Ин-а найзуудынхаа хамт далайн эрэг рүү аялахаар явж замдаа төөрөн орхигдсон тоглоомын цэнгэлдэх хүрээлэнд ирнэ. Тус хүрээлэнд нэгэн аймшгийн агуй байх ба хүүхдүүдийн сонирхлыг ихэд татаж байлаа. Тэд өөрсдийн аяллыг улам сонирхолтой болгох үүднээс тус байшин руу нар жаргасны дараа орохоор болов. Гэвч тус байшин дотор нэгэн аймшигт нууц тэднийг хүлээж байгааг хэн нь ч мэдсэнгүй. Үхэгсдийн шивнэхийг хэзээ ч бүү сонс

Томоохон нэвтрүүлгийн багт ажилладаг Еэ-жи-г бүдүүн, царай муутай хэмээн хүмүүс дорд үзэснээс болж маш их сэтгэл гутралд ороод байлаа. Нэгэн удаа түүнд “гоо сайхан бэлэглэгч ус”-ны танилцуулга ирнэ. Тус бүтээгдэхүүн нь хүний биеийг гайхалтай төгс хэлбэртэй болгоод зогсохгүй, царай төрхийг ч өөрчлөх шидтэй ажээ. Ийнхүү Еэ-жи яг л тус танилцуулга дээрх шиг өөрчлөгдөхийг хүссэнээр түүний аюулт адал явдал эхэлнэ.

Дээрэмчдийн бүлэглэлийн толгойлогч Жан Сэ-чол-д орон нутгийн иргэдийн жагсаалыг тараах ажил ирнэ. Жагсаалын үеэр үзэсгэлэнт хуульч Су-хёнтой таарч анхны харцаар дурласан ч Су-хён "тэргүүн хатагтай" болохыг мөрөөддөг тул өөрийг нь сонирхохгүй байлаа. Ийнхүү хайрынхаа төлөө Сэ-чол амьдралдаа огцом өөрчлөлт хийж, сонгуульд нэр дэвшихээр болно. Гэвч түүний энэхүү шийдвэрийг бүлгэмийнх нь гишүүд болон өрсөлдөгчид нь зүгээр хараад суух болов уу?

"Луугийн үүр" бол гаднаасаа энгийн л нэг Хятад дэн буудал ч үнэндээ хууль бус хэргүүдийг таслан зогсоох нууц байгууллага ажээ. Тэд хуулийн дагуу шийдэгдэж чадаагүй хэргүүдийг шүүн шийдвэрлэж, энгийн хүмүүст тусалдаг байлаа. Гэвч тэдний ойролцоогоос нэгэн томоохон байгууллагын захирлын хүүгийн цогцос олдсоноор хэрэг явдал буруугаар эргэнэ. Учир нь хэргийн гол сэжигтэн нь тус байгууллагын гишүүн байлаа.

Жи-мин сүйт залуу Ү-жинтэйгээ явж байхдаа санамсаргүй нэгэн үл таних бүсгүйг мөргөн, бүсгүйг үхснийг мэдмэгцээ сандран хэргийн газрыг орхин зугтжээ. Энэ явдлаас хойш Жи-минд үргэлж үхсэн бүсгүй харагдах болсноор түүний хар дарсан зүүд шиг өдрүүд эхэлнэ...

Бизнес нь дампуурснаас болж санхүүгийн хувьд хүндхэн байдалд байсан Жун-ман халуун усны газраас цүнх дүүрэн мөнгө олно. Тэр өөрт нь аз тохиолоо гэж бодон цүнхийг нууж, үйлчлүүлэгчид багасах үед авч гарах санаатай байсан ч цүнхийг олсон мөчөөс эхлэн үгээр хэлэхийн аргагүй таагүй хувь заяа түүнийг хүлээж байсныг мэдсэнгүй. Учир нь тэр цүнх бол маш аюултай мөнгөний тоглоомын эхлэл байлаа...

Сургууль дээрээ хоноглох болсон 5 сурагч хараалтай ангийн үүдийг нээснээр учир битүүлэг элдэв зүйлс үзэгдэж, сонсогдож, мэдрэгдэж, ар араасаа адармаатай үйл явдлууд хөвөрсөөр л ...Тэд энэ шөнийг давж чадах болов уу?

