Та хоёрхон секундын дотор хэн нэгэнд дурлаж үзсэн үү. Тэр мэдрэмж хайр болож чадах болов уу, эсвэл зүгээр л шохоорхол уу...

40-н настай Батаа, 20-н настай Зулаа нар санамсаргүй байдлаар зам дээр тааралдаж, тэдний дунд үл ойлголцол үүснэ. Маргааш нь тэдний бие хоорондоо солигдож тэдэнд маш том асуудал гарч ирнэ. Тэд нэгнээ огт танихгүй бөгөөд, чухам юуны учир хоорондоо солигдсон шалтгааныг олж мэдэхийг хичээх боловч олон саад бэрхшээлтэй тулгарна.

Энэ жилийн хамгийн ТОМ, хамгийн ХОРЧИН шоу

Niks Vreemds Aan буюу Nothing Strange About It нь Swingers нэрт алдартай киноны дахин хийсэн хувилбар юм. Suus өөрийн нөхөр Mat-д хайртай хэдий ч тэдний гэрлэлтийн гал халуун цог унтраад нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Хүсэл шуналаа дахин бадраахын тулд бүсгүй өөрсдийгөө хамтран групп секс хийдэг хүмүүсийн сайтад бүртгүүлж орхино.

Тэ-хүн бол Филиппинд мангоны үйлдвэр ажиллуулдаг нэгэн. Харин Сү-жин бол жирийн нэг оффисийн ажилтан бүсгүй. Нэгэн удаа Сү-жин найз Жи-ён-той хамт Филиппин рүү аялахаар болжээ. Аяллынхаа үеэр Сү-жин Тэ-хүнтэй учирч дурлана. Гэвч түүний найз Жи-ён ч гэсэн Тэ-хүнд дурласнаар тэдний хөгжилтэй, романтик хайрын адал явдал эхэлнэ.

Настая Королева бол сургуулийнхаа охидуудаас #1-т жагсдаг үзэсгэлэнтэй уран гулгагч юм. Тэрээр үргэлж олон хүний анхаарлын төвд байсаар дассан байлаа. Сошиал хаягийнх нь дагагчдын тоо нь ч үүнийг улам батлах мэт санагдаж байв. Гэвч нэгэн удаа Лео гэх залуу сургуульд нь шилжиж ирснээр түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөх нь тэр. Учир нь Лео царайлаг, ухаалаг хэдий ч Настяд огтхон ч анхаарал хандуулахгүй байгаа нь Настяд таалагдахгүй байлаа.

Луна, Адалберто 2 үерхээд удаж байгаа хос. Гэвч Адалберто Лунаг гэрийнхэнтэйгээ танилцуулахаас нэг л төвөгшөөдөг байлаа. Нэгэн удаа тэд хүүхэдтэй болсноо мэдсэнээр Адалберто Лунаг гэрийнхэнтэй танилцуулахаас өөр аргагүй болно. Ийнхүү Луна Адалбертогийн гэрт очих үед цус сорогч аав, шулам ээж, зомби авга ах нь угтаж авснаар тэдний хөгжилтэй адал явдал эхэлнэ.

Гурван сурагч аймшгийн киноны улаан фэнүүдийн цугларалтад ирсэн ч тус арга хэмжээг зохион байгуулагч нь чөтгөр шүтдэг нэгэн бөгөөд арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүсээр тахил өргөх гэж байгааг хэн нь ч мэдсэнгүй. Ийнхүү хүмүүс нэг нэгээрээ үхэж эхлэхэд 3 сурагч нэгдэн, аймшгийн кино дээрээс үзсэн амьд үлдэх аргуудаа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй болно.

Сун-хва гүнж гэрлэх насанд хүрсэн тул түүнийг уламжлалын дагуу зурхайн төөргөөр зохицох нэгэнтэй гэрлүүлэхээр төлөвлөж байлаа. Гэвч чин сэтгэлийн хайранд итгэдэг гүнж өөрийнхөө огт харж байгаагүй хүнтэй ердөө нэг зурхайгаас болж гэрлэхийг хүссэнгүй. Ийнхүү тэрээр хайраа олохын тулд төрийн их зурхайчийн хамт Хань-яныг тойрон аялахаар шийднэ.

Баян айлын хүү Пак Чэ-мин “Better World” хэмээх клубийг ажиллуулдаг ба компьютерийн тал дээр суутан гэж нэрлэгдэхүйц авъяаслаг нэгэн. Гэвч аавынх нь компани хакеруудын халдлагад өртөн томоохон хохирол амсах ба асуудлыг шийдэх ганцхан зам нь тус хэргийн эздийг олох байлаа...

Алдарт археологич Жэк, Энэтхэгийн профессор Ашмита нараар удирдуулсан хоёр баг алдагдсан эрдэнэс Магадаг олохоор Дубайн мөсөн агуйгаас Энэтхэгийн уулын сүм рүү аялалд гарчээ. Гэвч тэдний замд эртний эдлэлүүдийг хулгайлан өндөр үнээр зардаг дээрэмчдийн баг саад болсноор хөгжилтэй, хөгтэй адал явдал эхэлнэ.

