Хамгаалалтын ажилд шинээр орсон залуу хотхоныхоо оршин суугч бүсгүйд сэтгэл алдарч эхэлнэ. Насны зөрүүтэй залуус бие биедээ татагдсан боловч уг мэдрэмж нь жинхэнэ хайр байв уу эсвэл биеийн жаргал эдлэх гэсэн богинохон учрал байв уу?

Эртний түүхэнд нэгэн нууцлаг булш хүмүүсийн хувь заяаг өөрчилдөг хэмээн өгүүлжээ. Ким овогтнууд булшийг гартаа оруулж, Чусоны эрх мэдлийг олж авахыг санаархавч уг булш нь зөвхөн хувь заяаг өөрчлөөд зогсохгүй, Чусонд хоёр хаан бий болгож, эмх замбараагүй байдал үүсгэдэг гэдгийг тэд мэдсэнгүй. Ийнхүү Хун-сон агь болон эртний түүх судлаач Чэ-сан нар нэгдэн Ким овогтнуудын эсрэг зогсохоор шийдсэнээр Чусоны бас нэгэн нууцлаг адал явдал эхэлнэ.

Мэргэжлийн бүжигчин эмэгтэй Энхлэн найз залуу Санчиртайгаа үерхээд дөрвөн жил болж байгаа. Тэд анх бүжгийн зааланд танилцаж, сэтгэл зүрхээ холбон дурсамж дүүрэн цаг хугацааг өнгөрүүлсэн. Гэтэл Санчирын сэтгэл нь холдож, өөр бүсгүйд сэтгэл алдарч тэдний хайрын түүх хавцлын ирмэгт ирэх үед Энхлэн пянзны дэлгүүрт Шинэбаяр гэх зураач залуутай санамсаргүй байдлаар танилцана. Залуусын хайр дурлал цааш хэрхэн өрнөх бол.

Дээрэмчдийн бүлэглэлийн толгойлогч Жан Сэ-чол-д орон нутгийн иргэдийн жагсаалыг тараах ажил ирнэ. Жагсаалын үеэр үзэсгэлэнт хуульч Су-хёнтой таарч анхны харцаар дурласан ч Су-хён "тэргүүн хатагтай" болохыг мөрөөддөг тул өөрийг нь сонирхохгүй байлаа. Ийнхүү хайрынхаа төлөө Сэ-чол амьдралдаа огцом өөрчлөлт хийж, сонгуульд нэр дэвшихээр болно. Гэвч түүний энэхүү шийдвэрийг бүлгэмийнх нь гишүүд болон өрсөлдөгчид нь зүгээр хараад суух болов уу?

"Луугийн үүр" бол гаднаасаа энгийн л нэг Хятад дэн буудал ч үнэндээ хууль бус хэргүүдийг таслан зогсоох нууц байгууллага ажээ. Тэд хуулийн дагуу шийдэгдэж чадаагүй хэргүүдийг шүүн шийдвэрлэж, энгийн хүмүүст тусалдаг байлаа. Гэвч тэдний ойролцоогоос нэгэн томоохон байгууллагын захирлын хүүгийн цогцос олдсоноор хэрэг явдал буруугаар эргэнэ. Учир нь хэргийн гол сэжигтэн нь тус байгууллагын гишүүн байлаа.

Жи-мин сүйт залуу Ү-жинтэйгээ явж байхдаа санамсаргүй нэгэн үл таних бүсгүйг мөргөн, бүсгүйг үхснийг мэдмэгцээ сандран хэргийн газрыг орхин зугтжээ. Энэ явдлаас хойш Жи-минд үргэлж үхсэн бүсгүй харагдах болсноор түүний хар дарсан зүүд шиг өдрүүд эхэлнэ...

Сүүлийн 500 жилийн туршид Сөүлд гоо сайхны жижигхэн дэлгүүр ажиллуулан амьдарч байсан цус сорогч Ран-ыг барилгын шинэ эзэн гарч ирэн нүүхийг шаардана. Түүнийг хүндхэн байдалд орох үед нэгэн нууцлаг залуу гарч ирэн Ран туслана. Гэвч түүнээс гарах үнэр нь Раны анхны хайраас нь үнэртдэг байсан үнэртэй адил байх бөгөөд бүтэн 500 жилийн туршид тэвчиж ирсэн цусаар цангах хүслийг сэргээх нь тэр.

