Молдавийн элчин сайд гэр бүлийн хамт Германд ирнэ. Тэднийг хамгаалахаар Германы засгийн газраас шинэхэн цагдаа Тео, шилдэг мөрдөгч Лук болон бусад цагдаагийн ажилтнуудыг томилжээ. Гэвч хэрэг явдал буруугаар эргэснээр элчин сайдын охин Маша барьцаалагдчихав. Ийнхүү Машаг аврахын тулд Тео, Лук хоёр нэгдэн хөгжилтэй, аюултай адал явдалд гарна.

Кан Бу-рам бол төрөлх “Үлсан” хотоо хөгжүүлэхийн төлөө бүхий л сэтгэл зүрхээ зориулж буй төрийн албан хаагч юм. Тэрээр “Ку Буксу” хэмээх томоохон дууны наадмын оролцогчдыг сонгож авчрах хариуцлагатай ажилд томилогджээ. Тэрээр хамгийн түрүүнд нутагтаа дуу хоолойгоороо гайхагдсан хүнийг урихаар болсон нь түүний найз Кён-сокийн аав нь байлаа. Гэвч Кён-сокийн аав гэр бүлийн асуудлаас болж оролцох боломжгүй байсан тул Бу-рам Кёнсоктой нэгдэн, гэр бүлийг нь эвлэрүүлж, аавыг нь дууны тэмцээнд оролцуулах төлөвлөгөө хэрэгжүүлэхээр болно.

Ин-а найзуудынхаа хамт далайн эрэг рүү аялахаар явж замдаа төөрөн орхигдсон тоглоомын цэнгэлдэх хүрээлэнд ирнэ. Тус хүрээлэнд нэгэн аймшгийн агуй байх ба хүүхдүүдийн сонирхлыг ихэд татаж байлаа. Тэд өөрсдийн аяллыг улам сонирхолтой болгох үүднээс тус байшин руу нар жаргасны дараа орохоор болов. Гэвч тус байшин дотор нэгэн аймшигт нууц тэднийг хүлээж байгааг хэн нь ч мэдсэнгүй. Үхэгсдийн шивнэхийг хэзээ ч бүү сонс

Хүмүүсийн биед нэвтэрч бодол санааг нь удирдах чадвартай харь гаригийн биет дэлхий дээр газардан, хүмүүсийг аюулд оруулаад байв. Энэ тухай хамгийн анх Сөүлийн их сургуулийн "Харь гариг судлал"-ын клубийн гишүүд олж мэдэн, хүмүүст анхааруулахыг хичээж байлаа. Гэвч санамсаргүй тохиолдлоор тус клубийн аль нэг гишүүнийх нь биед тус харь гаригийн биет нэвтрэн орсноор тэд лабораторидоо гацна. Ийнхүү тэд 30 минутын дотор хэнийх нь биед харь гаригийн биет нэвтэрснийг олох хүндхэн, хөгжилтэй адал явдалтай учирна

Гадаадад ур чадвараараа танигдсан найруулагч Со-рин олон жилийн дараа Солонгостоо эргэн ирж кино найруулахаар болно. Киноных нь гол дүрд Со-риний багын найз, алдарт жүжигчин Сү-хёк тоглохоор сонгогдсон нь тун таатай хэрэг байлаа. Гэвч яг зураг авалтын талбайд гарах мөчид тэдний хоорондын уур амьсгал нэг л өөр байв. Чухам юунаас болж уур амьсгал өөрчлөгдсөнийг Со-риний энэхүү хөгжилтэй хайрын түүхээс хүлээн авч үзээрэй.

Томоохон нэвтрүүлгийн багт ажилладаг Еэ-жи-г бүдүүн, царай муутай хэмээн хүмүүс дорд үзэснээс болж маш их сэтгэл гутралд ороод байлаа. Нэгэн удаа түүнд “гоо сайхан бэлэглэгч ус”-ны танилцуулга ирнэ. Тус бүтээгдэхүүн нь хүний биеийг гайхалтай төгс хэлбэртэй болгоод зогсохгүй, царай төрхийг ч өөрчлөх шидтэй ажээ. Ийнхүү Еэ-жи яг л тус танилцуулга дээрх шиг өөрчлөгдөхийг хүссэнээр түүний аюулт адал явдал эхэлнэ.

