Жое бол хүний хэлээр ярьж чаддаг гайхалтай авьяастай бяцхан имж. Нэгэн удаа тэрээр банкны дээрэмчдээс болж ээжээсээ төөрөн Элла гэх охины эдлэн газарт иржээ. Тэнд Жое Эллатай хамт цагийг хөгжилтэй өнгөрүүлэх бөгөөд тун удалгүй Эллатай хамт ээжийгээ хайх адал явдалд гарна.

А-рён бол Хонконгийн томоохон мафийн бүлгэмийн толгойлогчийн охин. Гэвч тэрээр санамсаргүй өөрсдийн томоохон өрсөлдөгч болох "Хар луу" бүлгэмийн толгойлогчийг хөнөөсөн хэргээр нутгаасаа түр явах хэрэгтэй болжээ. Харин А-рён энэхүү боломжийг ашиглан Солонгост байгаа ээжийгээ хайхаар шийднэ. Түүнийг Солонгост очих үед Ги-чул угтаж авах бөгөөд А-рёныг алах гэсэн алуурчдаас болж Ги-чул А-рёныг төрсөн нутаг руугаа дагуулан очих хэрэгтэй болно. Гэвч гол асуудал нь Ги-чул А-рёныг хэн болохыг нь мэдэгдүүлэхгүйн тулд нутгийнхандаа өөрийнхөө эхнэр гэж танилцуулах ёстойд байлаа. Ийнхүү тэдний элэг хөшөөм адал явдал эхэлнэ.

17-н настай хүү эрдэм ном сурахаар алс холын АНУ-г зорино. Гэвч тэнд очоод хүү өөрийгөө хорт хавдартай байж болзошгүй талаар олж мэдэх ажээ. Ийнхүү түүний амьдрал орвонгоороо эргэж, дэргэд нь өөрийг нь гэх хэн ч үгүй, амьдрал ямар ч утгагүй мэт санагдана. Гагцхүү реп хөгжим л түүнд амьд гэдгийг нь мэдрүүлж байлаа. Холливүдийн өлгий нутаг болох Лос Анжилес хотод бүтээгдсэн энэхүү кино нь реппер "Тулгат''-ын бодит амьдралаас сэдэвлэсэн бөгөөд хүн чанар, нөхөрлөл, реп хөгжмийн гайхамшгийг танд мэдрүүлэх болно.

Бён Чэ-үк бол түргэн ууртай гэдгээрээ алдартай прокурор. Нэгэн удаа түүний байцааж байсан сэжигтэн нь байцаалтын өрөөнөөс нас барсан байдалтай олдсоноос болж Чэ-үк хүн амины хэрэгт гүтгэгдэн шоронд хоригджээ. Гэвч тэрээр бууж өгөлгүй, шоронд хамт хоригдож буй хоригдолтой нийлэн өөрийгөө буруугүй гэдгийг батлахын оролдоно.

Японы дарангуйлал Солонгосын хойгт ноёрхож байх үед хэсэг босогчид, Солонгосын засгийн газрын зарим гишүүдтэй хамтран Японы эсрэг тэмцэхээр бэлдэж байлаа. Яг энэ л үед Япон гэр бүлийн өргөмөл охин, И Ён-жин нь Солонгосын төлөө тагнуулч болохоор шийдэж, босогчидтой нэгдэнэ. Тэд эх ороноо буцаан авч чадах болов уу?

"Нарны нулимс" хэмээх 20 сая долларын үнэ бүхий алмазыг Макао хотод дуудлага худалдаанд оруулах талаар мэдээ олон улсад тархаад байлаа. Үнийн дүнгийн хэмжээг сонссон мэргэжлийн хулгайчид өөрсдийн авхаалж самбааг сорихоор Солонгосоос Макаог зорино. Гэвч тэднийг очих үед Хонг-Конгийн бас нэгэн бүлгэм тэднийг угтан авч, төлөвлөгөөнд нь саад болсноор тэдний хөгжилтэй, аюултай адал явдал эхэлнэ.

Монголын эзэнт гүрэн дэлхийд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр өргөжин тэлж, Зүүн Европын ихэнх хэсгийг эзлээд байлаа. Харин энэ үед Карпатын нурууны хил хязгаар дахь нэгэн жижиг тосгон өөрсдийн эрх чөлөөний төлөө тэмцэнэ.