Бизнес нь дампуурснаас болж санхүүгийн хувьд хүндхэн байдалд байсан Жун-ман халуун усны газраас цүнх дүүрэн мөнгө олно. Тэр өөрт нь аз тохиолоо гэж бодон цүнхийг нууж, үйлчлүүлэгчид багасах үед авч гарах санаатай байсан ч цүнхийг олсон мөчөөс эхлэн үгээр хэлэхийн аргагүй таагүй хувь заяа түүнийг хүлээж байсныг мэдсэнгүй. Учир нь тэр цүнх бол маш аюултай мөнгөний тоглоомын эхлэл байлаа...

Тоби бол мэргэжлийн автомашины уралдааны нисгэгч. Хамтрагчдаа хууртан шоронд орсноор түүний амьдрал бүхэлдээ сүйрнэ. Олон жилийн дараа шоронгоос гарч өшөөгөө авахын тулд гудамжны уралдаанд оролцох болсноор түүний аюул дагуулгсан адал явдал эхэлнэ.

Энэхүү кинонд 23 настай үзэсгэлэнт бүсгүй Азжаргалын амьдралд хандах хандлага хэрхэн төлөвшиж бие хүн болох талаар өгүүлнэ.

Энэхүү кинонд 23 настай үзэсгэлэнт бүсгүй Азжаргалын амьдралд хандах хандлага хэрхэн төлөвшиж бие хүн болох талаар өгүүлнэ.

Ну Тэ-ху бол үнэнч шударга, чин сэтгэлтэй нэгэн. Тэрээр жижиг хотод байрладаг Тэхан банкны салбарын менежерээр ажилладаг ажээ. Гэвч түүний ажилладаг салбар гэнэт хаагдсанаар тэрээр Сөүл хотод байрлах төв оффист дотоод аудитын багт хуваарилагдана. Ийнхүү тэрээр Тэхан банкны бүх хээл хахуулиудыг илчилж эхлэх бөгөөд нэлээд ноцтой, аюултай хэргүүдтэй хутгалдах ажээ. Тэрээр шударга ёсыг тогтоож, хууль бус хэргүүдийг таслан зогсоож чадах болов уу?

Бие биендээ хайртай Хунаа, Тулга хоёрын хайр аз жаргалтай үргэлжлэх боловч нэг л өдөр гадаадад сурахаар найз залуугаа орхин явна. Энэ явдлаас хойш Тулгаас холбоо тасарсан Хунаа найзуудын хамт аялалд гарах бөгөөд энэ аялал санаад оромгүй үйл явдал төсөөлөөгүй хүнтэй таарна.

Хүн өөрийн жаргалыг хөөн, бие биенээ хүндэтгэхгүйгээр архи, дарсыг хэтрүүлэн хүртснээр амьдралд итгэх итгэлгүй болно. Өөрийн болон бусдын амьдралд хүндэтгэх хэрэгтэйг харуулсан бүтээл юм.

Эрх танхи өссөн айлын ганц охин Хүслэнд амьдрал дэндүү аз жаргалтай хэрнээ гунигтай санагдах үе олон. Багадаа хаяад явсан аавыгаа үзэн ядаж, бүх л эрчүүд тийм юм шиг санаж явсан түүнд амьдрал тийм амар байгаагүй ч бүхнийг эхнээс нь эхлэх хэрэгтэй болно...

Баячуудын хүүхдүүд сурдаг төлбөртэй сургуулийн төгсөх ангийн хүүхдүүд болон багшийн хооронд болж буй үйл явдлаар манай нийгэмд байгаа эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай баян чинээлэг хүмүүс гэмт хэрэг үйлдлээ гэхэд ямар ч хариуцлага хүлээдэггүй, харин жирийн хүмүүс яаж шударга бус энэ нийгмийн золиос болдгийг харуулсан.