Жун-гү бол эгэл даруу, зодолдохдоо муу тул үргэлж л сургуулийнхаа хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байлаа. Гэвч нэгэн өдөр сургуульд нь Чэ-ён гэх охин шилжиж ирэн, Жун-гүг аварснаар түүний амьдрал огцом өөрчлөгдөх ажээ. Жун-гү болон Чэ-ёны хөгжилтэй, хөгтэй адал явдлыг энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Усны дусал мэт адилхан Дэнни, Людвиг нар санамсаргүй соёл амралтын хүрээлэнд тааралдан өмнө нь уулзаж байгаагүй ч, царай төдийгүй нас нь ч гэсэн адилхан байгаа нь хачирхалтай байв. Ийнхүү тэд энэ бүхний учир шалтгааныг олохын тулд солигдон, өөрсдийн эцэг эхийг сорихоор болно. Тэдний хөгжилтэй адал явдлыг 1998 оны "The Parent Trap" киноноос сэдэвлэн бүтээсэн энэхүү бүтээлээс хүлээн авч үзээрэй.

Хэ-жү бол байнга гэр бүлийнхээ "хүнтэй суу" гэдэг үгийг залхтлаа сонссон нэгэн. Харин Сон-сук бол томоохон агаарын тээврийн компанийн захирлын хүү бөгөөд компаниа өвлөн авахын тулд гэрлэх хэрэгтэй байлаа. Нэгэн удаа тэд сохор болзоогоор танилцаж, бие биетэйгээ гэрээгээр гэрлэхээр болжээ. Гэвч хуримын бэлтгэл ажлын үед асуудал үүссэнээр тэдний хөгтэй, хөгжилтэй адал явдал эхэлнэ.

Дээрэмчдийн бүлэглэлийн толгойлогч Жан Сэ-чол-д орон нутгийн иргэдийн жагсаалыг тараах ажил ирнэ. Жагсаалын үеэр үзэсгэлэнт хуульч Су-хёнтой таарч анхны харцаар дурласан ч Су-хён "тэргүүн хатагтай" болохыг мөрөөддөг тул өөрийг нь сонирхохгүй байлаа. Ийнхүү хайрынхаа төлөө Сэ-чол амьдралдаа огцом өөрчлөлт хийж, сонгуульд нэр дэвшихээр болно. Гэвч түүний энэхүү шийдвэрийг бүлгэмийнх нь гишүүд болон өрсөлдөгчид нь зүгээр хараад суух болов уу?

Жи-мин сүйт залуу Ү-жинтэйгээ явж байхдаа санамсаргүй нэгэн үл таних бүсгүйг мөргөн, бүсгүйг үхснийг мэдмэгцээ сандран хэргийн газрыг орхин зугтжээ. Энэ явдлаас хойш Жи-минд үргэлж үхсэн бүсгүй харагдах болсноор түүний хар дарсан зүүд шиг өдрүүд эхэлнэ...

Сүүлийн 500 жилийн туршид Сөүлд гоо сайхны жижигхэн дэлгүүр ажиллуулан амьдарч байсан цус сорогч Ран-ыг барилгын шинэ эзэн гарч ирэн нүүхийг шаардана. Түүнийг хүндхэн байдалд орох үед нэгэн нууцлаг залуу гарч ирэн Ран туслана. Гэвч түүнээс гарах үнэр нь Раны анхны хайраас нь үнэртдэг байсан үнэртэй адил байх бөгөөд бүтэн 500 жилийн туршид тэвчиж ирсэн цусаар цангах хүслийг сэргээх нь тэр.

Сургууль дээрээ хоноглох болсон 5 сурагч хараалтай ангийн үүдийг нээснээр учир битүүлэг элдэв зүйлс үзэгдэж, сонсогдож, мэдрэгдэж, ар араасаа адармаатай үйл явдлууд хөвөрсөөр л ...Тэд энэ шөнийг давж чадах болов уу?

Их сургуулийн оюутны байранд хамтдаа амьдардаг гурван найз хөдөө нэгнийхээ ээжид дуудагдан очсоноор үйл явдал эхэлнэ. Тэд очсон газраа удах бодолгүй байсан ч нэгэн охинд зэрэг татагдсанаар тэд нэгнээсээ өрсөж охинд таалагдах гэж хичээснээр, тэдний хоорон дахь өрсөлдөөн улам ширүүссээр хүнд хүнд сорилтуудтай нүүр тулна.

