Амьдралын сайнтай муутай олон хатуу бэрхийг багаасаа туулсан ч дотроо хүн чанараа алдаагүй тэр л нэгэн хүний бага наснаас өдийг хүртэлх амьдралын сэтгэл уярам түүхийг өгүүлнэ. Осоржамаа, амьдрал бол...

Нэгэн залуу хайр дурлалынхаа төлөө өглөө бүр хийдэг дадал зуршил болсон гэнэтийнхээ бэлгийг хайртай охиндоо барьснаар киноны үйл явдал эхлэх ба үүнээс үүдэж өөр хайр дурлалтай учирна. Энэ хайр дурлалыг нь хоёр найз нь эсэргүүцэж киноны үйл явдлыг өрнүүлж асуудлыг улам хурцдуулна

Азаа найз залуу Болороогоосоо салаад удаагүй боловч найз залуу нь бууж өгөхийг хүсээгүй бөгөөд түүнд дарамт болно. Азаа найзынхаа төрсөн өдрөөр найз залуудаа хууртаж, түүнээс салхаар шийдээд буй Гарьдтай танилцана. Тэдний хооронд өрнөх сонирхолтой харилцаа адал явдлыг уг киноноос хүлээн авч үзнэ үү.

Гэр бүлээ тэжээж, мөнгөний төлөө хар ажил хийхээр явдаг бүлэг хүмүүс байхад, Солонгос мөрөөдөл тээн, ирээдүйнхээ сайн сайхны төлөө хөгжингүй улсыг зорьдог хэсэг ч бий. Тэдний нэг нь Солонгосын томоохон их сургуулийн докторантад суралцаж байгаа Чингүүн юм. Түүний ур чадварыг сайшаасан багш нь нэгэн корпорацийн ерөнхийлөгчид Чингүүнийг ажилд авахыг санал болгоно. Компанийн ерөнхийлөгч, модель бүсгүй хоёрын амрагийн харилцааг олон нийтээс нуун зохицуулж, ажилдаа идэвх санаачилгатай байснаар Чингүүнийг Хүнсний салбарын захирал хүртэлх албан тушаалд дэвшүүлнэ. Гэхдээ түүний хариуцсан салбарын зарим дэлгүүр асар амжилттай байгааг гайхаж мөрдсөнөөр томоохон бүлэглэлийн гэмт хэрэгтэй орооцолдоно. Чингүүний Солонгос мөрөөдөл биелж, амжилттай бизнесмэн болж чадах эсэх нь зөвхөн түүний сонголтоос хамаарна.

Машин угаалгийн газар ажилладаг Аадар гэх залуу Танхил хэмээх нэгэн охинтой хайр сэтгэлийн холбоотой билээ. Танхил бол бага балчир насандаа ээж ааваасаа өнчирч арга буюу нагац ах Данзан дээрээ өссөн . Гэмт хэргийн бүлэглэлийн удирдагч Данзан бол их хатуу хэрцгий хүн бөгөөд өөрийн ашиг сонирхолын улмаас Танхилыг Самбуу хэмээх сайдын хүүтэй хүчээр суулгахаар болж Аадарыг голд живүүлнэ. Гэтэл Пэрэнлэй гэх бүтэлгүй лам Аадарыг уснаас аварч эх барихын эмч Бадрал дээр авч ирж улмаар Аадарыг хайртай бүсгүйгээ буцааж авахад нь туслахаар шийдсэнээр энэхүү кино өрнөх болно.

Сүлдээ хамаатны охиндоо дуралснаар үйл явдал өрнөх болно. Хэрхэн үргэлжлэхийг киноноос үзээрэй

Банхар, Мазаалай хоёр сайн найзууд бөгөөд тэд үргэлж өөрсдийнхөө мэдлэг оюуныг сорихын тулд түргэн хэллэг, оньсого, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав гэх мэт ардын аман зохиолыг бие биенээсээ сонирхолтой байдлаар асуун хэлэлцэж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Мөн тэд сайхан сэтгэлтэй учир мэддэг зүйлсээ бусдадаа харамгүй хуваалцдаг.

Хувийн сургуулийн захирал Хонгорзул насанд хүрч яваа охин, хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Түүний охин Цэцэг, өөрөөсөө олон ах залуутай хайр сэтгэлийн холбоотой болж дотно үерхэнэ. Энэ байдал Хонгорзулд огтхон ч таалагдахгүй. Хонгорзул санамсаргүйгээр охиныхоо найз залууг алчихна. Хонгорзул ээдрээтэй байдалд байх хоёр хүүхдээ орхиж болохгүй байлаа. Энэ хэргийг цагдаагийн хашир мөрдөгч дэд хурандаа Дандар шалгаж эхэлнэ...

