Асуудалтай өсвөр насны охин Shall We Play? нэртэй тоглоом татаж авна. Тэрээр өнгөрснөөсөө ангижрах гэсэн боловч өөрийн мэдэлгүй тоглоомонд донтож орхино.

Халамжтай аав, чадварлаг ажилтан Сон-гю банканд менежерээр ажилладаг бөгөөд өглөө бүр хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгдөг. Гэвч нэгэн өглөө дугаараа нууцалсан дуудлага ирж, "машинаасаа буух л юм бол бөмбөг тэсэрнэ" хэмээн хэлснээр түүний амьдрал орвонгоороо эргэх нь тэр...

Мэдди, Кэлли, Лэйси нар бол дотны найзууд. Тэд ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид бөгөөд сургуулийнхаа хамгийн халуухан охид болохыг хичээж байлаа. Гэвч тэдний сошиал хаягтаа оруулсан ганц пост нь тэднийг амьдарлыг орвонгоор нь эргүүлэх нь тэр. Үүнээс болж Кэлли, Лэйси нар нийлэн Мэддиг гүтгэж, Мэдди амиа хорлосоноор түүнийг буруугүй гэдэгт итгэж байсан ганцхан хүн болох ээж Гвен нь хэргийн учрыг тайлахаар шийднэ. Жинхэнэ хэрэгтэн хэн байв?

Даниэль нууц амрагтайгаа байхын тулд нөхрөө алан, бяцхан охин Каллигаа дагуулан зугтана. Гэвч зугтах замдаа цагдаа нарт баригдан, охин Каллигаа мөнхийн дайсан нь болох Никкид үлдээхээс өөр аргагүй болжээ. Ийнхүү олон жилийн дараа Даниэль шоронгоос суллагдан ирэхдээ охин Каллигаа авахаар Никкигийнд зочилсноор тэдний аюултай, адармаатай өдрүүд эхэлнэ.

Шиа Тиан сүүлийн хэдэн жил цаг хугацааны машин бүтээх төсөл дээр туслах эрдэмтнээр ажиллаж байгаа. Гэвч төсөл амжилттай болох мөчид хэсэг хүмүүс хүүг нь барьцаалан, хөнөөнө. Ийнхүү тэрээр хүүгээ аврахын тулд цаг хугацааны машиныг ашиглан өнгөрсөн рүү буцсанаар түүний аюул дагуулсан адал явдал эхэлнэ.

Цэрэггүй бүсэд харуулд гарч байсан цэргийн хороо ганцхан шөнийн дотор ор сураггүй алга болно. Батлан хамгаалах яамнаас тус хэргийг судлуулахаар тусгай баг явуулах боловч амьд үлдсэн ганц гэрч нь комад орсон тул хэргийн учрыг олоход хүндрэлтэй байлаа. Гэнэт хаа нэгтэйгээс алга болсон хорооны дарга гарч ирснээр тусгай багийнхны амь өрссөн түүх эхэлнэ.

Дахин төлөвлөлтөөс болж гэрээсээ шударга бусаар хөөгдсөн оршин суугчид жагсаал хийхээр болжээ. Гэвч тус жагсаалыг Засгийн газрын тушаалаар цагдаа нар хүчээр болиулах гэж оролдсоноос болж 16 настай энгийн нэгэн хүү мөн 20 настай цагдаагийн албан хаагч амь үрэгдэн, асуудал улам хурцадна...

Кандейс бол өргөж авсан эцэг эх дээрээ өссөн нэгэн. Тэрээр нэгэн удаа онлайн ДНХ-н шинжилгээнд хамрагдсанаар өөрийн төрсөн эцэг эхийг үл хөдлөх хөрөнгийн салбарын магнат Мэйсоныхон гэдгийг олж мэджээ. Ийнхүү Кандэйс сэтгэл догдлон тэдэнтэй уулзахаар шийдсэн ч Мэйсоныхон түүнээс эсрэг бодолтой байсан талаар мэдсэнгүй. Учир нь тэд өөрсдийн нууцыг хамгаалахын тулд төрсөн охиноо хөнөөхөд ч бэлэн байлаа.

Кэсси элит сургуульд тэнцэж орсондоо маш баяртай байлаа. Гэвч санамсаргүй тус байрны даргын нууцыг олж мэдэх бөгөөд тэрхүү нууцаас болж үхэж ч магадгүй болох нь тэр...

Эгч дүүс аавыгаа өөд болсноос хойш харилцаа нь өдөр ирэх тусам муу болж байгааг анзааран ээж нь хүүхдүүдээ дагуулан нуурын эрэг дээрх байшинд ирж амрахаар шийдэх ба тэнд гэр бүлийнх нь харилцаа арай дээр болно гэж найдаж байлаа. Гэвч тэрхүү байшинд тэднийг ямар аюул хүлээж байсныг хэн нь ч мэдсэнгүй.

Сайн найзуудын дурласан охин учир битүүлгээр алагдсан олдох бөгөөд гэмт хэрэгтэн нь тэдний нэгнийх нь танил ажээ. Аллагын хэрэг хийгээд нөхөрлөл хэрхэн хоорондоо тэрсэлдэхийг та энэ киноноос хүлээн авч үзээрэй.

Зуны танилцуулга хичээл хийж явсан цэцэрлэгийн хоёр ангийн нийт 24 хүүхэд Дархан хотын ойролцоох ойгоос сураггүй алга болно. Улс даяараа хөдлөөд хүүхдүүд олдсонгүй . Гэмт хэргийн сэжиг таавар, логик дүгнэлтийн хязгаарыг давсан хэрэг болж хувирна. Энэ хэрэг дээр үүрэг авсан мөрдөгч Шонхоо, дүүгээ алдсан сэтгүүлч Номин, сэтгэц судлалын лабраториос оргосон өвчтөн Сэлмээ нар хүүхдүүдийн эрэлд гарна. Тэднийг асар олон жилийн жихүүдэс хүрэм түүхүүдийг өөртөө хадгалсан ой, мөн хаа байгаа нь үл мэдэгдэх ойн гүн дэх байшин хүлээж байлаа.

Коллежийн оюутан Тоодой ангийн хөвгүүн болох Бороогийн дотуур байранд шалгалт шүүлэг дөхсөн энэ үед хэсэг хугацаанд амьдархаар хүрч ирнэ. Гэтэл тэрхүү оюутны байранд 50-иад жилийн өмнөөс эхтэй учир битүүлэг орооцолдсон үйл явдлууд ар араасаа хөвөрч эхлэнэ. Хаана хүрч, хэрхэн төгсөх нь тодорхойгүй...? Скаут хүүхдүүд балар ойг туулан нэгэн цэг дээр очих ёстой. Багын андууд болох Сэлмээ найз Бууяа -гын хамтаар нэг баг болж аян замд гарна. Аялалын эхэнд Бууяа ойн гүнээс эмэгтэй хүний зүүлт олсон нь аз байв уу? эз байв уу...?

Нийт 13 с 1 -24 харуулж байна