Хишигээ, Дондог хоёр хөршүүд боловч өстөн юм шиг байдаг. Тэдний хүүхдүүд хоорондоо хайр сэтгэлтэй болсныг мэдсэнээр үйл явдал хурцдаж эхлэнэ

Гэр бүлийнхээ хараалын учрыг олж мэдэхээр Эми үл таних нэгний хамтаар хараал хаанаас эхлэлтэйг мөрдөнө...

Та хоёрхон секундын дотор хэн нэгэнд дурлаж үзсэн үү. Тэр мэдрэмж хайр болож чадах болов уу, эсвэл зүгээр л шохоорхол уу...

40-н настай Батаа, 20-н настай Зулаа нар санамсаргүй байдлаар зам дээр тааралдаж, тэдний дунд үл ойлголцол үүснэ. Маргааш нь тэдний бие хоорондоо солигдож тэдэнд маш том асуудал гарч ирнэ. Тэд нэгнээ огт танихгүй бөгөөд, чухам юуны учир хоорондоо солигдсон шалтгааныг олж мэдэхийг хичээх боловч олон саад бэрхшээлтэй тулгарна.

Энэ жилийн хамгийн ТОМ, хамгийн ХОРЧИН шоу

Niks Vreemds Aan буюу Nothing Strange About It нь Swingers нэрт алдартай киноны дахин хийсэн хувилбар юм. Suus өөрийн нөхөр Mat-д хайртай хэдий ч тэдний гэрлэлтийн гал халуун цог унтраад нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Хүсэл шуналаа дахин бадраахын тулд бүсгүй өөрсдийгөө хамтран групп секс хийдэг хүмүүсийн сайтад бүртгүүлж орхино.

Тэ-хүн бол Филиппинд мангоны үйлдвэр ажиллуулдаг нэгэн. Харин Сү-жин бол жирийн нэг оффисийн ажилтан бүсгүй. Нэгэн удаа Сү-жин найз Жи-ён-той хамт Филиппин рүү аялахаар болжээ. Аяллынхаа үеэр Сү-жин Тэ-хүнтэй учирч дурлана. Гэвч түүний найз Жи-ён ч гэсэн Тэ-хүнд дурласнаар тэдний хөгжилтэй, романтик хайрын адал явдал эхэлнэ.

Настая Королева бол сургуулийнхаа охидуудаас #1-т жагсдаг үзэсгэлэнтэй уран гулгагч юм. Тэрээр үргэлж олон хүний анхаарлын төвд байсаар дассан байлаа. Сошиал хаягийнх нь дагагчдын тоо нь ч үүнийг улам батлах мэт санагдаж байв. Гэвч нэгэн удаа Лео гэх залуу сургуульд нь шилжиж ирснээр түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөх нь тэр. Учир нь Лео царайлаг, ухаалаг хэдий ч Настяд огтхон ч анхаарал хандуулахгүй байгаа нь Настяд таалагдахгүй байлаа.

Луна, Адалберто 2 үерхээд удаж байгаа хос. Гэвч Адалберто Лунаг гэрийнхэнтэйгээ танилцуулахаас нэг л төвөгшөөдөг байлаа. Нэгэн удаа тэд хүүхэдтэй болсноо мэдсэнээр Адалберто Лунаг гэрийнхэнтэй танилцуулахаас өөр аргагүй болно. Ийнхүү Луна Адалбертогийн гэрт очих үед цус сорогч аав, шулам ээж, зомби авга ах нь угтаж авснаар тэдний хөгжилтэй адал явдал эхэлнэ.

Гурван сурагч аймшгийн киноны улаан фэнүүдийн цугларалтад ирсэн ч тус арга хэмжээг зохион байгуулагч нь чөтгөр шүтдэг нэгэн бөгөөд арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүсээр тахил өргөх гэж байгааг хэн нь ч мэдсэнгүй. Ийнхүү хүмүүс нэг нэгээрээ үхэж эхлэхэд 3 сурагч нэгдэн, аймшгийн кино дээрээс үзсэн амьд үлдэх аргуудаа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй болно.

Нийт 261 с 1 -24 харуулж байна