Харанхуйн хүч хайртай нутагт нь заналхийлж 6 найз Экүэстриа руу үл мартагдах аялал хийх ба тэнд тэд шинэ найз нартай учирж, нөхөрлөлийн шидээр эх нутгаа аврах гайхамшигт аялалдаа саад бэрхшээлийг хэрхэн давахыг та бүхэн энэ хүүхэлдэйнээс сонирхоорой

Испанийн эмч Мигель цэргийн бослогод нэрвэгдсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхээр аюулыг сөрж, Либерит очно. Тэнд тэрээр Врэн хэмээх дэлхийн ядуу буурай орнуудад эмчийн тусламжийг санхүүжүүлдэг байгууллагын төлөөлөгчтэй танилцах бөгөөд Врен Мигелийн бусдын төлөө гэсэн сэтгэл, эмнэлгийн ур чадвар, сэтгэл татам байдалд татагдаж эхэлнэ. Тэд хамтдаа аюулыг хэрхэн сөрөн зогсох бол?

Түүхэн дахь хамгийн хүчтэй бас аймшигтай шулмуудын эсрэг тулалдах хүн төрөлхтний цор ганц зэвсэг бол шулмын ангууч юм. Гэвч тэр шулмын ангууч нь цор ганцаараа үлдсэн бол яах вэ? Энэ асуултын хариултыг энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Өөрөө бэлгийн харьцаанд орж үзээгүй ч яг тэр сэдвээрээ бусдад зөвлөгөө өгч мэргэшсэн, 30 настай эмч залуу тархины хорт хавдрын хагалгаанд орно. Хагалгааныхаа дараа тэрээр бие махбодь, сэтгэл санааны өөрчлөлтийн шуурганд өртөж, хэцүүхэн байдалтай байсан ч хөрш айлын бүсгүйгээ эргүүлэх гэж оролдож эхэлснээр түүний хүндхэн, хөгтэй явдлууд үргэлжлэнэ

Нэгэн номлогч Ватиканы хоёр чөтгөр шулмын ангуучтай нэгдэн нэгэн залуу хүүхний сүнсийг аврахын тулд эртний сатаны хүчтэй тулалдах болно.

Докторын зэргээ хамгаалах төгс сэдэвээ олсон Миа, Дэбора-н “Альцхаймер” буюу ой санамжаа алдах өвчний явцыг ажиглаж, түүний охин Сара хоёрын өдөр тутмын амьдралыг хэдэн сарын турш ажиглан, бичлэгт буулгах боломж олддог. Гэвч өдөр өнгөрөх тусам жигтэй үйл явдлууд тохиолдож эхэлсэнээр Дэбора өвчнөөс гадна өөр аймшигт чөтгөрийн хар хүчинд автаж байгаа гэдэгийг олж мэднэ

Өсвөр насны хүү нэгэн ид шидийн зүйлээр Хятадад эрт үед очих болно.Тэрээр өөрийн тоглоом дээрх чадвараа кунгфу дайчин болоход ашиглаж сурах болно.Тэрээр гайхалтай шидийн ертөнцөд юу болох бол ?

Парисд болсон терорист халдлагыг зогсоож чадаагүй Тагнуулын Төв Газарын албан хаагч бүсгүй Лондон хотноо амьдарч эхэлдэг. Яаралтай нууцлал өндөртэй даалгавар биелүүлэх шаардлагатай болсон тэрээр ажиллаж байх хугацаандаа тэрхүү нууц алдагдсаныг мэднэ. Эргэн тойрныхоо хэнд ч итгэх боломжгүй болсон тул тэрээр хуучин хамтрагчтайгаа нийлж, Лондонд болох гэж буй биологын зэвсэгт халдлагыг зогсоохоор тэмцэнэ.

28-р зуунд хүн төрөлөхтөн, харь гаригийхан зэрэгцэн орших ертөнцөд, бүхий л гарагийн, мянга мянган төрлийн амьд биетүүд Алфа хөлөг дээр олон зууны турш мэдлэг туршлага, соёл уламжлал, мэргэн ухаанаа хуваалцаж амьдарсаар ирсэн. Хөлгийн аюулгүй байдлыг заналхийлсэн хар хүч хөлгийн гүнээс илэрч, шилдэг мөрдөгчид Валэриан, Лорэлин хоёр тэрхүү хотыг аврах нууц даалгаварт гарна.

Лос Анжелес хотод банкны дээрэмчид өөрсдийгөө хуучин ерөнхийлөгчдийн нэр болох Рэган, Картер, Никсон, Жонсон гэж нэрлэн гэмт хэргээ үйлддэг. Харин Холбооны Мөрдөх Товчооноос тэднийг сөрфингийн тамирчид гэдгийг олж мэдээд нэгэн ажилтнаа тэдний дунд оруулахаар явуулна. Маш чадварлаг гэмт хэрэгтнүүдийн дунд орсон залуу тэдэнтэй дотносч хэргийн гол учир юунд байгааг тайлахаар хичээнэ.

