Тоби бол мэргэжлийн автомашины уралдааны нисгэгч. Хамтрагчдаа хууртан шоронд орсноор түүний амьдрал бүхэлдээ сүйрнэ. Олон жилийн дараа шоронгоос гарч өшөөгөө авахын тулд гудамжны уралдаанд оролцох болсноор түүний аюул дагуулгсан адал явдал эхэлнэ.

Лайла бол эелдэг, амбицтай бүсгүй, харин Дерек түргэн ууртай хэдий ч сэтгэл татам залуу. Тэд хамтдаа өглөөний нэвтрүүлгийг хөтөлдөг бөгөөд санамсаргүй тохиолдлоор нэгэн хүүхдийг хамтдаа асрах болсноор дурлалын түүх эхэлнэ.

Мэдди, Кэлли, Лэйси нар бол дотны найзууд. Тэд ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид бөгөөд сургуулийнхаа хамгийн халуухан охид болохыг хичээж байлаа. Гэвч тэдний сошиал хаягтаа оруулсан ганц пост нь тэднийг амьдарлыг орвонгоор нь эргүүлэх нь тэр. Үүнээс болж Кэлли, Лэйси нар нийлэн Мэддиг гүтгэж, Мэдди амиа хорлосоноор түүнийг буруугүй гэдэгт итгэж байсан ганцхан хүн болох ээж Гвен нь хэргийн учрыг тайлахаар шийднэ. Жинхэнэ хэрэгтэн хэн байв?

Даниэль нууц амрагтайгаа байхын тулд нөхрөө алан, бяцхан охин Каллигаа дагуулан зугтана. Гэвч зугтах замдаа цагдаа нарт баригдан, охин Каллигаа мөнхийн дайсан нь болох Никкид үлдээхээс өөр аргагүй болжээ. Ийнхүү олон жилийн дараа Даниэль шоронгоос суллагдан ирэхдээ охин Каллигаа авахаар Никкигийнд зочилсноор тэдний аюултай, адармаатай өдрүүд эхэлнэ.

Эгч дүүс аавыгаа өөд болсноос хойш харилцаа нь өдөр ирэх тусам муу болж байгааг анзааран ээж нь хүүхдүүдээ дагуулан нуурын эрэг дээрх байшинд ирж амрахаар шийдэх ба тэнд гэр бүлийнх нь харилцаа арай дээр болно гэж найдаж байлаа. Гэвч тэрхүү байшинд тэднийг ямар аюул хүлээж байсныг хэн нь ч мэдсэнгүй.

Стив, Николь хоёр бол энгийн л хосууд. Нэг удаа тэд зугаалгаар явж байхдаа санамсаргүй осол гарган, нэгэн үл таних хүнийг мөргөөд зугтчихав. Гэвч тэдний ослын хэрэг шалгагдаж эхэлснээр хосууд үнэнээ хэлэх боловч, цагдаа нар тэднийг санаатай хүн амины хэрэг үйлдсэн гэж буруутгана. Ийнхүү тэд өөрсдийн үйлдлийг санаатай байгаагүйг нотлохыг хичээснээр хэргийн ард байх аймшигтай үнэнийг олж мэднэ.

Жил, Мэт хоёр бол ахлах сургуулиасаа найзалсан найзууд. Тэдний найзууд болсон түүх нь маш энгийн. Тэд зүгээр л бусдаас өөр байсан. Мэт бол нэг нүдгүй, харин Жил бол маш бүдүүн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэр хоёр бие биедээ татагдан дурлах ажээ. Гэвч Жил коллежид орсны дараахнаас жингээ хасаж эхэлснээр, тэдний харилцаа хэцүүхэн болж, Жилийг ч эргүүлэх залуус олширно. Тэдний хүндхэн адармаатай романсын тухай энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Миссисипи мужийн нэгэн жижиг тосгонд эртний чөтгөрүүдийн аюул заналхийлнэ. Ийнхүү тэднийг аврахаар чөтгөрийн ангууч Жебедиа Вудли (Dolph Lundgren) тус тосгоныг зорьж, чөтгөрийн анд гарна.