Тоби бол мэргэжлийн автомашины уралдааны нисгэгч. Хамтрагчдаа хууртан шоронд орсноор түүний амьдрал бүхэлдээ сүйрнэ. Олон жилийн дараа шоронгоос гарч өшөөгөө авахын тулд гудамжны уралдаанд оролцох болсноор түүний аюул дагуулгсан адал явдал эхэлнэ.

Гэр бүлийнхээ хараалын учрыг олж мэдэхээр Эми үл таних нэгний хамтаар хараал хаанаас эхлэлтэйг мөрдөнө...

Авьяаслаг боксчин Тарас спортоороо карьераа өсгөж, амжилт өөд тэмүүлэхийг хүсдэг. Гэвч ээжийнх нь эмчилгээний төлбөр яаралтай хэрэг болсноор Тарас карьераа орхин гудамжны тулаануудад орохоор шийдэж, Скульскийн гэмт бүлэглэлийнхэнтэй тэмцэх хэрэгтэй болно. Түүний өмнө ялаад ээжийгээ аврах эсвэл ялагдаад бүхнээ алдах гэсэн сонголт л байв...

Гурван сурагч аймшгийн киноны улаан фэнүүдийн цугларалтад ирсэн ч тус арга хэмжээг зохион байгуулагч нь чөтгөр шүтдэг нэгэн бөгөөд арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүсээр тахил өргөх гэж байгааг хэн нь ч мэдсэнгүй. Ийнхүү хүмүүс нэг нэгээрээ үхэж эхлэхэд 3 сурагч нэгдэн, аймшгийн кино дээрээс үзсэн амьд үлдэх аргуудаа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй болно.

Хуучин хөлсний цэрэг байсан хэсэг нөхөд дахин нэгдэж гадаадын тагнуулын агентлагийн эзэмшилд байдаг ачааны машин дүүрэн эм тариаг дээрэмдэн, тусламж хэрэгтэй дүрвэгсдийн хуаранд хүргэхээр төлөвлөжээ. Гэтэл тэдний олзолсон ачааны машин дүүрэн хууль бус алт байх нь тэр. Тэд хэн нэгний давхар "тоглоом"-д орсон, үүнийгээ залруулахын тулд ихээхэн цус урсгахаас аргагүй байдалд орсноо хожимдож ухаарна.

Залуу гэр бүлийн хүүхэд учир битүүлэг шалтгаанаар өвдөж эхэлнэ. Яах учраа олохгүй зовж шаналах зуур тэр ер бусын үзэгдэлтэй нүүр тулгарч байгаагаа ойлгоно.

Даниэль нууц амрагтайгаа байхын тулд нөхрөө алан, бяцхан охин Каллигаа дагуулан зугтана. Гэвч зугтах замдаа цагдаа нарт баригдан, охин Каллигаа мөнхийн дайсан нь болох Никкид үлдээхээс өөр аргагүй болжээ. Ийнхүү олон жилийн дараа Даниэль шоронгоос суллагдан ирэхдээ охин Каллигаа авахаар Никкигийнд зочилсноор тэдний аюултай, адармаатай өдрүүд эхэлнэ.

Цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох нэгэн сайхан байшинд хосууд өсвөр насны охины хамт нүүж ирнэ. Гэвч тэдний байшингийн доор бүс нутгийн бүхий л дээрэмчид, гэмт хэрэгтнүүдийн хүсэж буй нэгэн зүйл булаатай байсныг тэд мэдсэнгүй...

Цэрэггүй бүсэд харуулд гарч байсан цэргийн хороо ганцхан шөнийн дотор ор сураггүй алга болно. Батлан хамгаалах яамнаас тус хэргийг судлуулахаар тусгай баг явуулах боловч амьд үлдсэн ганц гэрч нь комад орсон тул хэргийн учрыг олоход хүндрэлтэй байлаа. Гэнэт хаа нэгтэйгээс алга болсон хорооны дарга гарч ирснээр тусгай багийнхны амь өрссөн түүх эхэлнэ.