Төгөлдөр гадаадад сургууль төгсөж ирээд олон жил болсон тул аав ээж нь зэмлэжээ. Төгөлдөр аавдаа уурлаж гэрээсээ гарч яваад туслах малчин хайсан Ганболдтой таарч хөдөө явснар үйл явдал өрнөнө.

Багаасаа найзалсан гурван найзын нэг нь хорт хавдар туссан гэдгийг мэдсэнээр адал явдал эхлэнэ. Зожиг, Ноомой, Зандан цагийг зөвхөн гурвуулхнаа өнгөрүүлдэг тэдний хувьд цоо шинэ зорилго урдаа тавьцгааж хийхийг хүсдэг зүйлсийн жагсаалт гаргаж хийж эхэлнэ. Гэнэтийн энэ бүх өөрчлөлт тэднийг санаанд оромгүй адал явдлуудтай учруулах болно.

Багаасаа найзалсан гурван найзын нэг нь хорт хавдар туссан гэдгийг мэдсэнээр адал явдал эхлэнэ. Зожиг, Ноомой, Зандан цагийг зөвхөн гурвуулхнаа өнгөрүүлдэг тэдний хувьд цоо шинэ зорилго урдаа тавьцгааж хийхийг хүсдэг зүйлсийн жагсаалт гаргаж хийж эхэлнэ. Гэнэтийн энэ бүх өөрчлөлт тэднийг санаанд оромгүй адал явдлуудтай учруулах болно.

Монголын тайз дэлгэцийн шилдгийн шилдэг уран бүтээлчид BigShow-нд нэгдлээ. 13 продакшны 40 жүжигчид дөрвөн багт хуваагдан 6 цувралын турш хөгжилтэй, сонирхолтой, даалгавруудыг гүйцэтгэж өрсөлдөнө.

Байгаль дэлхийгээ хайрлах сэтгэл Монгол хүн бүрт бий гагцхүү ухаарах, ойлгох цаг хугацаа л заримд нь хэрэгтэй.

30 хүрсэн залуусын амьдралын хэв маяг, хүн дуугүй байхыг хичээдэг боловч дотроо боддог бодлууд ил болон дүрсждэг шинэ төрлин формат юм.

Монголын тайз дэлгэцийн шилдгийн шилдэг уран бүтээлчид BigShow-нд нэгдлээ. 13 продакшны 40 жүжигчид дөрвөн багт хуваагдан 6 цувралын турш хөгжилтэй, сонирхолтой, даалгавруудыг гүйцэтгэж өрсөлдөнө.

Чон-жин бол АНУ-ын Холбооны мөрдөх товчоонд хэргийн шинжээчээр ажиллаж байсан харин Юү-мин цагдаагийн их сургуулийн шилдэг төгсөгч хэдий ч хүүхэмсэг зангаараа алдартай нэгэн юм. Тэднийг тусгай мөрдөх багт хуваарилан, нууц даалгаварт илгээхээр болсон нь томоохон эрх мэдэлтнүүдийг гартаа авсан гэмт бүлэглэлийн толгойлогчын мөрдөх байлаа.

Монголын тайз дэлгэцийн шилдгийн шилдэг уран бүтээлчид 13 продакшны 40 жүжигчид дөрвөн багт хуваагдан 6 цувралын турш хөгжилтэй, сонирхолтой, даалгавруудыг гүйцэтгэж өрсөлдөнө.

Монголын тайз дэлгэцийн шилдгийн шилдэг уран бүтээлчид 13 продакшны 40 жүжигчид дөрвөн багт хуваагдан 6 цувралын турш хөгжилтэй, сонирхолтой, даалгавруудыг гүйцэтгэж өрсөлдөнө.

Монголын тайз дэлгэцийн шилдгийн шилдэг уран бүтээлчид Big Show-нд нэгдлээ. 13 продакшны 40 жүжигчид дөрвөн багт хуваагдан 6 цувралын турш хөгжилтэй, сонирхолтой, даалгавруудыг гүйцэтгэж өрсөлдөнө.

Чин Гуоли бол чадварлаг санхүүч хэдий ч албан шахалтаар нэгэн томоохон алан хядах байгууллагад ажиллаж байсан. Гэвч тус байгууллагын тэргүүн солигдох болсноор түүний амь нас дээсэн дөрөөн дээр ирж өөрийгөө хамгаалуулахаар "Вангард" хэмээх олон улсын хамгаалалтын байгууллагыг хөлсөлнө. Алдарт жүжигчин Жеки Чаны хөгжилтэй, адал явдалтай шинэхэн түүхийг энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Монголын тайз дэлгэцийн шилдгийн шилдэг уран бүтээлчид BigShow-нд нэгдлээ. 13 продакшны 40 жүжигчид дөрвөн багт хуваагдан 6 цувралын турш хөгжилтэй, сонирхолтой, даалгавруудыг гүйцэтгэж өрсөлдөнө.

Нийт 215 с 1 -24 харуулж байна