Эдгар бол залуу насандаа үйлдсэн хэргээсээ болж шоронд хоригдсон нэгэн. Түүний амьдрал харанхуй бүрхэг, ямар ч утгагүй санагдана. Гэвч Зул сарын өмнөхөн бяцхан Люси гэх ач охин нь гарч ирснээр түүний амьдрал огцом өөрчлөгдөнө. Люси Шиммерс болон Эдгарын зул сарын сэтгэл уярам түүхийг зөвхөн энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Өхөөрдөм бяцхан зул сарын 12 ноход эргэн ирлээ. Энэ удаад тэд нохдын асрамжийн газрыг асрамжийн газрыг аврах хэргтэй болно. Тэдний хөгжилтэй түүхийг зөвхөн энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Мэргэжлийн холимог тулаанч залуу нэгэн бүсгүйтэй хамт шөнийг өнгөрүүлнэ. Гэвч маргааш нь өнөөх бүсгүй нь үхсэн байдалтай олдсоноор залуугийн нэр хүнд нь унаж, хэргийн гол сэжигтэн болчих нь тэр. Мөн залуу өөрөө хар арьстай, бүсгүй цагаан арьстай байсан нь хэргийг улам дэвэргэж байлаа. Яг энэ л үед сэтгэлээр унаад байсан залууд өөрийнхөө нэр хүндийг аварч, буруугүй гэдгээ нотлох нэгэн санал ирсэн нь дэвжээн дээр тулалдах байв. Тэрээр ялж чадах болов уу?

Нэгэн цэрэг өөр хүний биед сэрээд өөрийгөө 8 минутын дотор зорчигч тээврийн галт тэрэгний бөмбөгдөгчийг олох засгийн газрын туршилтын хөтөлбөрт хамрагдсанаа олж мэдэв. Тэрээр бөмбөгдөгчийг олж чадах болов уу?

Өсвөр насны хүүхдүүдтэйгээ ойлголцохгүй байх нь эцэг эхчүүдэд байнга л тулгардаг асуудлуудын нэг. Эцэг эх нь хүүхдүүдээ, хүүхдүүд нь эцэг эхийгээ ойлгодоггүй. Рэйнолдийн гэр бүлийнхэнд яг л тийм асуудал тулгараад байлаа. Нэгэн удаа тэд сүмд очиж залбирахдаа "миний оронд байж үзсэн ч болоосой" гэж хүсэхэд, бурхан тэдний хүслийг биелүүлж, тэдний сүнсийг сольчих нь тэр. Ийнхүү Рэйнолдийн гэрийнхэн хүссэн хүсээгүй бие биенийхээ амьдралаар амьдарч, бие биенээ бага ч болов ойлгож эхэлнэ.

Нэгэн бүтэлгүй залуу Иракт цэргийн алба хашиж байгаа ахынхаа чөтгөр шиг хоёр хүүхдийг харахаар гэрт нь нүүж очино. Харин түүнийг очиход бэр эгч нь түүнийг Каблуигийн хувцас өмсөөд тараах материал тараадаг ажилд оруулж өгнө.

Эмэгтэйчүүдийн эмч Др.Кэтрин Стюарт нөхрийнхөө үнэнч байдлыг шалгахын тулд Хлое хэмээх бүсгүйг хөлслөнө. Гэвч Хлое-г хөлсөлснөөс хойш асуудал орвонгоороо эргэж эхлэнэ

Багадаа Мориа уулын энгэрт “оршуулгын газрын сүнс” тоглоомыг хамт тоглодог байсан хүүхдүүд олон жилийн дараа эргэн уулзалдаад байлаа. Гэвч тэднийг ирснээс хойш тэдэнд хачин жигтэй зүйлс ээлж дарааллан тохиолдож эхлэнэ. Тэднийг юу ангуучилж байна вэ?