Нэгэн цагдаа осол гаргаад зугтсан хэргээр хоригдохоор болж, шоронд нэгэн хоригдолтой танилцана. Төд удалгүй тэрээр тус шоронгийн хоригдлуудаас эхлээд, харуулууд хүртэл бүгд нэг хоригдлын удирдлага доор байдаг ба өөрийгөө "шорон" гэдэг нэгэн томоохон гэмт бүлэглэлийн нэг хэсэг болсноо олж мэднэ. Амьд үлдэх, эсвэл гэмт хэргийг таслан зогсоох гэж байгаад үхэх эсэх нь түүний гарт байлаа.

Тэ-сок бол авьяаслаг даамчин. Тэрээр энэ чадвараа ашиглан, дүүтэйгээ хамт мөрийтэй тоглоомчдоос мөнгө луйвардахаар шийднэ. Гэвч хэрэг явдал буруугаар эргэснээр Тэ-сок дүүгээ алдаж, өөрөө дүүгийнхээ аллагын хэргээр шоронд суухаар болчих нь тэр. Ийнхүү 7 жилийн дараа тэрээр дүүгийнхээ өшөөг авахаар мөрийтэй тоглоомын аймшигт ертөнцөд дахин эргэж ирнэ.

Кан-пэ бол тулааны чадвараараа бүлгэм дотроо #2-т жагсдаг нэгэн. Харин Су-та бол тулаант киноны од хэдий ч хэтэрхий хэрцгий зангаасаа болж үргэлж туслах дүрийн жүжигчдээ гэмтээдэг гэдгээрээ байлаа. Нэгэн удаа тэд санамсаргүй учирснаар Су-та Кан-пэ-д киноны тулаантай хэсэгт тоглох саналт тавих ажээ. Кан-пэ саналыг зөвшөөрөх болов ч нэгэн болзол тавьсан нь "тулааны хэсгийг бодит байлгах" байлаа.

Хэсэг хүүхдүүд элсэлтийн шалгалтандаа бэлдэхийн тулд нэгэн жижиг дэм буудалд өрөө түрээслэн хонохоор болно. Гэвч тэднийг буудалласан орой 100 сая вон өрөө андууран хүргэгдэж ирнэ гэж хэн нь ч төсөөлсөнгүй. Ийнхүү тэдний хөгжилтэй, аюултай адал явдал эхэлнэ.

Ким Сү-хёк, Кан Ын-пё хоёр бол хар багын найзууд. Гэвч нэг л өглөө тэднийг сэрхэд эх нутаг нь Хойд болон Өмнөд Солонгос болон хуваагдсан байжээ. Ийнхүү олон жилийн дараа тэд эргэн уулзах үед нэг нь Өмнөд Солонгосын тусгай салааны дарга, нөгөөх нь Хойд Солонгосын цэргийн дарга болсон байлаа. Тэдний энэхүү уулзалт цаашид хэрхэн өрнөх бол?

15-р зууны Чусоны үе. Улс орон даяар гарах болсон нууцлаг аллагууд гарах болсон тул хаан тус хэргүүдийн учрыг тайлуулахаар түшмэл Ким Минийг нууц мөрдөгчөөр илгээв. Ийнхүү мөрдөгч К-н хөгтэй, хөгжилтэй, адал явдалтай, аюултай даалгавар эхэлнэ.

Афганистан сурвалжлага хийж байсан Францын сэтгүүлчийг Талибанчууд хулгайлна. Ингээд тус сэтгүүлчийг аврах ажиллагаанд тусгай хүчнийхнийг дайчлах хэрэгтэй болно.

Сон-ү бол хувийн мөрдөгчөөр ажилладаг нэгэн. Тэрээр нэгэн удаа Сү-жин гэх нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйгээс нөхөр нь Сү-жинийг хуурч байгааг батлах зураг олох захиалга авна. Ийнхүү Сон-ү захиалгаа биелүүлхээр очиход Сү-жиний нөхөр нь үхсэн байдалтай олдох бөгөөд хэргийн гол сэжигтэн нь Сон-ү болчих нь тэр. Тэрээр өөрийн нэр төрөө хэрхэн цэвэрлэх бол?

Хваи хэмээх хүүг хэсэг бүлэг хүмүүс хулгайлах бөгөөд Хваи 17 нас хүрэхэд, тэрээр аль хэдийн мэргэжлийн алуурчин болчихсон байлаа. Гэвч нэгэн удаа Хваи даалгавраа биелүүлж байхдаа өөрийн өнгөрсөн амьдралын тухай сэжүүр олсноор түүний амьдрал орвонгоороо эргэнэ. Ийнхүү тэрээр өнгөрсөн амьдралаа олж мэдэхийн төлөө тэмцэж эхэлнэ.