40-н настай Батаа, 20-н настай Зулаа нар санамсаргүй байдлаар зам дээр тааралдаж, тэдний дунд үл ойлголцол үүснэ. Маргааш нь тэдний бие хоорондоо солигдож тэдэнд маш том асуудал гарч ирнэ. Тэд нэгнээ огт танихгүй бөгөөд, чухам юуны учир хоорондоо солигдсон шалтгааныг олж мэдэхийг хичээх боловч олон саад бэрхшээлтэй тулгарна.

Тэ-хүн бол Филиппинд мангоны үйлдвэр ажиллуулдаг нэгэн. Харин Сү-жин бол жирийн нэг оффисийн ажилтан бүсгүй. Нэгэн удаа Сү-жин найз Жи-ён-той хамт Филиппин рүү аялахаар болжээ. Аяллынхаа үеэр Сү-жин Тэ-хүнтэй учирч дурлана. Гэвч түүний найз Жи-ён ч гэсэн Тэ-хүнд дурласнаар тэдний хөгжилтэй, романтик хайрын адал явдал эхэлнэ.

Төрсөн гэр болох Исландыг орхиж Калифорни явахаар зэхэх 17 настай охин Sigga-гийн тухай өгүүлнэ.

Настая Королева бол сургуулийнхаа охидуудаас #1-т жагсдаг үзэсгэлэнтэй уран гулгагч юм. Тэрээр үргэлж олон хүний анхаарлын төвд байсаар дассан байлаа. Сошиал хаягийнх нь дагагчдын тоо нь ч үүнийг улам батлах мэт санагдаж байв. Гэвч нэгэн удаа Лео гэх залуу сургуульд нь шилжиж ирснээр түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөх нь тэр. Учир нь Лео царайлаг, ухаалаг хэдий ч Настяд огтхон ч анхаарал хандуулахгүй байгаа нь Настяд таалагдахгүй байлаа.

Пальма бол онгоцны нислэгийн талбайд орхигдсон хоточ нохой. Харин Коля бол ээж нь өөд болсноос хойш аавтайгаа амьдрах болсон есөн настай хүү. Колягийн аав нь онгоцны нисгэгч тул тэрээр өдөр бүр онгоцны буудал дээр ганцаараа үлддэг байлаа. Энэ үедээ Коля өдөр бүр эзнээ хүлээх Пальматай уулзсанаар тэдний сэтгэл уярам нөхөрлөлийн түүх эхэлнэ.

Авьяаслаг боксчин Тарас спортоороо карьераа өсгөж, амжилт өөд тэмүүлэхийг хүсдэг. Гэвч ээжийнх нь эмчилгээний төлбөр яаралтай хэрэг болсноор Тарас карьераа орхин гудамжны тулаануудад орохоор шийдэж, Скульскийн гэмт бүлэглэлийнхэнтэй тэмцэх хэрэгтэй болно. Түүний өмнө ялаад ээжийгээ аврах эсвэл ялагдаад бүхнээ алдах гэсэн сонголт л байв...

Халамжтай аав, чадварлаг ажилтан Сон-гю банканд менежерээр ажилладаг бөгөөд өглөө бүр хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгдөг. Гэвч нэгэн өглөө дугаараа нууцалсан дуудлага ирж, "машинаасаа буух л юм бол бөмбөг тэсэрнэ" хэмээн хэлснээр түүний амьдрал орвонгоороо эргэх нь тэр...

Хуучин хөлсний цэрэг байсан хэсэг нөхөд дахин нэгдэж гадаадын тагнуулын агентлагийн эзэмшилд байдаг ачааны машин дүүрэн эм тариаг дээрэмдэн, тусламж хэрэгтэй дүрвэгсдийн хуаранд хүргэхээр төлөвлөжээ. Гэтэл тэдний олзолсон ачааны машин дүүрэн хууль бус алт байх нь тэр. Тэд хэн нэгний давхар "тоглоом"-д орсон, үүнийгээ залруулахын тулд ихээхэн цус урсгахаас аргагүй байдалд орсноо хожимдож ухаарна.

Нийт 527 с 1 -24 харуулж байна