Нэгэн бүсгүй хүн амины хэргээр цаазын ял сонсоно. Гэвч тэрээр ой санамжаа алдсан тул өөрийгөө ямар хэрэг үйлдсэний улмаас дээд ял сонссоноо мэдэхгүй байлаа. Ийнхүү холбооны мөрдөх товчооны зүгээс түүнд дахин нэг боломж олгох санал гаргах боловч энэхүү боломж нь шийдэгдээгүй хэргүүдийн учрыг олох туршилт байсныг бүсгүй мэдсэнгүй. Бүсгүйн дурсамжийн гүнд чухам юу нуугдаж байв?

Испанийн эмч Мигель цэргийн бослогод нэрвэгдсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлхээр аюулыг сөрж, Либерит очно. Тэнд тэрээр Врэн хэмээх дэлхийн ядуу буурай орнуудад эмнэлгийн тусламж үзүүлдэг байгууллагын төлөөлөгчтэй танилцах бөгөөд Мигелийн бусдын төлөө гэсэн сэтгэл, эмнэлгийн ур чадвар, сэтгэл татам байдалд Врен татагдаж эхэлнэ. Тэд хамтдаа аюулыг хэрхэн сөрөн зогсох бол?

Тайлер болон найз бүсгүй Наталидаа гэрлэх санал тавихаар Наталитай хамт нэгэн ой руу зугаалгаар явахаар болно. Түүний гэрлэх санал ч амжилттай болж, тэрээр дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн хэмээн өөрийгөө төсөөлж байв. Гэвч тэр орой тэд дайралтад өртсөнөөр Натали алга болж, зөвхөн түүний зургийн аппарат дээрх аварга биетийн зураг үлдсэн байлаа. Ийнхүү Тайлер сүйт бүсгүйгээ олж, түүнийг хулгайлсан тэр зүйл чухам яг юу байсныг илрүүлэхээр явна. Тэр сүйт бүсгүйгээ эргүүлэн авч чадах болов уу?

Нэгэн баян эрдэмтэн өөрийнхөө харшийг өв залгамжлуулахаар таван өсвөр насны хүүхдүүдийг харшдаа урьж, өрсөлдүүлнэ. Гэвч хүүхдүүдийг ирсэн орой бүх зүйлс орвонгоороо эргэснээр хүүхдүүдийн гол өрсөлдөгч нь “хяналтаас гарсан” супер компьютер болж хувирна. Тэд супер компьютерыг ялж чадах болов уу?

Генерал бол Балканы дайны үеэр үйлдсэн аллагуудаасаа болж “дайны гэмт хэрэгтэн” хэмээгдэн олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа нэгэн. Тэрээр энгийн хүний амьдралаар амьдрахыг хүсдэг бөгөөд хүслээ биелүүлэхийн тулд өөрийг нь хайхыг болих хүртэл хэнд ч харагдахгүйгээр нуугдах хэрэгтэй байлаа. Ийнхүү тэрээр Таня гэх залуухан үйлчлэгч бүсгүйг хөлслөн шаардлагатай бүх гадуурх асуудлуудаа цэгцэлж байв. Гэвч Таняг хөлсөлсөн цагаас эхлэн түүнд илүү аюултай асуудлууд тулгарч эхлэх нь тэр. Тэрээр амьд үлдэж чадах болов уу?

Нэгэн цагдаагийн ажилтан дотооддоо мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хэрэгтэй болно. Тэрээр хэргийг ухах тусам томоохон гэмт бүлэглэлүүд оролцсон нь илрэх ажээ. Түүний амь өрссөн даалгаварын биелэх болов уу?

Нэгэн сурагч санамсаргүй байдлаар үлэг гүрвэлийн өндөг олж өндөгнөөс гарсан үлэг гүрвэлийг гэртээ тэжээнэ. Гэвч хорон санаат эрдэмтэн үлэг гүрвэлийг нь туршилтанд оруулахаар хүүгээс хүчээр булаан авахад өөрийн найзаа аврахаар хүү галзуу эрдэмтний эсрэг тэмцэнэ.

Нэгэн баян корпорацийн захирал A.R.I. хэмээх роботыг аюулт зэвсэг болгон ашиглахаар хулгайлуулах боловч нэгэн сайхан сэтгэлт хүү тус роботыг аврахаар хичээнэ.

Нийт 38 с 505 -528 харуулж байна