Абигэйл бол нэгэн нууцлагдмал тосгонд амьдардаг охин. Олон жилийн өмнө тус тосгонд тахал гарснаар засгийн тахал туссан хүмүүсийг тусгаарлах ба тэр дунд Абигэйлийн аав ч бас байлаа. Тиймээс Абигэйл том болоод, аавыгаа хайхаар гэрээсээ зугтана. Ийнхүү тэрээр ид шид, адал явдал, хар санаатнуудаар дүүрэн аялалд гарах бөгөөд тэрхүү аялал нь тэрний ертөнцийг харах өнцгийг тэр чигт нь өөрчлөх болно.

Трис ба Фоор Чикаго хотыг бүрэн бүсэлсэн хамгаалалтын ханыг даван, Үүсгэн Байгуулагчдын эрэлд гарна. Үүсгэн байгуулагчид Трис-г эргэлзээнд оруулж, түүнд шинэ ертөнц эсвэл хуучин хүлэмжийн ертөнцийн нэгийг сонгох шаардлага тулгарна. Тэрээр хүлэмжийн ертөнцтэй тэмцэн тулалдаж өдий хүрчхээд, буцаад хүлэмжийн ертөнцтэй гээ нэгдэх гэж үү?…

Иргэний дайны сүүдэр нөмрсөн Панемын иргэдийг ерөнхийлөгч Снөү-ийн дарангуйллаас чөлөөлөхөөр Кэтнисс эцсийн цохилтыг өгөх шаардлагатай бөгөөд дотны найз Гэйл, Финник, Пийта мөн 13-р дүүргийн хүчний хамт амь насаараа дэнчин тавьж ерөнхийлөгч Снөү-г хөнөөх ажиллагаа гүйцэтгэх бөгөөд үхлийн занга, бэлтгэгдсэн дайснууд, ёс суртахууны сонголтууд Кэтниссыг хүлээж байх ба Өлсгөлөн тулааны аль ч талбарт байгаагүй хүнд сорилтууд тэднийг хүлээж байх болно.

Спарк бол өөрийн найзууд болох Чанк болон Викс нарын хамт нэгэн орхигдсон гариг дээр амьдардаг, өсвөр насны сармагчин юм. 13-н жилийн өмнө тус гаригийн хяналтыг Зонг гартаа авсан ба Спаркийн гэр бүлийг хорогдох байр руу нүүлгэн шилжүүлж байжээ. Гэвч, Зонг нь хорон санаа гаргаж, гариг ертөнцийг бүхэлд нь устгах гэж байгааг хэн мэдсэнгүй. Түүнийг зогсоож чадах цор ганц нэгэн нь Спарк байлаа.

Хорвоо ертөнцийн бүхий л юмыг сониучирхах дуртай нэгэн баавгай шинэ амьдралаа олохоор Перугаас Лондон руу явна. Гэтэл хүсэл мөрөөдлөөр дүүрэн явсан баавгай Паддингтон өртөөнд хаягдаж, ганцаардаж хоцрохдоо Лондон хот түүний төсөөлсөн шиг биш юм гэдгийг ойлгох болно. Энэ үед нэгэн Англи жаал баавгайг олж аван нөхөрлөж, хэсэг зуур амьдрах газар олж өгснөөр амьдрал тийм ч муугүй мэт санагдаж эхэлдэг. Гэтэл музейн чихмэл хийгчдийн хувьд нүдний гэм болоод байсан уг баавгайн арьсанд шунасан нэг этгээд гарч ирснээр жинхэнэ адал явдал эхэлнэ.

28-р зуунд хүн төрөлөхтөн, харь гаригийхан зэрэгцэн орших ертөнцөд, бүхий л гарагийн, мянга мянган төрлийн амьд биетүүд Алфа хөлөг дээр олон зууны турш мэдлэг туршлага, соёл уламжлал, мэргэн ухаанаа хуваалцаж амьдарсаар ирсэн. Хөлгийн аюулгүй байдлыг заналхийлсэн хар хүч хөлгийн гүнээс илэрч, шилдэг мөрдөгчид Валэриан, Лорэлин хоёр тэрхүү хотыг аврах нууц даалгаварт гарна.

Хоёр эрдэмтэд хамтран эртний хүний ДНК-г ашиглан неандерталь хүнийг дахин бүтээх гэж оролдоно. Энэхүү туршилтынхаа үр дүнд тэд Виллиам хэмээх хүнийг бүтээх боловч тун удалгүй түүний өвөрмөц бие махбодь, зан чанар нь түүнтэй тааралдсан бусад хүмүүсээс айж, дайсагнахад хүргэнэ.

Жейк О 'Нил бол энгийн амьдралд дасан зохицохыг хичээж буй чадврарлаг тэнгисийн цэргийн командлагч юм. Гэвч нэг өдөр түүнээс өмнөх найз бүсгүй Жейд нь эцгийнхээ нууцлаг үхлийн үнэнийг олж тогтооход туслахыг хүсэх бөгөөд тус хүсэлтийг хүлээн зөвшөөрснөөр Жейк гэмт хэргийн торон сүлжээнд орооцолдож байгаагаа мэдсэнгүй.

Эхний ангийн үйл явдлаас 17 жилийн дараа И Хан Донын хүү Чой Сун Хун жижиг хэрэгт холбогдож, И Жон Сукын хоригдож байгаа газар ял эдлэх болно. Чой Сун Хун удалгүй И Жон Сукын нөмөр нөөлөгт орж, түүнээс үлгэр дуурайлал авдаг болно. Гэвч тэрээр И Жон Сукыг яагаад шоронд орсныг мэдвэл юу болох бол ?

Артур Бишоп урьд хийдэг байсан ажлаа орхиж тайван амьдрахыг хүссэн боловч түүний дайснууд хайртай бүсгүйг нь олзолно. Яах ч аргаггүй байдалд орсон тэрээр дэлхийн талыг туулж 3 том аллага үйлдэх хэрэгтэй болдог. Гэвч энэ бүх ажиллагаа санаандгүй болсон мэт харагдах ёстой.

Нийт 16 с 1 -24 харуулж байна