тээрээр Патрик хэмээх сэтгэл татам боловч сэтгэцийн эмгэгтэй залуутай учирна. Ганц шөнийн алдаа нь ямар их асуудал араасаа дагуулахыг энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Амжилттай яваа гурван гэмт хэрэгтэн нэгэн агуулахад урхинд орсоноо мэдэх ба бүр ч дор зүйл тэднийг тэнд отож буй нь зогсохоо мэдэхгүй алуурчин нохой байлаа..

Лондонгийн мөрдөгч нэгэн цуврал алуурчны мөрөөр мөшгиж, Нью Иоркод ирэх бөгөөд цуврал алуурчин, “Үнэнээ хэлэх үү? эсвэл үхэх үү?” асуултын арга барилаар ажилладаг гэдгийг олж мэднэ. Хэрэв та алуурчинд баригдсан бол амиа аврахын тулд худал хэлэх үү, үнэн ээ хэлэх үү?

Америкийн шатрын аврага Бобби Фишер Оросын Борис Спасскигийн эсрэг домогт тэмцээнд бэлтгэнэ. Тэрээр шатрын хөлөг дээр хүйтэнд дайнд тулалдах боловч, тархин дотроо өөр өөртэйгөө тэмцэлдэх болно.

Сүнс харах ховор авъяастай хүү уг чадвараасаа болж бусдад адлуулан өөр сургуульд шилжин орно. Шинэ сургуульдаа тэрээр ой санамжаа алдаж, сургуулиар тэнүүчлэх охины сүнстэй учирж, нөхөрлөж эхлэх бөгөөд хараал хэмээн бодож байсан чадвараа хүлээн зөвшөөрөх болно. Гэвч сургуульд цусан масктай сүнсний тухай яригдаж, хүүхдүүд нэг нэгээрээ алга болж эхлэнэ...

Хоёр эрдэмтэд хамтран эртний хүний ДНК-г ашиглан неандерталь хүнийг дахин бүтээх гэж оролдоно. Энэхүү туршилтынхаа үр дүнд тэд Виллиам хэмээх хүнийг бүтээх боловч тун удалгүй түүний өвөрмөц бие махбодь, зан чанар нь түүнтэй тааралдсан бусад хүмүүсээс айж, дайсагнахад хүргэнэ.

Даалгаварт явж байсан тэнгисийн цэргийн баг далайн гүнд зуу зуун сая долларын үнэ хүрэхүйц алт байгааг олж илрүүлнэ. Нутгийн иргэдэд тусалж, зөв эзэнд нь алтыг хүргэхийн тулд тэд маш хэцүү даалгаварт гарна.

Тэтгэвэрт гарсан цэрэг өөрийн эгч болон түүний охиныг хамгаалахын тулд тухайн хотын бохир шериф болон бүх л бохир гэмт хэрэгтэй холбоотой бүлэглэлтэй тэмцэх болно

Гоо үзэсгэлэнт бүсгүй өөрийн үнэн төрхийг нууцална. Эгэл мэт харагдах тэр үнэндээ айдас гэж үгүй, дэлхийн хамгийн ур чадвартай, мэргэжлийн алуурчин. Түүнийг нууцлаг даалгаврыг хэрхэн гүйцэтгэхийг энэ киноноос үзээрээ

Марло бол Нью Иорк хотод амьдардаг, гурав дахь хүүхдээ удахгүй төрүүлэх гэж буй ээж. Харин түүний нөхөр Рон бол халамжтай, ажилсаг хэдий ч эхнэр болон ээжийн ажлын талаар юу үл мэднэ. Шинэ хүн мэндэлж, ам бүл нэмэхэд Марлогийн ах хүүхдүүдийг нь шөнөөр харах Талли нэртэй асрагч хөлсөлж авчрах бөгөөд Марло Таллигаас суралцаж эхэлнэ. Эх хүний хичнээн их зүйлсийг амжуулдгийг, гайхалтай нэгэн болохыг сонирхолтой байдлаар өгүүлэх ТАЛЛИ киног та зөвхөн WOWKino сайтаас хүлээн авч үзээрэй.

Нийт 75 с 1 -24 харуулж байна