Сонгодог хөгжим эгшиглэж, алга ташилт нижигнэсэн театрын их танхимд үзэгч олон цугларсан байлаа. Гэнэт тус танхим халдлагад өртөж, цугларсан олныг барьцаанд авна. Эхэндээ халдагчдын зорилго тодорхой бус байсан ч, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдний зорилго ил гарч эхлэх ба үзэгчдийн дунд нуугдах бас нэгэн нууц ч ил гарч ирнэ. Тэр нууц нь юу байсан бэ?

Солонгосын хойгт муу ёрын чөтгөр заналхийлж, маш олон хүмүүст хор хөнөөл учруулж байлаа. Тэрхүү муу ёрын сүнсийг дарахаар Ватиканаас нэгэн ламтан ирсэн ч, муу ёрын чөтгөрийн хүч илт давамгай байв. Энэ л үед мэргэжлийн холимог тулааны тамирчин залуу тус ламтанд тусалж эхэлснээр, муу ёрын чөтгөрийн эсрэг хүчтэй тэмцэж эхэлнэ. Тэд муу ёрын сүнсийг зайлуулж чадах болов уу?

Скот, Эмили хоёрт өвөө нь шидэт ертөнцийн тухай багад нь ярьж өгдөг байв. Гэвч тэд өсөж томрохын хэрээр үлгэрт итгэхээ больж эхэлж байлаа. Нэгэн удаа тэд Руфус нэрт нэгэн үлгэрийн амьтныг Скотын гэрээс олсноор өвөөгийнх нь ярьж өгдөг байсан түүхүүд бүгд үнэн гэдэгт итгэж эхэлнэ. Руфусын амьдардаг шидэт ертөнцийг аврах аялалд гархад бэлэн үү?

ЗХУ, 1941 оны 11-р сар. Улаан армийн 316-р дивизийн 28 цэрэг Генерал Иван Панфиловоор удирдуулан эх нутаг, Москва хотынхоо төлөө тэмцэж байлаа. Тэд хэдий зэр зэвсэг муутай байсан ч дайсны танкуудын эсрэг маш эрэлхэгээр тулалдаж, маш олон хоногийн турш хотоо хамгаалж чадсаар байв. Эх орныхоо төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэсэн тэр л эрэлхэг хөвгүүдийн урам зориг, эрч хүч, хайр дурлалын тухай энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

1941 оны 10-р сар. Мянга мянган фашистууд Москвад хүрэхийн тулд Калининградыг эзлэхээр дайрч байлаа. Тухайн үед хоёр мянга хүрэхгүй иргэд тус хотыг хамгаалж байсан ба сүүлчийн мөчөө хүртэл бууж өгөлгүй тэмцэж байсан юм. Гэвч яг энэ үеэр дайсны тагнуулуудын асуудал хөндөгдөх бөгөөд тухайн үед хотыг захирч байсан хошууч Павел Сысоев өөрөө хүртэл тагнуул хэмээн сэжиглэгдэхэд хүрнэ. Жинхэнэ тагнуул хэн байсан бэ?

Домогт өгүүлснээр "тэнгэрийн илд" нь эзэмшигчдээ хэнд ч дийлдэшгүй асар их хүчийг өгдөг ажээ. Энэхүү домгийг сонссон Бохан хаан илдний хүчийг хорон муу санаандаа ашиглахаар , тус илдний эрэлд гарав. Гэвч түүний эсрэг тэмцхээр улаан үст баатар бүсгүй Нарико замд нь саад болно. Тэнгэрийн илд хэний гарт орох бол?

Зул сарын баяр ойртож байхад түлээчин Вик ажлаа солин ой хамгаалагчаар ажиллахаар болно. Гэвч ах дүү баавгай Викийг ой хамгаалагч болсонд нь нэг л итгэж өгөхгүй байлаа. Вик болон ах дүү баавгай нарын хөгжилтэй адал явдлыг зөвхөн энэхүү хүүхэлдэйн киноноос хүлээн авч үзээрэй.

