Бусдаас цэрвэх 'ялтан' нэр зүүж өргөст торны цаана амьдралын түмэн бэрхшээл, мянган зовлон дундаас өөрөө өөрийгөө олж буй нэг бус хоёрын хоёр бүсгүйн амьдралыг харуулдаг

Эрх мэдэл, эд хөрөнгөтэй аавын танхил охин Хулангийн амьдрал нэг л өдөр орвонгоороо эргэнэ. Бурхан болсон гэж бодож явсан ээжийнхээ хайрыг үгүйлж өссөн сэтгэлээ эд хөрөнгөнд шумбан дарж явсан түүний хүү ор сураггүйгээр ойд төөрөв... Нэгэнт алдсан бүхнээ эргүүлэн авахаар сунаж мөргөж яваа Хулан хайсан зүйлээ олох болов уу...

УБ хотод хууль бус мөрийтэй тоглоом тоглуулдаг бүлэглэлийг илрүүлэхээр цагдаагийн ажилтнууд мөрдөх ажиллагаа явуулна.

1919 онд хувьсгалын эсрэг тэмцэж явсан залуу нууц захиа хүргэх явцдаа амь үрэгдсэн ч хайртай эмэгтэйгээ гомдоосон учраас дахин амилж хөгшрөхгүй, үхэхгүй хараал хүрч 100 жилийн дараа 2019 онтой золгосноор үйл явдал үргэлжилнэ

Төрийн тусгай хамгаалалтын ажилтан Хатантөмөр, Хангай хоёр үй зайгүй анд нөхөд. Тэд нэг бүсгүйд дурласан бөгөөд түүнийг Цэлмэг гэдэг. Цэлмэг Тагнуулын ажилтан. Галдан гэгч мансуурах донтой гэмт хэрэгтэн, Экс ерөнхийлөгч Эрдэнэд өс санаж алахаар санаархана. Цэлмэг өөрт нь хайртай хоёр залууд улс дамжин гүйцэтгэх захиалгат аллага хийхийг санал болгодог. Хатантөмөр зөвшөөрөөгүй бол Хангай зөвшөөрнө. Хатантөмөр экс ерөнхийлөгч Эрдэнийн хамгаалагчаар томилогддог. Зам нь салсан найзуудад уулзах өдөр бий...

Нийт 47 с 25 -48 харуулж байна