Зул сарын баяр ойртож байхад түлээчин Вик ажлаа солин ой хамгаалагчаар ажиллахаар болно. Гэвч ах дүү баавгай Викийг ой хамгаалагч болсонд нь нэг л итгэж өгөхгүй байлаа. Вик болон ах дүү баавгай нарын хөгжилтэй адал явдлыг зөвхөн энэхүү хүүхэлдэйн киноноос хүлээн авч үзээрэй.

Браяр, Брамбл баавгайнууд болон найзууд нь ой модондоо сэтгэл амар, сайхан амьдарч байлаа. Гэвч баярын улирал ойртсоноос болж түлээчин Вик баярын мод бэлтгэлийн ажлаа эхлүүлж, ойн тайван байдлыг алдагдуулна. Ийнхүү ах дүү баавгайнууд болон тэдний найзууд түлээчин Викийг гэр рүү нь хариулахаар шийдэх ажээ. Ах дүү баавгай болон Вик түлээчний хөгжилтэй түүхийг энэхүү киноноос хүлээж авч үзээрэй.

Фрэнк бол зохиолч. Тэрээр шинэхэн зохиолоо зул сараас өмнө бичиж дуусгах хэрэгтэй байлаа. Гэвч түүний хүү Кэннэт, Дороти нэртэй нохотойгоо цуг Сантаг хулгайлах төлөвлөгөө боловсруулан, Фрэнк дээр туршиж эхлэх нь тэр. Фрэнк болон түүний гэр бүлийн зул сарын хөгжилтэй түүхийг энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Зураач залуу Мөнхдалай хайрлаж байсан бүсгүйнхээ хуримтай санамсаргүй байдлаар таарч сэтгэл санаагаар унана. Хаягдаж шархалсан зүрхийг хайраар эдгээх теоремийн дагуу Амараа, Саруул хоёр найздаа дараагийн хайрыг нь олж өгөхөөр шийднэ. Идэвхтэй ажил хайгч Саруул, эрт гэрлэсэн Амараа хоёр энэ ажиллагаандаа бооцоо тавихаа ч мартсангүй. Гэвч амьдрал гэдэг ярьсан шиг амархан бүтнэ гэж үү? Ар араасаа хөврөх хөгжилтэй явдал, хөгтэй бүтэлгүйтэл тэднийг хаана хүртэл хөтлөх бол?

Петя бол цагдаа. Ажлаасаа болоод олон жилийн турш ганц бие явсан тэрээр хайрт бүсгүй Олядаа гэрлэх санал тавихаар шийднэ. Гэвч хэрэг явдал буруугаар эргэж, Петягийн машиныг нэгэн алдартны машин ирж мөргөсөнөөр тэдний хөгжилтэй адал явдал эхэлнэ.

Өхөөрдөм бяцхан зул сарын 12 ноход эргэн ирлээ. Энэ удаад тэд нохдын асрамжийн газрыг асрамжийн газрыг аврах хэргтэй болно. Тэдний хөгжилтэй түүхийг зөвхөн энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Өрх толгойлсон бүсгүй Зөвлөлтийн үед баригдсан байр авна. Байранд нуусан эрдэнэсийг хамгаалагч элф тэнд амьдардаг бөгөөд тэд хамтдаа эрдэнэсд шунасан шулмын эсрэг тэмцэнэ

Ээжүүд, хүүхдүүдийн паян үргэлжилсээр. Энэ удаад тэд шинэ жилийг хамтдаа тэмдэглэхээр шийднэ. Шинэ жилийн хөгжилтэй үдшийг ээжүүдтэйгээ хамт угтхад бэлэн үү?

Боря, Женя хоёрын хөгжилтэй адал явдлууд эргэн ирлээ. Энэ удаад тэд Женягийн ажилдаг амьтны хүрээлэнгээс оцон шувуу хулгайлна. Тэдний ээлжит хүндхэн, хөгтэй адал явдлыг зөвхөн Гацуурхан киноны 5-р ангиас хүлээн авч үзээрэй.

1914 он, Оросын эзэнт улсын 100 жилийн түүхт Шинэ Жилийн баярын орой. Язгууртан Боря өөрийнхөө эзэмшил газарт эхнэрийн хамт амрахаар ирнэ. Гэвч түүний эдлэн газарт түр суух Женя очих газаргүй болсноор тэдний хүндхэн, хөгжилтэй адал явдлууд эхэлнэ.

Гү Жү-ён бол хүссэн л бол бүгдийг өөрийн гарт оруулж чадахуйц алдартай, баян жүжигчин. Гэвч тэрээр 40 нас хүрснээр түүний жүжигчний карьер нь шинэ залуу жүжигчдэд шахагдаж, өөрөөс нь 12 насаар дүү найз залуу нь түүнийг хуурч байсан нь илчлэгдэж, сэтгэл санааны хувьд хэцүүхэн байлаа. Харин Да-жи бол хүсээгүй жирэмсэлтээс шаналж яваа өсвөр насны охин. Гэрийнхэн нь хүртэл түүнийг ад үзэн, тоодоггүй байв. Гэвч хувь тавилан Да-жи, Жү-ён хоёрыг учруулснаар тэд бие биенийхээ сэтгэлийн шархыг эдгээж эхэлнэ.

Хотод нууцлаг гэмт хэргүүд гарсаар. Харин тэр бүх гэмт хэргийн нууцыг нэгэн барны эзэн тайлах гэж оролдоно. Тэрээр шудрага ёсыг сахиулж чадах болов уу?

