3 найз хайр дурлалтай учирхыг хүснэ.Энэ валентинаар тэд хайр дурлалтай учирч чадах болов уу.

Их хотод эрх дураараа амьдардаг залуу бүсгүй Минжээ араар нь тавьсан найз залуугаасаа салж стрессээ тайлахаар найзуудын хамт үдшийн цэнгээний газрыг зорьно. Маргааш өглөө нь тэд хөдөө нутагт малчны хотонд сэрснээр үйл явдал эхэлнэ. Тэд малчин залуус болох Баатар, Жаргал, Мэндээ нартай танилцсанаар хөдөөгийн сайхан байгаль, Монгол эр хүний мөн чанарыг таньж мэдэн олон холхисон хот, тэндэх хүмүүсийн худал хуурмагийг ойлгож шинэхэн хайр дурлалтайгаа учирна. Гэвч экс найз залуу нь түүнийг олж ирээд гэрлэх санал тавьснаар бүсгүйн амьдралд томоохон сорилт, сонголт тулгарна.

Оюутны байранд хамт амьдардаг 3 найз ганц бие амьдралтай, сэтгэл дундуур амьдардаг байв. Тэд өөрсдөө шийдвэр гарган заяаны ханийн эрэлд гарч бүхий л зүйлийг туршин бүтэлгүйтэв. Тэгтэл нэг өдөр гандантэгчилэн хийдэд будаа зардаг будаачин хүүхдээс шидэт хөзөр худалдан авснаар үйл явдал өрнөнө. Хүн л болсон юм хойно Эрчүүд хайрыг хүсчээ

Муба найзууд дундаа ганцаархнаа ганц бие нэгэн, өмнөх найз охиндоо хууртагдаж, салснаасаа болоод найз охин гэх бодол тэрэнд бодогдохоо больжээ. Гэтэл нэг орой цэцгийн дэлгүүрээс “Учрах ёстой хүмүүс учирдаг” хэмээх хуучны учир битүүлэг хөзрийг худалдан авснаар үйл явдал өрнөнө. Тэр заяаны ханиа олох болов уу?

Энэхүү хүүхдийн киног энэ цаг үеийн бүх хүүхдүүддээ зориулан “Зорилготой залуу гэр бүл” НҮТББ, Замын цагдаагийн алба, Бодь даатгал компаниудтай хамтран бүтээв. Кино эхлэхэд сурагч Дээгий зуны амралтаар болсон хамгийн сургамжит өөрт тохиолдсон болсон явдлаа ярихаар самбарын өмнө гарч зогсоно.Хар багаасаа нөхөрлөсөн дөрвөн гэр бүлийн найзуудын хүүхдүүд болох Баатар, Дээгий, Хулан, Золбоо нар мөн л багаасаа бие биенийгээ мэдэх боловч тэд аав ээж нар шигээ сайн найзууд биш. Нэг өдөр тэднийг аав ээж нар нь Баатарын гэрт үлдээж аялалд явах болно. Эцэг эхчүүд бид заримдаа хүүхдүүддээ том болсон байж гэдэг үгийг амьдралдаа өргөн хэрэглэж хүүхдүүддээ том болсон гэдэг итгэлийг хүлээлгэхийг хүсдэг.Гэсэн ч тэд бол хүүхэд гэдэгийг бид үргэлж санаж байх хэрэгтэй.Ингээд л ээж аавыг эзгүйд хүүхдүүд том толгойлон шийдвэр гаргаж адал явдалтай, саад бэрхшээлтэй учиран байж асуудлыг шийднэ.

Баатраа,Золбоо, Хулан,Дээгий дөрөв найзалдаг бөгөөд Дээгий өнөөдрийг хүртэл аавтайгаа огт уулзаж үзээгүй. Дээгийгийн ээж нь гадаадруу сургуульд явж дээгий эмээ дээрээ үлдэнэ. Ингээд санаандгүй эмээгийн гэрээс аавынхаа захиаг олсноор найзуудын адал явдал эхлэж шинэ танилуудтай болж том 6 толгой болно

Монгол хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг Том толгойтын адал явдал цуврал киноны 3-р анги “Том амжилт” Ангийнхаа хөвгүүдэд байсхийгээд л гөвшүүлчихдэг Баатараа, Золбоо хоёр нэгэн охинтой санамсаргүй таарч шохоорхон араас нь спортын төв ордон руу орсон нь самбо бөхөөр хичээллэдэг охин байлаа. Охиныг дуурайн самбо бөхөөр сонирхон хичээллэж олон саад бартааг даван туулж тэвчээртэй хандсан нь хожим амжилт руу хөтлөх алхам болдог. Гадаад явах эрхтэй тэмцээнд оролцож үеийн найзууддаа үлгэр жишээ болон тэмцээнд шалгарсан тэд үеийнхээ болоод сургуулийнхаа дээрэлхүү нөхдөд амжилтаар хариу барьж европ тиврүү тэмцээнд явж буйгаар өндөрлөдөг.

