Нэгэн залуу хуурамч үл хөдлөх хөрөнгө зуучлагчийн компаниараа дамжуулж хүмүүсийг амжилттай луйварддаг байлаа. Гэвч нэгэн удаа түүний хохирогчдын нэг нь бага багаар өшөөгөө авахаар гэрт нь нуугдчих нь тэр. Залуу эхэндээ мэдэхгүй ч, яваандаа гэрт нь аливаа зүйлс нэг л биш байгааг анзаарч эхэлснээр гэрт нь өөр хэн нэгэн хамт амьдарч байгааг олж мэднэ. Тэрээр гэрт нь нуугдсан залууг олж чадах болов уу?

Хэдэн найз зугаацахаар шийдэж, айлгах үйлчилгээ дуудахаар болно. Гэвч хэрэг явдал буруугаар эргэснээр тэдний амь нас аюулд учирна. Тэд амьд үлдэж чадах болов уу?

Инээдэм цаг хугацааг үл хамааран хаана ч оршиж байдаг. Та энэ цаг үед ч 6 өөр өнгө, цаг хугацаагаар аялж, хөгжилтэй үйл явдлууд дунд сонирхолтой хормыг өнгөрөөгөөрэй. Инээдэм үргэлжилсээр...

Жү Тэ Жү бол төрийн тусгай хамгаалалтын албаны дарга. Тэрээр зөвхөн VIP буюу хамгийн чухал гэсэн хүмүүсийг хамгаалдаг байв. Нэгэн удаа түүний тусгай үйлчлүүлэгч нь улс хоорондын дипломат харилцааны шугамаар авчирсан “Хулсны баавгай” байлаа. Гэвч тэрээр санамсаргүй байдлаар тус VIP үйлчлүүлэгчээ алдаж, араас нь хөөж явахдаа осолд орсноор амьтдын яриаг ойлгодог болно. Тэр VIP үйлчлүүлэгчээ олж, шаварт унасан нэр төрөө сэргээж чадах болов уу?

Багаасаа үерхэж дассан 4 найзын нөхөрлөл шоу цэнгээн инээд хөөртэй үргэлжилсээр ... Нэг л өдөр тэд Хүслэн гэх дотны найзыгаа хүндээр өвдөж хэдхэн хоногийн настай болсныг мэдэх ба найзынхаа төлөө багадаа хүсэж мөрөөдөж байсан тэр хүсэл мөрөөдлүүдээ хамтдаа хийхээр шийднэ.Гэвч тэдэнд мөнгөний асуудал гарч ирсэн бөгөөд түүнийг Төгөлдөр гэх найз нь бусдадаа хэлэлгүйгээр зохицуулна. Үүнээс болж хүндхэн асуудал үүснэ.

Жүн бол Тагнуулын Төв Газрын шилдэг тагнуулч байсан нэгэн. Тэрээр одоо өөрийнхөө мөрөөдлөө биелүүлэн зурагт номын зураач болсон бөгөөд эхнэр охин хоёрын хамт турш аз жаргалтай амьдарч байлаа. Гэвч нэгэн удаа тэрээр санамсаргүйгээр өөрийнхөө тагнуулын амьдралын тухай, тэр тусмаа маш нууц хэргийн тухай зурсан зурагт номоо олон нийтийн сүлжээнд оруулчих нь тэр. Архи уусныхаа халуунд хийсэн энэхүү хэрэг нь түүнийг болон гэр бүлийнхнийг нь ахин аюулт ертөнцөд татан оруулав. Жүн гэр бүлээ болон өөрийгөө хамгаалж чадах болов уу?

Бён Сү бол орон нутгийн мөрдөн байцаах тасгийн цагдаа. Тэрээр гэр бүлээ дагуулан анх удаа гадаад аялахаар шийдэн Филиппинийг зорино. Гэвч тэнд зохион байгуулалттай гэмт хэргийн золиос болчих нь тэр. Ийнхүү өөрийгөө болон гэр бүлээ аврахын тулд жинхэнэ гэмт хэрэгтнийг илрүүлэх хэрэгтэй болно.

Хоёр залуу хулгай хийхээр шийдэн нэгэн байшинд нэвтрэн орно. Гэвч тэдний орсон байшин нь тэдний хувьд томоохон хавх болж хувирна гэж өөрсдөө ч мэдсэнгүй.

И Жа-ён, Чон Юү-на, Шим Бу-рам нар "Самжин" компанид 8 жил ажиллаж байгаа боловч дээд боловсролгүй учир албан тушаал ахиж чаддаггүй. Нэгэн удаа тэд "Ахлах менежерийн албан тушаалд TOEIC-н 600 онооноос дээш оноотой ажилтныг боловсрол харгалзахгүй дэвшүүлнэ" гэсэн зарыг олж харжээ. Тэгээд гурван найз компаниасаа зохион байгуулж буй англи хэлний сургалтад хамрагдахаар шийдэв. Гэвч тэд санамсаргүйгээр байгууллагынхаа хууль бус үйл ажиллагааны талаар олж мэдэх бөгөөд хэргийг илчлэхийн төлөө сэмхэн тэмцэж эхэлнэ.

Эцэг хүний хүүхдийнхээ төлөө хийж чадах юу ч байсан хийх зүрх, зоригтой үйлдэл, түүнээс болж тохиох хөгтэй явдлуудыг Монголын хошин урлагийн оддын хүүхдүүдийн тоглосон энэхүү киноноос үзээрэй

Хэнээр ч өөрийгөө өрөвдүүлэхийг хүсээгүй нэгэн эмэгтэйн амьдралын тухай энэ кинонд өгүүлнэ. Бид амьдралыг илүү тод харахын тулд заримдаа нүдээ нулимсаар угаах хэрэгтэй болдог...

Чинээлэг гэрийн эзэгтэй Сарнай зуучлалын компани дээр ирж асрагч ажилд авахаа ярилцлага хийнэ. Олон бүсгүйчүүдтэй ярилцлага хийсэн ч цорын ганц эрэгтэй асрагч Гочоог ажилд авахаах шийднэ. Эрх дураараа өссөн Индра, хэтэрхий дэггүй Анар, эрэгтэй асрагч Гочоо гурвын хөгтэй, адармаатай, эмгэнэлтэй түүх

Он гарах торгон мөчид хайр, азжаргал, бүтэлгүйтэл, ганцаардал гээд олон өнгөөр шинэ оноо угтаж буй хүмүүсийг өвлийн өвгөн баярлуулж, инээлгэж чадсан болов уу?

1919 онд хувьсгалын эсрэг тэмцэж явсан залуу нууц захиа хүргэх явцдаа амь үрэгдсэн ч хайртай эмэгтэйгээ гомдоосон учраас дахин амилж хөгшрөхгүй, үхэхгүй хараал хүрч 100 жилийн дараа 2019 онтой золгосноор үйл явдал үргэлжилнэ

УБ хотод хууль бус мөрийтэй тоглоом тоглуулдаг бүлэглэлийг илрүүлэхээр цагдаагийн ажилтнууд мөрдөх ажиллагаа явуулна.

Нийт 220 с 169 -192 харуулж байна