Браяр, Брамбл баавгайнууд болон найзууд нь ой модондоо сэтгэл амар, сайхан амьдарч байлаа. Гэвч баярын улирал ойртсоноос болж түлээчин Вик баярын мод бэлтгэлийн ажлаа эхлүүлж, ойн тайван байдлыг алдагдуулна. Ийнхүү ах дүү баавгайнууд болон тэдний найзууд түлээчин Викийг гэр рүү нь хариулахаар шийдэх ажээ. Ах дүү баавгай болон Вик түлээчний хөгжилтэй түүхийг энэхүү киноноос хүлээж авч үзээрэй.

Фрэнк бол зохиолч. Тэрээр шинэхэн зохиолоо зул сараас өмнө бичиж дуусгах хэрэгтэй байлаа. Гэвч түүний хүү Кэннэт, Дороти нэртэй нохотойгоо цуг Сантаг хулгайлах төлөвлөгөө боловсруулан, Фрэнк дээр туршиж эхлэх нь тэр. Фрэнк болон түүний гэр бүлийн зул сарын хөгжилтэй түүхийг энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Зул сарын баяр аюулд ороод байв. Харин энийг зөвхөн Pixi Post багийнхан л аварч чадхаар байлаа.

И Кан-хи бол Өмнөд Солонгосын нөлөө бүхий сонины эрхлэгч. Тэрээр Жан Пиль-вү-гийн арыг үргэлж дааж ирсний ачаар УИХ-н гишүүн болгож чадсан ажээ. Гэвч түүний цаг хугацаа өнгөрхийн хэрээр тэдний хоорондын харилцаа хөндийрч, Жан Пиль-вү Кан-хигийн ачийг мартан, өөрийнхөө оронд золиослохоор зэхэж байлаа. Харин энэ үнэнийг мэдсэн Кан-хи өөрийгөө хамгаалхаар сөрөг арга хэмжээ авч эхэлнэ. Тэдний тулаан цаашид хэрхэн өрнөх бол?

Хотод нууцлаг гэмт хэргүүд гарсаар. Харин тэр бүх гэмт хэргийн нууцыг нэгэн барны эзэн тайлах гэж оролдоно. Тэрээр шудрага ёсыг сахиулж чадах болов уу?

Нэгэн цэрэг өөр хүний биед сэрээд өөрийгөө 8 минутын дотор зорчигч тээврийн галт тэрэгний бөмбөгдөгчийг олох засгийн газрын туршилтын хөтөлбөрт хамрагдсанаа олж мэдэв. Тэрээр бөмбөгдөгчийг олж чадах болов уу?

Ажил хэрэгтээ амжилт гаргаж яваа нэгэн бүсгүй найз залуутайгаа гэрлэхээр болно. Гэвч түүний гэр бүл нь бүхэлдээ эхний гэрлэлт нь заавал салалтаар дуусдаг муу ёрыг таслан зогсоохын тулд тэрээр гэрлэхээсээ өмнө огт танихгүй залуутай учир ургуулна.

Харь гаригийн нисдэг биет Лондонгийн өмнөд хэсэгт газардсаныг хэдэн өсвөр насныхан олж илрүүлэх бөгөөд харийнхан учир битүүлгээр тэд нар руу дайрч эхлэнэ. Ингээд тэд өөрсдийгөө харийнхнаас хамгаалах хэрэгтэй болно.

Чусон улсад аймшигт мангасуудын аюул заналхийлж байлаа. Харин тэр л аймшигт цаг үед Чон Жун хааны үнэнч албат Юн Гём болон түүний итгэлт андууд хааныгаа болон Чусон улсаа аврахаар хүч нэгтгэн тэмцэнэ. Тэд улсаа аварч чадах болов уу?

Ку Гон-сү бол мөрдөгч. Тэрээр ердөө 24-хөн цагийн дотор ээжийгээ алдаж, эхнэрээсээ салж, машины осолд орох гэх мэт маш хүнд өдрийг туулна. Хамгийн гайхалтай нь түүнд тохиолдсон бүх үйл явдал хоорондоо холбоотой байлаа. Хэн нь мөрдөгчийг амьдралыг хэцүү болгоод байгаа юм бол?