Аав ээж нь гэнэтийн ослоор нас барснаар Гариг хоёр дүүгээ дагуулан траншейнд амьдрахаас өөр сонголтгүй болно. Дүүгээ өмөөрөн тэнэмэл хүүтэй зодолдож байгаад танилцан, хамтдаа бүхнийг хийж өөрсдийн дүрмээ зохионо. Гэнэт Гаригийн дүү Энхлэн сураггүй алга болсноор учир нь үл тайлагдах хэргийн сэжүүртэй нүүр тулгарна. Нэгэн үл танигдах хүн өөрийн үзэл бодол, хүсэл эрмэлзлээ биелүүлэхийн тулд 20-н жил тэсэн ядан хүлээсэн тоглоомоо эхлүүлжээ. Харин тэд эр хүний зангаргаар хэлсэн үгэндээ эзэн байж, хэзээ ч нугаршгүй ноён нуруутай байж чадах болов уу?... Хүн үзэн ядалт өш хонзонд автахаараа хамгийн эрхэм чанараа гээж мөхөл рүүгээ ойртож байгаагаа хэзээ ч ухаардаггүй. Үр дүнд нь өнөөдөр маргааш хоёрын алинд нь ч амьдарч чаддаггүй. Тэд хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарч тэгээд эцэст нь хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг. Учир нь зам болгон зөв байдаггүй.

Мөнгөө бол нэгэн компанийн менежер түүнд хэнийг ч татах авьяас бий. Тэрбээр нэгэн өдөр санаандгүй байдлаар үл таних боссын эхнэртэй орооцолдсоноор бүх зүйл эхэлнэ. Мөнгөө боссдоо худлаа хэлснээр түрхэн зуур цаг хожих боловч түүнд ердөө 72 цагийн хугацаа бий, амь дүйсэн хүнд байдлаас гарахын тулд багийн найз Анараас тусламж хүсэх ажээ. Мөнгөө, Анар хоёрт хэрэгтэй мэдээллийг Мундаг баатар мэдэж байгаа харин Мундаг баатарт хэрэгтэй кодыг Мөнгөө мэдэж байлаа. Ингээд тэр гурав адармаат адал явдал руу хамтдаа нэгэн зорилгын төлөө сэтгэл шулуудан орно.

Бохир ертөнц” уран сайхны кино нь эрчүүдийн найз нөхөрлөлийн нандин холбоо, үнэнч шударга харилцааг харуулсан бөгөөд хүний амьдралд тохиох алдаа оноо, бэрхшээл, Монголын гэмт хэргийн хөшигний цаадах нууц ертөнц, залуусын амьдрал, хайр сэтгэл, хүний мөс чанар мөнгө ба эрх мэдлийн дэргэд ямар өчүүхэн болохыг харуулсан адал явдалт уран сайхны кино юм.

Цэнгэл бүсгүй нь Гийгүүлэн, Эгшиглэн гэх хоёр хөөрхөн охинтой өмнөх нөхөр нь өөдөө болсноос хойш амьдралын эрхэнд хүдрээтэй танилцан хамт амьдрах болжээ.Тэрээр урд хөршөөс бараа зөөж амьдралаа залгуулдаг юм. Цэнгэл урд хөршрүү ээлжит бараа таталтаар яваад хилс хэрэгт орсноор киноны үйл явдал эхлэнэ. Өнөөгийн нийгэмд газар авч буй, эх үрийн хагацал, хүүхдийн хүчирхийллийг тусган харуулсан кино бүтээл юм.

Хүслэн Уудам хоёр цагдаагийн сургуулийн сонсогчид. Хүслэн бол өөртөө итгэлтэй чадвартай залуу. Харин Уудам бүтэлгүй боловч сэргэлэн нэгэн юм. Тэр хоёр санаандгүй байдлаар Анужин гэх бүсгүйн охин хүнд барьцаалагдсаныг олж мэдэн нууц мөрдлөг эхлүүлснээр киноны үйл явдал өрнөнө

Том азгүйтэл маш том боломжийг бий болгож хэний ч санаанд оромгүй хуйвалдаан эхэлдэг. Хэн хэндээ ашигтай байхаар тооцсон төлөвлөгөө амжилттай үргэлжилж байлаа. Гэтэл.. Өчүүхэн жижиг хэрэг яван явсаар хүн барьцаалсан хэрэг болон даамжирч улс төр, нам засаг, оффшор, сонгууль гэсээр тэрбум болтлоо томорчээ.

Нэгэн айлд гадаадад төрж өссөн охин бэр болхоор анх удаа монголд ирнэ. Нутгын нэг охин бэр болон богцлогдох ёстой байсан боловч андууран гадаадаас ирсэн охинийг хулгайлснаар үйл явдал өрнөнө.

Бурхан өөрийн шавь Баясааг Хүний ертөнц рүү илгээнэ. Баясаа Хүний ертөнцөд буугаад хамгийн түрүүнд таарсан хоёр хүндээ туслах ёстой байлаа. Ингээд Баясаа хүний ертөнцөд шоучин, мөрийтэй тоголоомчин, өөрсдийгөө охидын бурхад гэж хочилдог хоёр залууг анх олж харна. Бурханы шавь хэрхэн шоудаж хэрхэн зөв зам руу эргэн орохыг кинонооос үзээрэй.