Грета Эванс гэх Америк бүсгүй Англид хүүхэд асрагч хийхээр нэгэн айлд ирдэг.Гэвч асрахаар ирсэн айлын хүү нь бодит хүүхэд биш байх ба жихүүдэс хүрэм хүүхэлдэй байдаг ба нэгэнт зорин ирсэн Грета хүүхэлдэйг харж үлдэхээс өөр аргагүй болдог.Гэвч хүү үнэхээр зүгээр л хүүхэлдэй байх болов уу?

ХМТ-ны ажилтаны эмэгтэй АНУ болон Мексикийн хилийн бүсийн дагуу гардаг хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх засгийн газрын тусгай хүчинд элсэнэ

Ираны хувьсгалын өмнөх үед энэ газарт бүх шашин зөвшөөрөгдсөн байв. Энэ бол хувьсгалчдын гарт өртөхийн өмнө бүх зүйлээ орхисон нэгэн чинээлэг Еврей гэр бүлийн түүх юм.

АНУ-н гадаад хэргийн яамны ажилтан Английн Лондон хотноо болсон хэд хэдэн аллага болон бөмбөгдөлтөд буруутгагдаж террорист хэмээн эрэн сурвалжлагдана. Өөрийгөө буруугүй хэмээн батлахаас гадна, өршөөлгүй алуурчны эсрэг АНУ-д төлөвлөсөн аймшигт халдлагын эсрэг тэмцэнэ.

Шөнөөр галт тэрэгний буудалд кино зураг авч байна. 2 эрэгтэй алуурчин, эмэгтэй алуурчин, зөөгч, багш, гэмт хэргийн босс нэмж авна. Өшөө авалт нэмнэ. Нууц бол алдагдсан урлаг гэж хэн хэлсэн бэ?

Хорвоо ертөнцийн бүхий л юмыг сониучирхах дуртай нэгэн баавгай шинэ амьдралаа олохоор Перугаас Лондон руу явна. Гэтэл хүсэл мөрөөдлөөр дүүрэн явсан баавгай Паддингтон өртөөнд хаягдаж, ганцаардаж хоцрохдоо Лондон хот түүний төсөөлсөн шиг биш юм гэдгийг ойлгох болно. Энэ үед нэгэн Англи жаал баавгайг олж аван нөхөрлөж, хэсэг зуур амьдрах газар олж өгснөөр амьдрал тийм ч муугүй мэт санагдаж эхэлдэг. Гэтэл музейн чихмэл хийгчдийн хувьд нүдний гэм болоод байсан уг баавгайн арьсанд шунасан нэг этгээд гарч ирснээр жинхэнэ адал явдал эхэлнэ.

Хүүхдийн сэтгэл зүйч бүсгүй нөхрөө аймшигт ослоор алдсанаас хойш өөрийн хэвтрийн өвчтэй хүүгийн хамт хотоос алслагдсан газар амьдарна. Түүний асран хамгаалж байсан бяцхан хүү Майри хүчтэй шуурганы үеэр гэнэт алга болсноос хойш жигтэй үйл явдлууд тохиолдож эхэлнэ.

Найруулагч Арнолд Албэрстон-ы эхнэр, нууц амраг, түүний сэтгэл зүйч болон эхнэрийх нь хуучин найз залуу нь түүний найруулж буй шинэхэн жүжигт нь орсноор адал явдал, хөгжилтэй мөчүүд эхлэнэ.

Спарк бол өөрийн найзууд болох Чанк болон Викс нарын хамт нэгэн орхигдсон гариг дээр амьдардаг, өсвөр насны сармагчин юм. 13-н жилийн өмнө тус гаригийн хяналтыг Зонг гартаа авсан ба Спаркийн гэр бүлийг хорогдох байр руу нүүлгэн шилжүүлж байжээ. Гэвч, Зонг нь хорон санаа гаргаж, гариг ертөнцийг бүхэлд нь устгах гэж байгааг хэн мэдсэнгүй. Түүнийг зогсоож чадах цор ганц нэгэн нь Спарк байлаа.

Залуу эмч Эдвард галзуугийн эмнэлэгт уригдан очно. Лаймб эмчийн удирдлага доор ажиллаж эхэлдэг ба сэтгэцийн өвчтэй, галзуу өвчтөнүүдийг эмчлэх арга барил нь түүнийг гайхшруулна. Өдөр хоног өнгөрөх бүр хэвийн бус, нууцлаг үйл явдлууд ар араасаа тохиолдсоноор тэрхүү эмнэлэг нь харагдаж байгаа шигээ биш гэдгийг ухаарна.

Нийт 75 с 25 -48 харуулж байна