Томоохон асуудалд орсныхоо дараа Чой Жи Хүн Солонгос дахь хамгийн муу сургууль болох Тэхүн ахлах сургуульд шилжинэ. Тус сургуульд ормогцоо Жи Хүн сургуулийнхаа овгор нь болохыг шийдэх боловч хичээлийн үеэр хэн ч түүнийг тоосонгүй. Гэвч хонх дуугаран хичээл дуусмагц бүгд тулалдхаар явах бөгөөд тус тулаанд цорын ганц дүрэм байдаг нь "хэн ялсан нь тухайн жилийн овгор" болох байлаа.

Харааны бэрхшээлтэй Карен гэх охин эмээгийнхээ хамт өөрсдийн түрээслүүлж байсан байрыг цэвэрлэхээр очно. Гэвч тэнд очсоны дараахантай Карений багын хар дурсамж сэргэснээр Каренийг хүрээлэх аймшигт явдлууд эхэлнэ.

Кы-сү бол Солонгосын Бадук(Го даам) тоглогчдын шилдгүүдийн нэг. Гэвч түүний багш Хо Иль-ду хууль бус Бадук тоглогчдын гарт амиа алдсанаас болж тэрээр багшийнхаа өшөөг авахын тулд хууль бус Бадукийн мөрийтэй тоглоомын ертөнцөд хөл тавина. Гэвч хууль бус мөрийтэй тоглоомын ертөнц нь Кы-сүгийн төсөөлснөөс тэс өөр байсныг тэрээр мэдсэнгүй.

Багадаа Мориа уулын энгэрт “оршуулгын газрын сүнс” тоглоомыг хамт тоглодог байсан хүүхдүүд олон жилийн дараа эргэн уулзалдаад байлаа. Гэвч тэднийг ирснээс хойш тэдэнд хачин жигтэй зүйлс ээлж дарааллан тохиолдож эхлэнэ. Тэднийг юу ангуучилж байна вэ?

Гэр бүлээрээ гэнэтийн аялалд гарах болсон Ганаагийн гэр бүл 4 хүүхэдтэй ам бүл зургуулаа. Найзуудын ятгалгаар гэнэтийн аялалд гарах болж машинд байсан аялалын бүх хэрэгсэлийг сахилгагүй 2 ихэр нь буулгасныг мэдэлгүй аялалд гарна. Ингээд замдаа төөрч машины дугуй хагарч хотоос хоосон гарсан гэдэгээ мэдэж ойр хавиас тусламж хүсэхээр нэгэн хөдөөний айлыг олно. Бөөн баяртай очсон боловч хүн муутай Тогоогийн хаяааг бараадаж тусламж хүсэж сүлжээ заалгуулах гэж эхэлснээр тэдний аялал улам адармаатай бас хөгжилтэй болно.

Баатараа Золбоо Хулан гурав хөл хорионы үеэр гэр гэртээ каринтилагдана. Хулан айлын том охин боловч анхаарал халамж үгүйлэгдэж байгаа тухай өгүүлнэ. Баатараа гэр хороололд эмээ, өвөө, дүүгийн хамтаар амьдрах ба хөрш гунгаагийн дэлгүүрээс хүнсний материал зээлэхээр хөглөнө. Харин Золбоогийн хувьд гадаадаас ирж зочид буудалд каринтилагдана. Аавтайгаа хоёулахнаа буудлын таван ажилчдын хамт каринтилагдсан байна. Тэр зочид буудлын менежерийн духан дээрхи мэнгэ Золбоогийн духан дээрхи мэнгэтэй ижил байснаас болж хөгжилтэй хэрнээ адармаатай үйл явдал өрнөнө. Гурван өөр түвшний амьдралтай хүүхдүүд каринтиний үеэр хэрхэн амьдарч, хөглөх бол?

Японы дарангуйлал Солонгосын хойгт ноёрхож байх үед хэсэг босогчид, Солонгосын засгийн газрын зарим гишүүдтэй хамтран Японы эсрэг тэмцэхээр бэлдэж байлаа. Яг энэ л үед Япон гэр бүлийн өргөмөл охин, И Ён-жин нь Солонгосын төлөө тагнуулч болохоор шийдэж, босогчидтой нэгдэнэ. Тэд эх ороноо буцаан авч чадах болов уу?

Нийт 198 с 73 -96 харуулж байна