Ван Жу өмнө нь жүжигчин болохыг мөрөөддөг байсан бөгөөд одоо дүрд тоглох агентлагт амьдрахаар ажиллаж байна. Тэр найз залуу, хөрш гэх мэт хуурамч дүрд тоглосныхоо төлөө мөнгө авдаг. Нэг өдөр нэгэн эмэгтэй очиж хүүгийнхээ аминд хүрсэн хэргийн хуурамч гэрч болохыг хүсэв. Ван Жу том эрсдэлийг мэдэрч байгаа ч үйлчлүүлэгч нь сэжигтнийг шоронд хийхийг нулимс дуслуулан асуухад тэр саналыг хүлээн авсан. Тэрээр дахин ажлаа сайн хийж, цагдаад мэдүүлэг өгч дуусгасан ч цагдаагийн хэлтсээс гарахдаа хохирогчийг өнчин хүүхэд байсныг мэднэ... Үйлчлүүлэгч нь хэн байсан бэ?

Чон-жин бол АНУ-ын Холбооны мөрдөх товчоонд хэргийн шинжээчээр ажиллаж байсан харин Юү-мин цагдаагийн их сургуулийн шилдэг төгсөгч хэдий ч хүүхэмсэг зангаараа алдартай нэгэн юм. Тэднийг тусгай мөрдөх багт хуваарилан, нууц даалгаварт илгээхээр болсон нь томоохон эрх мэдэлтнүүдийг гартаа авсан гэмт бүлэглэлийн толгойлогчын мөрдөх байлаа.

Хе-жүн өдөр бүр багадаа очиж байсан "Гайхамшгийн орон" хэмээх амралтын газрын талаар хар дарсан зүүд зүүдэлдэг. Түүний зүүд өдөр ирэх тусам биеллээ олж байгаа нь түүнд улам л аймшигтай санагдаж нэгэн удаа тэрээр зүүдээ тоохгүй орхисноос болж ойр дотнын бүх хүмүүс нь үхэж байна гэж зүүдэлжээ. Ийнхүү Хе-жүн хар дарсан зүүднийхээ учрыг олж, хайртай хүмүүсээ аюулаас аврахаар шийднэ.

Сөүл хотод нэгэн нууцлаг цуврал аллагын хэргүүд удаа дарааллан гарч эхэлнэ. Чэчаүи хэмээх эртний домогт гардаг хар хүчээр удирдуулсан амьд үхдлүүд энэ бүхний ард байлаа. Ийнхүү эрэн сурвалжлах сэтгүүлч Им Жин-хи тэр бүх нууцлаг хэргүүдийг илрүүлэхээр цагдаа нартай хамтран ажиллахаар болно.

Шоронгийн дүрмийг шоронд байгаа хамгийн нэр нөлөө бүхий хоригдлууд зохиодог. Гэвч шинээр ирсэн Хён-сү гэгч дүрмийг дагахаас татгалзсанаар Чэ-хугийн хараанд өртөх ажээ. Ийнхүү Чэ-ху Хён-сүг ашиглан тус шоронгийн 1-рт бичигдэх хоригдлыг дарж авахаар оролдоно. Гэвч, Хён-сү юу нууж байгааг тэрээр мэдсэнгүй.

1980-аад оны сүүлээр ЗХУ задарч, капиталист системд шилжин, маш олон улс орнууд санхүүгийн хувьд яг л Монголын 1990-н оны эхэн үетэй адил хүндхэн нөхцөл байдалд ороод байв. Энэ үед гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэж, хүн бүр харгис хэрцгий "гудамжны дүрэм" -д дасан зохицох хэрэгтэй болоод байлаа. Энэ үед Арсен хэмээх 16 настай хүү дүүргийн сургуульд шинээр шилжиж ирэх бөгөөд түүний өмнө дүрмийг үг дуугүй дагах эсвэл өөрийн хүсэл зорилгоо хамгаалж үлдэх гэсэн сонголт тулгарна...

Мөрдөгч Баяр нэгэн ослыг мөрдөж эхэлнэ. Энэ хэрэг гадны нөлөөтэй нь тодорхой болж, хэрэгтэн хэрэгээ хүлээх боловч хачирхалтай зүйлс ар араасаа хөвөрсөөр энэ бүхний төгсгөлд шудрага ёс ялах эсэхийг "Төгсгөл" уран сайхны киноноос үзээрэй.

Хар тамхитай тэмцэх албаныхан нууц ажиглалт хийхийн тулд шарсан тахианы газар ажиллуулж эхэлнэ. Гэтэл тэдний энэхүү өнгөлөн далдлалт болгож эхлүүлсэн бизнес нь санаанд оромгүй амжилт олсноор хүн болгон тэдний газрыг мэддэг болох нь тэр...

Нийт 93 с 1 -24 харуулж байна