Энгийн амьдралаар амьдрахыг хүсдэг залуу хосууд өрөнд орж, амьдралаа залгуулахад хэцүү болж эхэлнэ. Удалгүй байр хөлслөгч залуу нь гэртээ амиа алдсан байдалтай олдох ба хосууд гэрээс нь цүнх дүүрэн бэлэн мөнгө олно. Өрөө төлөхийн тулд нөхцөл байдалдаа тохируулан бага багаар зарцуулж эхэлснээр мөнгөний эзэд болон цагдаа нарын анхаарлыг татаж, төсөөлшгүй явдлууд тохиолдож эхэлнэ.

Хотын эргэн тойронд үхсэн цогцоснууд олдох бөгөөд цуврал аллага мэт харагдах энэхүү цогцоснууд нь 10 жилийн өмнө үхсэн Жон Крамерийн буюу Оньс нэрээр алдаршсан аллагын хэрэгтэй ямар нэгэн сэжмээр холбогдоно. Аллагын ард хэн байв? Яагаад энэ бүхэн 10 жилийн өмнөх хэрэгтэй холбоотой байсан бэ…

Их Британий ерөнхий сайд учир битүүлгээр нас барна. Барууны ертөнцийн орнуудын бүх удирдагчид оршуулганд нь оролцохоор цуглана. Алан хядах бүлэглэл дэлхийн нөлөө бүхий удирдагчдыг хөнөөхөөр төлөвлөж байлаа.

Лос Анжелес хотын иргэд цэвэр усны хангамжгүй болж үүний төлөө бухимдсан жирийн иргэдийн бослого тэмцлээр уг кино эхэлдэг бөгөөд гол үйл явдал Артимис хэмээн зочид буудалд өрнөх юм Уг зочид буудалд зөвхөн гишүүнчлэлтэй гэмт хэрэгтнүүд нэвтрэх бөгөөд тэдний хооронд эрх мэдлийн дайн мөн амьд үлдэхийн тулд хэрхэн тэмцэж байгааг бүхэн уг киноноос хүлээн авч үзээрэй.

Hellboy Англид очиж, өөрийн дайснууд устгах хэрэгтэй болно. Гэвч тэдний тулаан дэлхийн төгсгөлийг авчрах хэмжээнд хүрэхэд тэрээр үүний эсрэг зогсон, хүн төрөлхтөний хувь тавиланг аврахаар шулуудна. Hellboy болон түүний хамтрагчдын дайсныхаа эсрэг хийх тулаан хэрхэн өрнөх бол.

Амьдрал-д хааяа ч гэсэн эрсдэлтэй алхам хийж байх хэрэгтэй. Нэгэн сониуч ахлах сургуулийн сурагч өөрийгөө онлайн тоглоомд өөрийгөө сорьж үзэхийг хүснэ. Nerve , мөнгөө төлөөд үзэж болно эсвэл эрсдэл хүлээгээд тоглож мөнгө хожиж болно. Та алийг нь сонгох вэ? Та Үзэгч үү, Тоглогч уу?

Иргэний дайны сүүдэр нөмрсөн Панемын иргэдийг ерөнхийлөгч Снөү-ийн дарангуйллаас чөлөөлөхөөр Кэтнисс эцсийн цохилтыг өгөх шаардлагатай бөгөөд дотны найз Гэйл, Финник, Пийта мөн 13-р дүүргийн хүчний хамт амь насаараа дэнчин тавьж ерөнхийлөгч Снөү-г хөнөөх ажиллагаа гүйцэтгэх бөгөөд үхлийн занга, бэлтгэгдсэн дайснууд, ёс суртахууны сонголтууд Кэтниссыг хүлээж байх ба Өлсгөлөн тулааны аль ч талбарт байгаагүй хүнд сорилтууд тэднийг хүлээж байх болно.

Жааз хөгжмийн төгөлдөр хуурч залуу болон жүжигчин бүсгүй хоёрын хайр дурлалын түүх.

Коллежийн оюутан охин нэгэн үл мэдэгдэх охиныг найзаасаа хассанаас хойш чөтгөрийн зүйлс тохиолдож эхэлнэ. Түүнийг ганцаардуулахын тулд хамгийн ойрын найзуудыг нь алж эхэлнэ.

Хөөгдсөн Хэв журамын офицер Сталины үеийн зөвлөлт холбоот улсад гарсан хүүхдийн цуврал аллагуудыг мөрдөнө.

Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн терорист хэргүүдийг зогсоохын тулд амиа алдсан тагнуулын ерөнхий газрын албан хаагчийн ой санамж, дурсамж болон чадваруудыг нь нэгэн аюултай гэмт хэрэгтний тархинд суулгадаг.

Солонгос улсад гэнэт гарч ирсэн аварга мангас бүх нийтэд айдас үүсгэж хотыг сүйрүүлж, олон хүний аминд хүрдэг. Гэтэл уг мангас нь Америкт байгаа архи, шоунд хэт хамааралтай болсон Глориотой хамааралтай болсноор киноны үйл явдал сонирхолтойгоор өрнөдөг

Jacq Vaucan бол ROC роботын корпорацын роботуудын хувьсан өөрчлөгдөж, үйл ажиллагааны чиглэлээс гажиж байгаа эсэхийг мөрдөн шалгадаг даатгалын ажилтан юм. Тэрээр ажлаа хийх явцдаа хүн төрөлхтний ирээдүйд нөлөөлөх маш том үр дагаврыг олж мэддэг.…

Орон байрны 2 хулгайч айл ухах гэж ортол тэнд нь нэгэн эмэгтэйг барьцаалчихсан байж таарна.

Гэнэт сэртэл өөр дээр нь хүйс солих мэс засал хийсэн байх бөгөөд алуурчин үүнийг хийсэн мэс засалчийг олж уулзахаар сэтгэл шулуудна

Бойка эргэн ирж дээд зиндаанд тулалдаж эхэлнэ. Гэвч дэвжээ дээрх үхэл түүний итгэж үнэмшиж ирсэн бүхнээ эргэн харахад хүргэнэ.

Трис ба Фоор Чикаго хотыг бүрэн бүсэлсэн хамгаалалтын ханыг даван, Үүсгэн Байгуулагчдын эрэлд гарна. Үүсгэн байгуулагчид Трис-г эргэлзээнд оруулж, түүнд шинэ ертөнц эсвэл хуучин хүлэмжийн ертөнцийн нэгийг сонгох шаардлага тулгарна. Тэрээр хүлэмжийн ертөнцтэй тэмцэн тулалдаж өдий хүрчхээд, буцаад хүлэмжийн ертөнцтэй гээ нэгдэх гэж үү?…

Харанхуй, оньсон байшинд хэсэг бүлэг сонгогдсон хүмүүс өөрсдийнхөө хэн болохыг ч мэдэхгүй, ямар ч ой санамжгүй сэрнэ. Гэвч дэлхий дахинаа тэднийг хэрхэн амьд үлдэхийн төлөө тэмцэж байгааг үзэж байх болно. Оньсонд гацах уу, эсвэл амьд үдэхийн төлөө тэмцэх үү?

Нийт 75 с 49 -72 харуулж байна