15н жилийн өмнөх цуврал алуурчин хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа ил гарч ирэн “Би бол гэмт хэрэгтэн” номоо хэвлүүлнэ. Энэ номонд гэмт хэргүүдээ яаж үйлдэж байсныгаа дэлгэрэнгүй дүрслэн бичжээ гэтэл уг ном нь шилдэг борлуулалттай ном болж нэрд гарах болно. Хуулийн хэмжээнд барих ямарч боломжгүй болсон учраас түүний гарт хайртай хүмүүсээ алдсан гэр бүлийнхэн нь түүнийг зүгээр байлгахгүй. Гэтэл уг хэргийг мөрдөж байсан мөрдөгчид жинхэнэ гэмт хэрэгтэн утсаар холбогдох болно.

1930-аад оны эхэн үе. Японы дарангуйллын улмаас Солонгосын ард түмэн туйлдаа хүрээд байлаа. Энэ үед тусгаар тогтнолын төлөөх тэмцэгчид гарч ирэн Японы дарангуйлагчдыг хөнөөх аллагын төлөвлөгөөг боловсруулна. Гэвч тэдний төлөвлөгөөнд хөлсний алуурчин саад болсноор хэрэг явдал санаанд оромгүй байдлаар эргэнэ...

Руггерог хэт арчаагүй байдлаас нь болж эхнэр нь хаяж явна. Ингээд Руггеро эхнэртээ өөрийгөө баталж, эргүүлэн авчрахын тулд тоглоомон буу ашигалан банк дээрэмдхээр шийдсэнээр түүний хөгжилтэй, аюултай адал явдал эхлэх ажээ.

Маш аюултай гэмт хэрэгтнүүдийг тээвэрлэж байсан автобус хэрэгтнүүдийг шорон руу тээвэрлэх явцдаа осолд орж, хэрэгтнүүд хүнд ноцтой гэмт хэрэгтнүүд зугтана. Ийнхүү цагдаагийн газрын зүгээс гэмт хэрэгтнүүдийг барихын тулд тусгай салааг илгээсэн нь цагдаа болон танхай этгээд, луйварчдын хамтарсан баг байлаа. Цагдаа болон гэмт хэрэгтнүүдийн хамтарсан тусгай багийн хөгжилтэй, аюултай адал явдлын талаар энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Гон-Ү бол А цэгээс Б цэгт илгээмжийг аюулгүй хүргэж өгөхийг хичээдэг энгийн л нэг хүргэлтийн ажилтан. Нэгэн удаа тэрээр нэгэн хачирхалтай хүргэлтийн захиалга авна. Гэвч тус захиалгын дараа тэрээр ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хороогоод зугтсан хэргийн сэжигтэн болчихно гэж огт мэдсэнгүй. Гон-у өөрийгөө буруугүй гэдгийг баталж чадах болов уу?

Миссисипи мужийн нэгэн жижиг тосгонд эртний чөтгөрүүдийн аюул заналхийлнэ. Ийнхүү тэднийг аврахаар чөтгөрийн ангууч Жебедиа Вудли (Dolph Lundgren) тус тосгоныг зорьж, чөтгөрийн анд гарна.

Кан Дун-гу бол элит зэрэглэлийн булш ухагч. Тэрээр эртний эдлэлүүдийг нэг хараад л хэр үнэд хүрч болохыг мэдэж чадах мэргэжлийн нэгэн. Ийнхүү музейн үзмэр хариуцсан ахлах Юн түүний энэхүү гайхалтай чадварыг ашиглах санал тавина. Гэвч тус санал нь санаанд оромгүй аюул дагуулж байсныг хэн нь ч мэдсэнгүй

Бүүний баавгайнууд санамсаргүйгээр цаг хугацааны тэсрэлтэд өртөж, өнгөрсөн үе рүү ирнэ. Тэр тусмаа чулуун зэвсгийн үе рүү ирчихсэн байлаа. Ийнхүү тэд 21-р зуун руугаа буцах арга замыг хайх аялалд гарaхаар болжээ. Хөгжилтэй ах дүү баавгайнуудын аюултай, адал явдалтай түүхийг энэхүү хүүхэлдэйн киноноос хүлээн авч үзээрэй

Нийт 198 с 49 -72 харуулж байна