Зуны танилцуулга хичээл хийж явсан цэцэрлэгийн хоёр ангийн нийт 24 хүүхэд Дархан хотын ойролцоох ойгоос сураггүй алга болно. Улс даяараа хөдлөөд хүүхдүүд олдсонгүй . Гэмт хэргийн сэжиг таавар, логик дүгнэлтийн хязгаарыг давсан хэрэг болж хувирна. Энэ хэрэг дээр үүрэг авсан мөрдөгч Шонхоо /жүжигчин Б.Баттогтох/, дүүгээ алдсан сэтгүүлч Номин, сэтгэц судлалын лабраториос оргосон өвчтөн Сэлмээ /А.Гантулга -Опозит/ нар хүүхдүүдийн эрэлд гарна. Тэднийг асар олон жилийн жихүүдэс хүрэм түүхүүдийг өөртөө хадгалсан ой, мөн хаа байгаа нь үл мэдэгдэх ойн гүн дэх байшин хүлээж байлаа.

Кино үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. 1-р хэсэг 'Эргэж бүү хар' -Коллежийн оюутан Тоодой гэгч залуу ангийн хөвгүүн болох Бороогийн дотуур байранд шалгалт шүүлэг дөхсөн энэ үед хэсэг хугацаанд амьдархаар хүрч ирнэ. Гэтэл тэрхүү оюутны байранд 50-иад жилийн өмнөөс эхтэй учир битүүлэг орооцолдсон үйл явдлууд ар араасаа хөвөрч эхлэнэ. Хаана хүрч, хэрхэн төгсөх нь тодорхойгүй...? 2-р хэсэг 'Ойд юу ч байж болно' -Скаут хүүхдүүд балар ойг туулан тодорхой нэгэн цэг дээр очих ёстой. Багын андууд болох Сэлмээ найз Бууяа /А.Сүхбат/-гийн хамтаар нэг баг болж аян замд гарна. Аялалын эхэнд Бууяа ойн гүнээс эмэгтэй хүний зүүлт олсон нь аз байв уу? эз байв уу...?

Өнөөгийн нийгэмд хурцаар үгүйлэгдэж байгаа ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ, АМЬДРАЛД ТЭМҮҮЛЭХ СЭТГЭЛГЭЭ, ҮНЭНЧ НАНДИН ХАЙР СЭТГЭЛИЙГ сурталчилан ойлгуулах зорилгоор ИНЭЭДЭМ, УТГА УЯНГА, ХАЙР ХАРУУСАЛ, АДАЛ ЯВДЛЫГ хоршуулан бүтээгдснээрээ энэхүү киноны онцлог оршино. Өнөөгийн залуус ямар гоё гэгээн мөрөөдөл зорилготой байдагийг, түүнийхээ төлөө хэрхэн тэмцдэг, тэвчээр хөдөлмөр хайр дурлал хүнийг хэрхэн хүмүүжүүлж хүн болгодгийг ХАМГИЙН САЙХАН НЬ кинон дээр энгийн элдэв чамирхалгүй хирнээ хурц тодоор харуулахыг хичээн ажиллаа

90 ээд оны дурсамж сэргээсэн элгийн явдалуудаа үзэж амжсан уу.

Цагдаа ах болон өдөр тутмынхаа нэгэн хэвийн амьдралаас залхасан нарийн бичиг бүсгүй санамсаргүй байдлаар танилцсан биеэ үнэлэгч бүсгүйд дурлана.

Залуу гэр бүл, тэдний аз жаргалтай амьдралаа бүтээх, хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд тулгарах саад бэрхшээл, асуудлуудыг хэрхэн даван туулж гэр бүл, хайр сэтгэл, нөхөрлөлөө хадгалж үлдэж чадах тухай өгүүлнэ.

Багын найзууд хоорондоо муудалцан Нямбаяр тэднээс харилцаагаа таслаж өөрөөсөө ах залуустай нийлж буруу замаар орно. Дөлгөөн болон бусад найзууд Нямбаярыг болиулахын тулд Цэнгэлээс тусламж хүснэ Үр дүн нь хэрхэн гарах бол

Баганаа хуулийн дагуу гэмт хэрэг үйлддэг хэрнээ уран зураг зурдаг, хоол хийх дуртай цагийн тогооч. Тэрээр асрамжийн газарт өссөн бөгөөд түүнийг өсвөр насанд нь цагдаагийн байгууллагынхан хуулийн дагуу илрүүлж болдоггүй гэмт хэргээ хууль бусаар илрүүлж гаргаж ирдэг мэргэжилтэн болгохын тулд гадаадад сургуульд сургаж бэлтгэсэн юм.

Нийт 77 с 1 -24 харуулж байна