Хүний цаана" УСК-нь Монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд хадгалагдаж байдаг Эх орон, Газар нутгаа хайрлах тэрхүү нандин зүйлийг мөн Эх хүний нинжин сэтгэл, Үр хүүхдээ гэсэн агуу хайр, Харийн түрэмгийлэгчдээс газар нутгаа харамлан, хайрлан хамгаалж буй орчин цагийн залуусын тэмцлийг энэхүү кинон дээрээс харах болно.: "Хүний цаана" УСК-нь Монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд хадгалагдаж байдаг Эх орон, Газар нутгаа хайрлах тэрхүү нандин зүйлийг мөн Эх хүний нинжин сэтгэл, Үр хүүхдээ гэсэн агуу хайр, Харийн түрэмгийлэгчдээс газар нутгаа харамлан, хайрлан хамгаалж буй орчин цагийн залуусын тэмцлийг энэхүү кинон дээрээс харах болно

Цуурхал УСК нь Өнөө цагийн нийгмийн байдал болон хүний мөс чанар хүний амьдралыг орвонгоор нь эргүүлж чадах цахим орчинд түгэж буй үнэн худал мэдээллүүд болон нийгэмд хүчтэй хүмүүсийн золиос болж байгаа хэдэн зуун залуусын тухай мөн худал үнэн ам дамжсан цуурхал цуу яриа хүний амьдралыг яаж өөрчилж сүйтгэж бусдад хэр хор хөнөөлтэй байгааг инээдмийн төрөл жанраар егөөдөн шүүмжилж буй Инээдмийн Детектив уран сайхны кино юм

Найз нөхдийн тухай өгүүлэх энэхүү киноны гол дүр Цолмон хамт шөнийг өнгөрүүлсэн бүсгүй нь үхсэн байдалтай сэрнэ. Тэрээр ихэд балмагдан яах учирлаа олохгүй байх үед утас дуугарч, түүний асуудлууд үргэлжилсээр... Цолмонгийн хэргийг шалгах байцаагчаар түүний найз Батболд, томилогдсоноор үйл явдал улам хурцдаж, адармаатай үйл явдал цааш өрнөх болно

Энэхүү хүүхдийн киног энэ цаг үеийн бүх хүүхдүүддээ зориулан “Зорилготой залуу гэр бүл” НҮТББ, Замын цагдаагийн алба, Бодь даатгал компаниудтай хамтран бүтээв. Кино эхлэхэд сурагч Дээгий зуны амралтаар болсон хамгийн сургамжит өөрт тохиолдсон болсон явдлаа ярихаар самбарын өмнө гарч зогсоно.Хар багаасаа нөхөрлөсөн дөрвөн гэр бүлийн найзуудын хүүхдүүд болох Баатар, Дээгий, Хулан, Золбоо нар мөн л багаасаа бие биенийгээ мэдэх боловч тэд аав ээж нар шигээ сайн найзууд биш. Нэг өдөр тэднийг аав ээж нар нь Баатарын гэрт үлдээж аялалд явах болно. Эцэг эхчүүд бид заримдаа хүүхдүүддээ том болсон байж гэдэг үгийг амьдралдаа өргөн хэрэглэж хүүхдүүддээ том болсон гэдэг итгэлийг хүлээлгэхийг хүсдэг.Гэсэн ч тэд бол хүүхэд гэдэгийг бид үргэлж санаж байх хэрэгтэй.Ингээд л ээж аавыг эзгүйд хүүхдүүд том толгойлон шийдвэр гаргаж адал явдалтай, саад бэрхшээлтэй учиран байж асуудлыг шийднэ.

Баатраа,Золбоо, Хулан,Дээгий дөрөв найзалдаг бөгөөд Дээгий өнөөдрийг хүртэл аавтайгаа огт уулзаж үзээгүй. Дээгийгийн ээж нь гадаадруу сургуульд явж дээгий эмээ дээрээ үлдэнэ. Ингээд санаандгүй эмээгийн гэрээс аавынхаа захиаг олсноор найзуудын адал явдал эхлэж шинэ танилуудтай болж том 6 толгой болно

Монгол хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг Том толгойтын адал явдал цуврал киноны 3-р анги “Том амжилт” Ангийнхаа хөвгүүдэд байсхийгээд л гөвшүүлчихдэг Баатараа, Золбоо хоёр нэгэн охинтой санамсаргүй таарч шохоорхон араас нь спортын төв ордон руу орсон нь самбо бөхөөр хичээллэдэг охин байлаа. Охиныг дуурайн самбо бөхөөр сонирхон хичээллэж олон саад бартааг даван туулж тэвчээртэй хандсан нь хожим амжилт руу хөтлөх алхам болдог. Гадаад явах эрхтэй тэмцээнд оролцож үеийн найзууддаа үлгэр жишээ болон тэмцээнд шалгарсан тэд үеийнхээ болоод сургуулийнхаа дээрэлхүү нөхдөд амжилтаар хариу барьж европ тиврүү тэмцээнд явж буйгаар өндөрлөдөг.

