Азаа найз залуу Болороогоосоо салаад удаагүй боловч найз залуу нь бууж өгөхийг хүсээгүй бөгөөд түүнд дарамт болно. Азаа найзынхаа төрсөн өдрөөр найз залуудаа хууртаж, түүнээс салхаар шийдээд буй Гарьдтай танилцана. Тэдний хооронд өрнөх сонирхолтой харилцаа адал явдлыг уг киноноос хүлээн авч үзнэ үү.

Мөнгөө бол нэгэн компанийн менежер түүнд хэнийг ч татах авьяас бий.Тэр бээр нэгэн өдөр санаандгүй байдлаар үл таних боссын эхнэртэй орооцолдсоноор бүх зүйл эхэлнэ. Мөнгөө боссдоо худлаа хэлснээр түрхэн зуур цаг хожих болов ч Мөнгөө ердөө 72 цагийн хугацаа бий, амь дүйсэн хүнд байдлаас гарахын тулд тэр, багийн найз Анараас тусламж хүсэх ажээ. Мөнгөө Анар хоёрт хэрэгтэй мэдээллийг Мундаг баатар мэдэж байлаа харин Мундаг баатарт хэрэгтэй кодыг Мөнгөө мэдэж байлаа. Ингээд тэр гурав адармаат үйл явдал руу хамтдаа нэгэн зорилгын төлөө сэтгэл шулуудан орно.

Хүслэн Уудам хоёр цагдаагийн сургуулийн сонсогчид. Хүслэн бол өөртөө итгэлтэй чадвартай залуу. Харин Уудам бүтэлгүй боловч сэргэлэн нэгэн юм. Тэр хоёр санаандгүй байдлаар Анужин гэх бүсгүйн охин хүнд барьцаалагдсаныг олж мэдэн нууц мөрдлөг эхлүүлснээр киноны үйл явдал үргэлжилнэ.

Нэгэн айлд гадаадад төрж өссөн охин бэр болхоор анх удаа монголд ирнэ. Нутгын нэг охин бэр болон богцлогдох ёстой байсан боловч андууран гадаадаас ирсэн охинийг хулгайлснаар үйл явдал өрнөнө.

1990-ээд онд хүүхдүүд санкетка унаж, дугуй түрж, бөглөө шүүрч, баавгайн чих булаацалдаж, дээс эргүүлж, резин гогодож, люкс өшиглөж, граж дээгүүр гүйлдэн, дидандаж тоглодог байсан бага насаа санаж байна уу? 90-ээд оны хөгтэй, хөгжилтэй бүхнийг тусгасан энэхүү кино нь таны хамгийн сайхан дурсамжуудыг сэргээнэ гэдэгт итгэлтэй байна

Зуны танилцуулга хичээл хийж явсан цэцэрлэгийн хоёр ангийн нийт 24 хүүхэд Дархан хотын ойролцоох ойгоос сураггүй алга болно. Улс даяараа хөдлөөд хүүхдүүд олдсонгүй . Гэмт хэргийн сэжиг таавар, логик дүгнэлтийн хязгаарыг давсан хэрэг болж хувирна. Энэ хэрэг дээр үүрэг авсан мөрдөгч Шонхоо, дүүгээ алдсан сэтгүүлч Номин, сэтгэц судлалын лабраториос оргосон өвчтөн Сэлмээ нар хүүхдүүдийн эрэлд гарна. Тэднийг асар олон жилийн жихүүдэс хүрэм түүхүүдийг өөртөө хадгалсан ой, мөн хаа байгаа нь үл мэдэгдэх ойн гүн дэх байшин хүлээж байлаа.

Коллежийн оюутан Тоодой ангийн хөвгүүн болох Бороогийн дотуур байранд шалгалт шүүлэг дөхсөн энэ үед хэсэг хугацаанд амьдархаар хүрч ирнэ. Гэтэл тэрхүү оюутны байранд 50-иад жилийн өмнөөс эхтэй учир битүүлэг орооцолдсон үйл явдлууд ар араасаа хөвөрч эхлэнэ. Хаана хүрч, хэрхэн төгсөх нь тодорхойгүй...? Скаут хүүхдүүд балар ойг туулан нэгэн цэг дээр очих ёстой. Багын андууд болох Сэлмээ найз Бууяа -гын хамтаар нэг баг болж аян замд гарна. Аялалын эхэнд Бууяа ойн гүнээс эмэгтэй хүний зүүлт олсон нь аз байв уу? эз байв уу...?

Марло бол гурав дахь хүүхдээ удахгүй төрүүлэх гэж буй ээж. Түүний нөхөр Рон бол халамжтай, ажилсаг хэдий ч эхнэр, ээжийн ажлын талаар юу ч мэдэхгүй. Шинэ хүн мэндэлж, ам бүл нэмэхэд Марлогийн ах хүүхдүүдийг нь шөнөөр харах Талли нэртэй асрагч хөлсөлж авчрах бөгөөд Марло Таллигаас суралцаж эхэлнэ. Эх хүний хичнээн их зүйлсийг амжуулдгийг, гайхалтай нэгэн болохыг сонирхолтой байдлаар өгүүлэх Tully киног үзнэ үү

Гэр бүлийн хараа хяналт, төгсөх ангийн хичээл номноос залхсан Ананд гэх махлаг хүү төрсөн өдрөө хайртай охин, сайн найзын хамт тэмдэглэхээр төлөвлөнө. Гэвч сургуулийн дээрлхүү хүү Том тамирын балгаас болж бүх зүйл бүтэлгүйтнэ. Ананд сэтгэлээр унан суух үед түүний бяцхан дүү охин нэгэн бялуу бэлэглэж хамтдаа хүслээ бодон лаа үлээнэ. Маргааш нь сэрвэл түүний амьдралд хачирхалтай адал явдлууд угтана. Түүнийг ямар адал явдлууд угтаж, хэрхэн даван туулах бол?

Тэнгэрийн чулуунаас төрсөн сармагчин нь ер бусын хүчийг олж авдаг бөгөөд өөрийн байр сууриа олохын тулд бурхад болон чөтгөрүүдийн аль алинтай нь тулалдах ёстой болно.

Хүмүүсийн амийг хамгаална гэдэг маш хүнд ажил. Тэр тусмаа араас нь олон алуурчин нэхэж байгаа АЛУУРЧНЫГ хамгаална гэдэг бол төсөөлөхөд ч бэрх зүйл. Хөгжилтэй жинхэнэ адерналин ялгаруулах киногоо тухлан сууж үзнэ үү.

Солонгос улсад гэнэт гарч ирсэн аварга мангас бүх нийтэд айдас үүсгэж хотыг сүйрүүлж, олон хүний аминд хүрдэг. Гэтэл уг мангас нь Америкт байгаа архи, шоунд хэт хамааралтай болсон Глориотой хамааралтай болсноор киноны үйл явдал сонирхолтойгоор өрнөдөг

Чусоны шилдэг мөрдөгч Ким Мин, Чусонд хуурамч мөнгө үйлдвэрлэгч сүлжээг илрүүлэхийг хичээх бөгөөд алга болсон бяцхан охиныг олохыг хичээнэ.

Нийт 220 с 193 -216 харуулж байна