“Приусны босс” кино нь 2013 онд хийгдсэн “Микроны босс” киноны үргэлжлэл бөгөөд өмнөх ангийн киноны гол дүрүүд болох Тахиа, Бааяа, Халзаа нар найзууд болсноор дуусдаг. “Приусны босс” кино Тахиа, Бааяа нар микрогоо зарж приус авч таксинд явах болсноор эхэлнэ. Гэтэл машины хулгай хийдэг хэсэг хүмүүст 500 приус хулгайлах захиалга орж ирэх бөгөөд тэдгээр хулгайч нар Тахиа, Бааяа хоёрын приусыг хулгайснаар адал явдал эхэлдэг

Бааяа, Тахиа, Уянга, Халзаа 4-т нэгэн үл таних дайсан гарч ирснээр адал явдал өрнөнө. Чухам хэн, юуны төлөө тэдэнтэй тэмцэлдэх болов

Хүний микронд нэг нь кондуктор, нэг нь жолооч хийж амь зогоодог хоёр найзад нэгэн ах нь өөрийн хуучин микрогоо урьдчилгаагүй лизингээр өгсөнөөр хоёр найз бөөн баяр болон өөрсдийн машинтайгаа шугаманд явах бөгөөд нэг өдөр баян айлын тансаг зэрэглийн машинтай залуутай муудалцан улмаар түүний үнэтэй машинийг шүргээд зугтана. Залуу тэр хоёрыг хайн олох бөгөөд тэр 3-ийн хооронд үл ойлголцол улам лавширсаар 2 найз 10 сая төгрөгний өрөнд орох бөгөөд цаашдаа яаж өрөө дарж хэрхэн сайн найзууд болж байгааг кинонд харуулна.

Инээдмийн төрөл жанртай энэхүү киног “Image” студи, “Милл” энтертайнмэнттай хамтран бүтээжээ. Энэхүү киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, зураглаачаар Б.Төгөлдөр ажиллажээ.

Тэмүүлэн эхнэрийнхээ ээжтэй танилцах гэсэн боловч эхнэр болох Гэрэлээ нуусаар л...Нэг өдөр Гэрэлээ ээжийгээ танилцуулахаар Тэмүүлэнг авч явна.Тэмүүлэнгийн хадам ээж шоронгоос гарч ирнэ.Тэмүүлэнгийн бүтэлгүйтэл хадам ээжийн дургүйг хүргэсээр хөөгдөхөд хүрнэ.Эхнэрээсээ салах хүсэлгүй Тэмүүлэн хадам ээжтэйгээ тэмцэлдэнэ...

Хөдөөнөөс хотод суурьшихаар Бодь аавынхаа гэрээсэлж үлдээсэн хашаанд амьдрахаар хот руу явна.Бодь хот мэдэхгүй учир хот орж үзсэн Болд найзаа дагуулан явж хотод ирнэ.Гэтэл аавынх нь үлдээсэн газар нь хотын төвд байх бөгөөд тэр газрыг нь авах гэж барилгын компаниуд зүтгэнэ.Харин Бодь аавынхаа гал голомтыг алдахгүйн тулд найз Болдтойгоо барилгын компаниудтай тэмцэж эхэлнэ.

Нэгэн компани Хятад улс уруу ашигтай гэрээ хийхээр өөрийн компанийн 2 менежерийнхээ аль нэгийг явуулахаар болно.Захирал нь 2 менежерийнхээ та 2-ын архи сайн даадаг нь яв гэснээр үйл явдал эхэлнэ.Тэр 2 хэн нь илүү сайн архи даахаа үзэн ууцгаасан болов ч хоёулаа тасарсан байна.Тасраад сэрэхэд цэргийн ангид 3 лаа болон сэрцгээнэ.Тэр 2 яагаад энд ирсэн өчигдөр яаж ирсэн ,ирээд юу хийснээ ч мэдэхгүй байх ба гагцхүү 3 дахь залуу тэр 2 т юу болсныг хэлж өгөх бөгөөд тэр хоёрт дахин архи уулгаснаар үйл явдал улам ээдрээтэйгээр үргэлжилнэ.Тэр 2 яаж яваад 3лаа болсон 3лаа нийлээд юу юу хийсэн гэх мэт үйл явдлаар дүүрэн үргэлжилнэ.