“Приусны босс” кино нь 2013 онд хийгдсэн “Микроны босс” киноны үргэлжлэл бөгөөд өмнөх ангийн киноны гол дүрүүд болох Тахиа, Бааяа, Халзаа нар найзууд болсноор дуусдаг. “Приусны босс” кино Тахиа, Бааяа нар микрогоо зарж приус авч таксинд явах болсноор эхэлнэ. Гэтэл машины хулгай хийдэг хэсэг хүмүүст 500 приус хулгайлах захиалга орж ирэх бөгөөд тэдгээр хулгайч нар Тахиа, Бааяа хоёрын приусыг хулгайснаар адал явдал эхэлдэг

Бааяа, Тахиа, Уянга, Халзаа 4-т нэгэн үл таних дайсан гарч ирснээр адал явдал өрнөнө. Чухам хэн, юуны төлөө тэдэнтэй тэмцэлдэх болов

Хүний микронд нэг нь кондуктор, нэг нь жолооч хийж амь зогоодог хоёр найзад нэгэн ах нь өөрийн хуучин микрогоо урьдчилгаагүй лизингээр өгсөнөөр хоёр найз бөөн баяр болон өөрсдийн машинтайгаа шугаманд явах бөгөөд нэг өдөр баян айлын тансаг зэрэглийн машинтай залуутай муудалцан улмаар түүний үнэтэй машинийг шүргээд зугтана. Залуу тэр хоёрыг хайн олох бөгөөд тэр 3-ийн хооронд үл ойлголцол улам лавширсаар 2 найз 10 сая төгрөгний өрөнд орох бөгөөд цаашдаа яаж өрөө дарж хэрхэн сайн найзууд болж байгааг кинонд харуулна.

Инээдмийн төрөл жанртай энэхүү киног “Image” студи, “Милл” энтертайнмэнттай хамтран бүтээжээ. Энэхүү киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, зураглаачаар Б.Төгөлдөр ажиллажээ.

Тэмүүлэн эхнэрийнхээ ээжтэй танилцах гэсэн боловч эхнэр болох Гэрэлээ нуусаар л...Нэг өдөр Гэрэлээ ээжийгээ танилцуулахаар Тэмүүлэнг авч явна.Тэмүүлэнгийн хадам ээж шоронгоос гарч ирнэ.Тэмүүлэнгийн бүтэлгүйтэл хадам ээжийн дургүйг хүргэсээр хөөгдөхөд хүрнэ.Эхнэрээсээ салах хүсэлгүй Тэмүүлэн хадам ээжтэйгээ тэмцэлдэнэ...

Харанхуй, оньсон байшинд хэсэг бүлэг сонгогдсон хүмүүс өөрсдийнхөө хэн болохыг ч мэдэхгүй, ямар ч ой санамжгүй сэрнэ. Гэвч дэлхий дахинаа тэднийг хэрхэн амьд үлдэхийн төлөө тэмцэж байгааг үзэж байх болно. Оньсонд гацах уу, эсвэл амьд үдэхийн төлөө тэмцэх үү?

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойд зориулан UBS телевизээс бүтээсэн "Өөдлөх улирал" уран сайхны кино

Трис ба Фоор Чикаго хотыг бүрэн бүсэлсэн хамгаалалтын ханыг даван, Үүсгэн Байгуулагчдын эрэлд гарна. Үүсгэн байгуулагчид Трис-г эргэлзээнд оруулж, түүнд шинэ ертөнц эсвэл хуучин хүлэмжийн ертөнцийн нэгийг сонгох шаардлага тулгарна. Тэрээр хүлэмжийн ертөнцтэй тэмцэн тулалдаж өдий хүрчхээд, буцаад хүлэмжийн ертөнцтэй гээ нэгдэх гэж үү?…

Чусоны шилдэг мөрдөгч Ким Мин, Чусонд хуурамч мөнгө үйлдвэрлэгч сүлжээг илрүүлэхийг хичээх бөгөөд алга болсон бяцхан охиныг олохыг хичээнэ.

Өтөлж яваа Рок одын эхнэр нь Чил – д амралтаар явж байхад нь хулгайлагдсанаар үйл явдал сонирхолтойгоор өрнөнө

Их Британий ерөнхий сайд учир битүүлгээр нас барна. Барууны ертөнцийн орнуудын бүх удирдагчид оршуулганд нь оролцохоор цуглана. Алан хядах бүлэглэл дэлхийн нөлөө бүхий удирдагчдыг хөнөөхөөр төлөвлөж байлаа.

Артур Бишоп урьд хийдэг байсан ажлаа орхиж тайван амьдрахыг хүссэн боловч түүний дайснууд хайртай бүсгүйг нь олзолно. Яах ч аргаггүй байдалд орсон тэрээр дэлхийн талыг туулж 3 том аллага үйлдэх хэрэгтэй болдог. Гэвч энэ бүх ажиллагаа санаандгүй болсон мэт харагдах ёстой.

Иргэний дайны сүүдэр нөмрсөн Панемын иргэдийг ерөнхийлөгч Снөү-ийн дарангуйллаас чөлөөлөхөөр Кэтнисс эцсийн цохилтыг өгөх шаардлагатай бөгөөд дотны найз Гэйл, Финник, Пийта мөн 13-р дүүргийн хүчний хамт амь насаараа дэнчин тавьж ерөнхийлөгч Снөү-г хөнөөх ажиллагаа гүйцэтгэх бөгөөд үхлийн занга, бэлтгэгдсэн дайснууд, ёс суртахууны сонголтууд Кэтниссыг хүлээж байх ба Өлсгөлөн тулааны аль ч талбарт байгаагүй хүнд сорилтууд тэднийг хүлээж байх болно.

Төрөө бол өөрийн гараар амьдралаа босгож мөрөөдөл хүслээ биелүүлэхээр хөдөлмөрлөж яваа мянга мянган залуусын нэг.Гэвч түүний төлөвлөсөн ажил бүтэлгүйтэж өрөнд орсноор мөрөөдлөө хаяж мөнгөний төлөө улайран зүтгэнэ. Төрөө энэ боломжийг ашиглаж,алдсан гэдгээ ухааран дахин шинээр эхэлж чадах болов уу?

Нийт 62 с 1 -24 харуулж байна