Өсвөр насны хүүхдүүдтэйгээ ойлголцохгүй байх нь эцэг эхчүүдэд байнга л тулгардаг асуудлуудын нэг. Эцэг эх нь хүүхдүүдээ, хүүхдүүд нь эцэг эхийгээ ойлгодоггүй. Рэйнолдийн гэр бүлийнхэнд яг л тийм асуудал тулгараад байлаа. Нэгэн удаа тэд сүмд очиж залбирахдаа "миний оронд байж үзсэн ч болоосой" гэж хүсэхэд, бурхан тэдний хүслийг биелүүлж, тэдний сүнсийг сольчих нь тэр. Ийнхүү Рэйнолдийн гэрийнхэн хүссэн хүсээгүй бие биенийхээ амьдралаар амьдарч, бие биенээ бага ч болов ойлгож эхэлнэ.

Ажил хэрэгтээ амжилт гаргаж яваа нэгэн бүсгүй найз залуутайгаа гэрлэхээр болно. Гэвч түүний гэр бүл нь бүхэлдээ эхний гэрлэлт нь заавал салалтаар дуусдаг муу ёрыг таслан зогсоохын тулд тэрээр гэрлэхээсээ өмнө огт танихгүй залуутай учир ургуулна.

Олег, Галя хоёр бол аз жаргалтай амьдарч байгаа хос. Гэвч нэгэн өдөр Олегийн хуурай ах гэх хүн шоронгоос суллагдаж ирснээр тэдний амьдрал орвонгоороо эргэх нь тэр. Мэдээж хосууд өөрсдийн амар амгалан байдлыг олж авахын тулд Олегийн ахыг эвтэйхэн явуулах гэж оролдоно. Гэвч хэрэг явдал буруугаар эргэж, тэд санамсаргүй Олегийн ахыг хөнөөснөөр тэдний хачирхалтай адал явдал эхэлнэ.

Харь гаригийн нисдэг биет Лондонгийн өмнөд хэсэгт газардсаныг хэдэн өсвөр насныхан олж илрүүлэх бөгөөд харийнхан учир битүүлгээр тэд нар руу дайрч эхлэнэ. Ингээд тэд өөрсдийгөө харийнхнаас хамгаалах хэрэгтэй болно.

Оросын нэгэн тосгоны кино театр хаагдах хэмжээнд тулаад байлаа. Энэ үед тус театрыг ажиллуулдаг хоёр найз театраа аврахаар шийднэ. Ийнхүү тэд алдартай одыг Москва хотоос хулгайлан авчирснаар тэдний хөгтэй, хөгжилтэй адал явдал эхэлнэ.

Нэгэн бүтэлгүй залуу Иракт цэргийн алба хашиж байгаа ахынхаа чөтгөр шиг хоёр хүүхдийг харахаар гэрт нь нүүж очино. Харин түүнийг очиход бэр эгч нь түүнийг Каблуигийн хувцас өмсөөд тараах материал тараадаг ажилд оруулж өгнө.

Нэгэн амьтны хүрээлэн бүх амьтдаа заран дампуурлын ирмэгт байв. Харин нэг өдөр нэгэн хуульч залуу тус амьтдын хүрээлэнд ажилд орсоноор бүх зүйлс өөрөөр эргэнэ. Тэд хүрээлэнгээ аварч чадах болов уу?

Сан-ён бол христийн номлогч, харин дүү Ха-ён нь бол бөө. Тэднийг бага байхад ээж нь аргагүйн эрхэнд тэднийг асрамжийн газар түр үлдээснээр Сан-ён багадаа Америк руу үрчлэгдэн, ах дүүсийг салгасан байна. Ийнхүү олон жилийн дараа тэд нэгэн нэвтрүүлгийн багийнхны ачаар бие биетэйгээ дахин уулзах ажээ. Гэвч нэвтрүүлгийн өмнөхөн тэдний ээж нь алга болсноор ах дүү хоёр нийлэн ээжийгээ хайна. Тэдний ээжийгээ олох явцдаа учрах хөгжилтэй, сэтгэл уярам түүхийг энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Нэгэн бүдүүн хүү сургуульдаа үргэлж дээрлэхүүлдэг байв. Харин нэгэн өдөр азгүй, эсвэл азтай ч гэмээр тохиолдлоор тэрээр осолд орон нэгэн баян мөнгө хүүлэгчтэй сүнс нь солигдож, амьдрал нь орвонгоороо эргэнэ.

Мандах Базраагийн захиалгаар нэгэн үнэт чулууг дуудлага худалдаа дээрэмдэж Базараад өгнө үү. Гэвч Базараад дуураймал чулууг өгсөн болохыг олж мэдсэн Мандахын араас залуусаа хийж үйл явдал цааш өрнөнө.

Нэг ангийнхны хөгжилтэй хуримын үйл явдлаас хойш нэг жилийн дараа. Катя өөрийнхөө заяаны хань болох Михаилтай учирч, хуримаа хийхээр болоод байлаа. Тэрээр мэдээж өөрийнхөө сайн найзууд болох Катя, Вика, Света нарыг урина. Гэвч хуримын өмнөх өдөр Михаилтай яг адилхан царайтай залуу гарч ирснээр, тэдний шинэхэн адал явдал эхэлнэ.

Макс бол баян болохыг хүсдэг энгийн л нэг залуу. Тэрээр санамсаргүй нэгэн гайхамшигт зурхайг олох бөгөөд 30 хоногийн турш яг тэр зурхайн дагуу хийвэл ажилтанд хүрэх байлаа. Гэвч хэн нь түүний азын зурхайг сольчих нь тэр. Максын элэг хөшөөм түүх хаашаа эргэхийг зөвхөн энэхүү киноноос хүлээн авч үзээрэй

Нийт 220 с 121 -144 харуулж байна