Амьдралын эрхээр гэр бүлээ орхин Солонгосд ажил эрхлэхээр явсан аав эх орондоо ирнэ. Гэвч түүний хоёр охин хэдийн насанд хүрсэн байх бөгөөд өсөх насанд нь хайр халамжаар дутаасан аавыгаа хүлээн зөвшөөрөхгүй. Алдсан он жилүүдээ буцаан авч, хайртай хоёр охиныхоо хүндлэлийг хүлээх хүсэлтэй аав, тав тухыг нь алдуулан амьдралд нь гэнэт орж ирсэн дураараа аавыг өөрсдөөсөө холдуулах хүсэлтэй охидын хооронд жинхэнэ тулаан эхэлнэ. Уйгагүй зүтгэсэн аавын үнэнч сэтгэл үр дүнд хүрч, аав стиль имижийнхээ хувьд ч, эцгийнхээ хувьд ч охидынхоо жинхэнэ COOL аав болж чадна.

УСК Сөүлийн алдарт цагдаа Ли гэмт хэрэгтний араас хөөж байхдаа 10 жилийн өмнөх найз охинтойгоо таарна.???????? Гэвч хайртай байсан эмэгтэй өөрийнх нь барих гэж байсан гэмт хэрэгтэн гэж хэн мэдэхэв. ????Ингээд Сөүлийн шилдэг цагдаа баригдашгүй гэмт хэрэгтэнд зүрхээ алдана

Нэгэн цагдаа залуу суманд томилолтоор очино. Очисон сум нь ямарч эмх замбраагүй, засаг захиргаагүй, ард иргэд нь дураараа байсныг номонд нь оруулна. Цагдаа залуу аажмаар сумын амьдралд дасаж эмч бүсгүйд хайртай болсноор тэр сумандаа үлдэнэ.

"360 градус" хошин цувралын дараагийн анги болох уг хөтөлбөрт Наадам, Ресторан, ТВ Шоу, Эмнэлэг зэрэг сэдвийг онцлон хошин маягаар ёгтлон харуулахыг зорьжээ.

Сумын атман солгой Мөнхөө үхэр Өлзий нар сумын наадам болгоноор агсам тавьж наадмыг тараадаг, энэ явдлаас болж энэ наадмаар тэр хоёрыг сумаас гаргах арга заль зохионо.Энэ суманд хотоос англи хэлний багш бүсгүй ирж солгой Мөнхөө хайр дурлалдаа учирснаар үйл явдал өрнөнө

Солгой Мөнхөө хотын хүн болсон байлаа. Сумын атман гэх үхэр Өлзий хотод найз дээрээ ирнэ. Солгой Мөнхөө Үхэр Өлзийд хотыг танилцуулж тэд жаахан наргина. Энгээд Мөнхөө хадам ээжийнхээ мөнгийг алга болгосноор холион бантан болно.

Бага наснаасаа найзалж эхэлсэн 3 найзуудын нөхөрлөл нэгэн аймшигт явдлын дараа дуусгавар болж, төсөөлж ч байгаагүй явдлууд тохиолдож эхэлдэг.

Чусоны шилдэг мөрдөгч Ким Мин, Чусонд хуурамч мөнгө үйлдвэрлэгч сүлжээг илрүүлэхийг хичээх бөгөөд алга болсон бяцхан охиныг олохыг хичээнэ.

Солонгос улсад гэнэт гарч ирсэн аварга мангас бүх нийтэд айдас үүсгэж хотыг сүйрүүлж, олон хүний аминд хүрдэг. Гэтэл уг мангас нь Америкт байгаа архи, шоунд хэт хамааралтай болсон Глориотой хамааралтай болсноор киноны үйл явдал сонирхолтойгоор өрнөдөг

Өтөлж яваа Рок одын эхнэр нь Чил – д амралтаар явж байхад нь хулгайлагдсанаар үйл явдал сонирхолтойгоор өрнөнө

Нийт 99 с 1 -24 харуулж байна